Үрчлээнээс сэргийлэх нүүрний 15 дасгал

Нийтлэлч: Алунгуа
2016.11.02
|
8,598
Эдгээр нүүрний дасгалууд таньд маш их хэрэгтэй юм байна гэдгийг та тун удахгүй ойлгох болно.

Нүүр царай сэтгэлийн толь гэдэг. 20 нас хүртэл нүүр царай эхээс ямар төрсөн тийм л байдаг. Харин 35 орчим наснаас эхлэн хүний арьс өнгөө алдаж мэдэгдэхүйц үрчлээнүүд бий болдог. Түүнийг хараад бүсгүйчүүд сэтгэлээр ихэд унаж "аль хэдийнээ хөгширчээ" гэж аргаа барцгаасан мэт гуницгаадаг, тольтой эвлэрцгээдэг. Яг үнэндээ тэр мэдэгдэхүйц үрчлээсийг цагаасаа өмнө эрт үүсэхээс, даамжирч гүн үрчлээ болохоос нь өмнө та доорх дасгалуудыг ягштал хийгээд сурчих. Тийм хэцүү зүйл огт биш, мөн таны халааснаас нэг ч төгрөг гарахгүй эдгээр дасгалыг хийх явцад таны сэтгэл санаа ч тайвшран хөгжилтэй болох болно.

Бүсгүйчүүдээ толио бэлдээд дагаад хийгээрэй!

Дасгал 1. Зориудаар инээмсэглэ. Толинд харж байгаад хацрын булчинд ачаалал мэдрэгдэх хүртэл инээмсэглээд л байгаарай. Харин уруулаа жимийсэн байх хэрэгтэй. Өдөрт хэд хэдэн удаа давтана. Энэхүү дасгал нүүрний хэлбэр алдагдаж хацар унжихаас сэргийлнэ. 

Дасгал 2. Уруулаа шомбойлгоод нүдээ аль болох том харж, нүүрнийхээ бүх булчинг чангална. 

Дасгал 3. Хоолойгоо зайлах гэж байгаа юм шиг хацраа түмбийлгээд аажмаар суллах нь ам тойрсон үрчлээнээс сэргийлнэ.

Дасгал 4. Толинд харж байгаад хацраа чихрүүгээ мөн нүдрүүгээ өргөхийг хичээ. Дараа нь уруулаа шүдрүүгээ шахна. Дасгалыг өдөр бүр 8-10 удаа хийхэд нүүрний бодисын солилцоо сайжирч булчингууд чангарна.

Дасгал 5. О үсэг хэлж байгаа юм шиг амаа ангайж булчингуудаа чангална. Дараа нь хүзүүний булчингуудаа /а үсэг хэлдэг шиг/ чангал. Тэгээд уруулаа аажуухан цорвойлгоорой /у үсэг хэлдэг шиг/. Өөрчлөх үед булчингуудаа суллахгүй. 

Дасгал 6. Уруулаа цорвойлгох, сунгах /инээж байгаа юм шиг/ дасгалыг ээлжлэн 10-20 удаа давтана. Булчин чангалж үрчлээ арилгадаг энэ дасгалыг хийхдээ ам тойрсон үрчлээ суухаас болгоомжлоорой.

Дасгал 7. Амаа жимийж 2 хацраа ээлжлэн хийлж түмбийлгэх дасгалыг 10-20 удаа хийнэ. 

Дасгал 8. Амандаа хий дүүргэж түүнийг аман дотуураа бөмбөг шиг эргүүлнэ. Хацар, уруулд дотор талаас нь массаж хийнэ гэсэн үг. 

Дасгал 9. Дургүй хүргээд ярвайж байгаа юм шиг дээд уруулаа өргөх дасгалыг 5-8 удаа хийнэ. 

Дасгал 10. Уурласан юм шиг шүдээ зууж 5 секунд барь. 3-6 удаа давтана. 

Дасгал 11. Жигшиж зэвүүрхсэн юм шиг доод уруулаа ярвайлга. 8 удаа

Дасгал 12. Хий үнсэлт иллгээ 5-8 удаа. 

Дасгал 13. 2 уруулаа дотогш сороод 4 секунп барина. Дасгалыг 3-5 удаа давтана.  

Дасгал 14. Маш их айсан юм шиг нүдээ том хар. 5 удаа.

Дасгал 15. Нүдээ анийлга. 5 удаа.

Эдгээр дасгалыг хийх үед бийдний хэзээ ч ажиллуулж байгаагүй нүүрний булчингууд үйл ажиллагаанд орсноор таны арьсанд хөгшрөлт цагаасаа эрт явагдахгүй ба мөн үүссэн үрчлээ тэнийж ямар ч үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээс хавьгүй илүү үр дүн үзүүлэх болно.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар