Таагүй дурсамжаа мартан үргэлж инээж байгаарай

Нийтлэлч: Алунгуа
2016.11.09
|
5,214
Таагүй дурсамжаа сэтгэлдээ хадгалах нь удаан үйлчилгээтэй хор идсэнтэй адил байдаг. 

Урам зоригтой өөдрөг байх нь эрүүл байхын нэг үндэс болдог. Золгүй явдал, уйтгар гуниг, гомдол зэргийг аль болох хурдан мартахыг хичээ. Хэрвээ та алдсан бол түүнээсээ суралц, хожим давтахгүйн тулд яах тухайгаа шийд. Хэцүү үеийг дахин дахин сэргээж санах нь түүнийг олон дахин туулж өнгөрүүлэхтэй л адилхан. Иймд зөвхөн ирээдүйгээ, маргаашаа харж амьдраарай. Таагүй явдлыг эргэж бүү дурс.

Түүний оронд өөрийн болон өрөөлийн аз жаргал, амжилт, хорвоогийн сайн сайхан бүхнийг олж харж чин сэтгэлээсээ баярлаж бай. Сэтгэл сэргэх, хөгжин баясах шалтгаан таньд тоо томшгүй их олдох болно. Инээд нь хүний мэдрэлийн ядаргааг эмчилдэг ба бид амьдрал дахь инээдтэй бүхнийг анзаарах бүртээ инээж байх хэрэгтэй.

Элгээ хөштөл, нулимсаа гартал хөхрөх нь хамгийн сайн гэнэ шүү. Энэ нь бодисын солилцоог идэвхжүүлдэг. Найз нөхөдтэйгээ уулзах, гэр бүлийн амьдрал, баяцхан үрсийн тань дүрсгүйтэл, хошин урлаг, инээдмийн кино аялал жуулчлал зэрэг боломжтой бүхнээс инээд хөөр баяр баясал таашаалыг авч байгаарай. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар