Г. Наранбаатар : Хамгийн нандин зүйл бол гэр бүл юм

Нийтлэлч: Гоо
2016.11.13
|
7,580
Хийцгүйрэн зурагт ширтэн суулаа. Аз таарч нэгэн гайхалтай нэвтрүүлэг үзсэн юм. Юу вэ гэвэл EAGLE TV-р өглөө бүхэн гардаг ”Өглөөний мэнд Монголчуудаа” гэдэг нэвтрүүлгээр гэр бүлийн сэтгэл судлаач Г.Наранбаатар оролцсон ба гар утас гэр бүлд хэрхэн нөлөөлж байна вэ? гэсэн сэдвээр ярилцсан юм. Сонирхон үзэж суухдаа бүсгүйчүүдтэйгээ хуваалцахгүй байж чадсангүй. Өөрийн сонссон , сонирхолтой санагдсан зүйлсээ та бүхэнтэйгээ хуваалцая.

Орчин үед хүний амьдралаас гар утас гээч зүйл салашгүй холбоотой болсон байна. Хэрэгтэй бас хэрэггүй мэдээ мэдээлэл гээч зүйлсээр дүүрэн гар утсыг гэр бүлээсээ илүүд үзэх болжээ. Хүн бүр өөрийн гар утсаа өдөр бүр цэнэгэлдэг хэрнээ гэрлэлтээ хамгийн сүүлд хэзээ цэнэгэлсэн бэ? Гэр бүлдээ цаг гарган гэрийхэнтэйгээ хамтдаа цагийг хэзээ өнгөрүүлсэн бэ?

Гар утас гээч зүйл хол байгаа нэгнийг ойртуулдаг ч гэлээ ойр байгаа нэгнийг холдуулах чадвартай.

Гар утасны хэт их хэрэглээ нь дадал зуршил болон бидэнд суусан байна. Хүн нэг бичлэгийг сонирхон үзлээ тэрийгээ дуусгаад доошлуулан маш олныг үзсэн байдаг. Нэг л мэдэхэд 2-3 цаг өнгөрсөн байх жишээтэй. Та гэр бүлдээ 2-3 цагийг бичлэг үзэж байгаа шигээ анхаарал тавьж чадаж байгаа болов уу?

Сөрөг дадал зуршилыг эерэг дадал зуршил дардаг.

Хүмүүс цахим ертөнцийг илүүд үздэг болсон ба товчилсон яриа хэт их болсон нь бидний амьд харилцааг үгүй хийж байгаа юм. Гэр бүл гэдэг зүйл юугаар ч орлуулж болохооргүй хамгийн нандин зүйл.

Таны найзын үүргийг хэн нэгэн орлож чадна

Таны ажилын оройн зайд хэн нэгэн орж чадна

Таны гэр бүлийн орон зайг хэн ч орлож чадахгүй юм шүү.

Тиймээс гэр бүлдээ цаг зав гаргаад тэдэнтэйгээ хамт байгаарай. Үнэ цэнийг тодорхойлж чадах 2 чухал асуулт байдаг. Тэрийг таниас асууя.

        1. Юунд хамгийн их цагаа зарцуулж байна?

        2. Юунд хамгийн их заваа зарцуулж байна?

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#