Хагийг ул мөргүй арилгах хамгийн үр дүнтэй 5 арга

Нийтлэлч: Алунгуа
2016.11.19
|
110,482
Үсний хаг нь биднийг таагүй харагдуулахаас гадна мөн үс унах шалтгааны суурь болдог учир хэрхэвч тоохгүй өнгөрч болохгүй. 

Үс хагтах нь бидний дунд нийтлэг асуудал мэт боловч хамгийн эмзэг сэдэв болж байдаг. Хаг үүсэх гол шалтгаан нь удаан хугацааны стресс мөн чанар муутай хоол хүнс, үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэтээс шалтгаалан үүсдэг байна. Статистик мэдээгээр бол дэлхий дээрх таван хүн тутмын нэг нь  хагны асуудалтай байдаг. 

Зар сурталчилгаагаар өргөн сурталчилсан шампунь болон алдартай брэндүүдийн бүтээгдэхүүн нь тус болох үе ч бий үгүй нь ч бий. Гэхдээ та зар сурталчилгаанд найдаж үнэтэй цаг зав болон мөнгөө үрэхээсээ өмнө доорх зөвлөгөөг туршаад үзээрэй. Таны эрүүл мэнд болон гоо сайханд огтхон ч хор болохгүй органик аргууд болно. 

Давирхайн саван
Энэ нь хагны эмрэг батлагдсан эд ба толгойн арьсны жижиг хагарал гэмтлийг эдгээдэг. Нойтон үснийхээ уганд давирхайн савангаа хэрэглэж, хэсэг хугцааны дараа усаар зайлах хэрэгтэй юм. Дараа нь тэжээлийн маск хэрэглэнэ. Энэ аргыг хоёр долоо хоногийн турш хэрэглэхэд хаг алга болох болно.

Далайн давс
Үсний хагийг арилгаж гоо сайхан болоходтань туслах бас нэгэн шалгарсан арга бол далайн давс юм. Далайн давс нь үсний ургалтыг дэмжиж хуйханд хэрэгтэй эрдсүүдийг өгдөг. Мөн үхэжсэн арьсыг цаг тухайд нь цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Далайн давстай маскыг зөвлье. Үүнийг хийхийн тулд таньд 2 өндөгний шар, далайн давс, хөх тариан талх 3 зүсмэл хэрэгтэй. Эдгээрийг хольж сайтар хутгаад үснийхээ хуйханд түрхэн 40-50 минут байлгана. Дараа нь маскаа хүйтэн усаар сайтар зайлах хэрэгтэй.

Сонгинын хальс
Сонгины хальс бол гайхамшигт эм юм. Түүнийг хандлан тогтмол хэрэглэх нь богино хугацаанд хагнаас салах хамгийн сайн арга байх болно. Мөн үсний ургалтыг хурдасгаж өтгөн сайхан үстэй болох юм. Хандыг бэлтгэхдээ хальсаа тохирсон хэмжээний устай холин зөөлөн г,ал дээр 10 минут орчим буцалгана. Ингээд орой бүр ханднаасаа нэг халбагыг хуйхандаа түрхэж хэрэглэнэ. 

Алимны цуу
Алимны цуу нь хаг байтугай үрэвсэлт өвчнийг ангаахад хэрэглэгддэг зүйл билээ. Алимны цуу нь үсийг бэхжүүлж хаггүй болгоно. Хэрэглэхийн тулд хагас аяга алимны цуу мөн хэмжээний ус байх хэрэгтэй. Бага зэрэг халаасан холимогоо үсэндээ түрхэн халуун бүлээн бигнүүрээр үсээ бооно. Хагас цагийн дараа шампуниар угаахад болно. Алимны цуу үхэжсэн гууэсан арьсыг устгана.

Зуун наст
Aloе-г та үрэвсэл дарах эрүүлжүүлэх хүс чадлаараа юуны ч дор орохгүй гэлдгийг мэдэх байх. Харин үсний хагийн арилгахдаа мөн шалгарсан юм байна. Айл бүрт байлаг зуун наст ургамлыг олдоц муутай гэж хайх зовлонгүй. Зуун настын шүүсийг үсээ угаахаас өмнө 30 минутын турш хуйхандаа түрхэн шингээнэ. Наад зах нь долоо хоногт 3 удаа энэ аргыг хэрэглээд үзээрэй. Үс тань эрүүл, хурдан ургаж өнгөлөг болох болно. 

Эдгээр 5 аргаас аль нэгийг сонгон хэрэглээрэй. Аль нэг нь танай гэрт байгаа гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь тэд бүгд байгалийн бөгөөд мэдээж үсийг тань гэмтээхгүй болно. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар