Англи хэлийг хялбар сурахад туслах ном

Нийтлэлч: Юна
41,096
Та англи хэл сурахад өөрийгөө өнгөрсөн гэж бодож яваа юм биш биз?

Та хэн нэгэн жуулчинтай таарвал булангийн дэргэдэх дэлгүүрийн байршлыг түгдрэлгүй зааж өгч чадах уу?

Өнөөгийн нийгэмд хэлгүй бол үнэхээр хөлгүй мэт байх болжээ. Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс бүхнийг сурч мэдэх хүслээр аливааг амар хялбар аргаар хийж бүтээсээр байна. Гэвч энэхүү бэлэнчлэх сэтгэлгээ нь оюуны хоосролд хүргэж хэт их амар хялбар арга хайх нь толгойны өвчин болгосоор байна.

Бусдыг аялдан дагаж өдөр хоногийг аргацаан явах ард хоцорч шүү. Амьдралын тавцанд хэн чансаатай сэргэлэн байна тэр хүн илүү амжилтыг өөртөө бий болгосоор байна гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Амьдралын нэгэн томоохон алхмыг хийх гэж буй ерөнхий боловсролын дүү нартаа зөвлөж хэлэхэд одоо л хичээхгүй бол шалгалт өгөх ангид ороход онгод орно "бинго"-дно гэсэн зүйл байхгүй шүү. Хүссэн сургуульдаа ороод аав ээжээрээ үнсүүлээд зогсож байх шиг том даваа үгүй шүү дээ.

Тэгвэл манай сайтаас та бүхэндээ "Шинэ-Үе" бүрэн дунд сургуулийн англи хэлний багш магистр тэргүүлэх зэрэгтэй Ч.Нарангэрэлийн 2015 оны бэстселлэр ном болох "ЭЕШ-н эмхэтгэл" номыг санал болгож байна. Энэхүү ном нь ЭЕШ-нд бэлтгэх 2006-2015 онуудын тест, тайлбар, хариулт, дасгалтай эмхэтгэл ном билээ. Бие даан хийх болоод тайлбарыг эх хэлээр өгсөн нь илүү ойлгомжтой болоод хийхэд амар, багшаас олон удаа сонссоноос өөрөө бие дааж сурах нь илүү үр дүнтэй ба түвшин ахих боломжтой гэж санагдсан учир сайтын онцлох номоор тодруулж байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийн тайлбарыг харуулаад өгөөрэй. Түүнчлэн 10 жилийнхэн гэлтгүй томчууд хүртэл бие даан сурахад ч болохуйц ном аж. Цаг хугацааг барьж хорьж чадахгүй учир яг одооноос 800-н араас...

Номын талаар илүү дэлгэрэнгүйг: 99127673 утаснаас лавлаарай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.