Төрсний дараа жингээ хасах хялбар 6 арга

2016.11.21
|
3,944
Шинэ хүнээ угтаад удаагүй ээж нар маань жингийн илүүдлээсээ яаж салах талаар бараг л өдөр шөнөгүй толгой гашилгацгаадаг.

Шинэ хүнээ угтаад удаагүй ээж нар маань жингийн илүүдлээсээ яаж салах талаар бараг л өдөр шөнөгүй толгой гашилгацгаадаг. Тэглээ гээд хүүхдээ цатгалан байлгаж байвал бусад нь яахав гээд гарт таарсан болгоноо идсээр сүүлдээ өөрөө таргалаад байдаг жишээ олон. Гэвч бодит байдал дээр таргалалгүйгээр хөхөндөө сайн сүүтэй байх боломжийг байгаль ээж бидэнд харамгүй өгсөн юм шүү. Энэ талаар та бүхэнтэйгээ хуваалцъя.

 

Хоолны дэглэм барихгүй шүү, ээжүүд ээ

Хачин сонсогдож байгааг мэдэж байна л даа. Гэхдээ бүхэл бүтэн 9 сарын турш хүүхэд тээж, дараа нь түүнийгээ өсгөж байгаа таны бие хангалттай их ачаалал авсан болохоор хоолоо хасах талаар бодоод ч хэрэггүй. Тиймээс хоолны дэглэм бол таны зорилгодоо хүрэх шат биш гэдгийг анхааруулъя. Дуртай хоолоо идэхээс татгалзаад л суух нь харин ч эрсдэлтэй. Өлссөн хүн гэнэт их иддэг шиг дуртай юмаа хориод байвал нэг л өдөр ихээр идсээр жин нэмдэг байна. Тиймээс хоолны дэглэм барихын оронд олон хольцтой бага багаар хооллоорой. Өглөө нь овъёосны зутан идээд өдөр нь шар будааны зутан, харин үдэд хөц будаатай шөл, дунд нь ааруулыг зууш байдлаар идэх эсвэл байцаатай салат хийж ч идэж болно шүү дээ.  

 

Өглөө нь овъёосны зутан идээд өдөр нь шар будааны зутан, харин үдэд хөц будаатай шөл, дунд нь ааруулыг зууш байдлаар идэх эсвэл байцаатай салат хийж ч идэж болно шүү дээ.  

 

Хамгийн эрүүл хоолонд анхаарлаа хандуул

Та шинэхэн төрсөн ээж бол яг одоо таны биед хамгийн уураглаг, амин дэмээр баялаг хоол хэрэгтэй болохоос биш, хийжүүлсэн ундаа, талх, нарийн боов хэрэггүй гэдгийг маш сайн ойлго. Уураглаг, амин дэмтэй хоол таныг таргалуулахгүй гэдгийг баттай хэлье. Уураглаг хүнсэнд мах, овъёос, шар будаа, хөц будаа, гурвалжин будаа, шош, хулуу, хаш, цэцэгт байцаа зэрэг олон нэр төрлийн хүнс багтдаг юм шүү.

Түүнчлэн сүү, тараг ч бас маш гайхалтай хүнс юм. Таны алдагдсан кальцийг нөхөөд зогсохгүй биеийг тань тэнхрэхэд үр дүнтэй.

 

Хүүхдээ сайн хөхүүл

Хүүхдээ хөхөөр хооллох нь төрсөн эхийг жингээ хасахад чамлахааргүй үр дүн өгдөг юм шүү. Сүүлийн үеийн судалгаанууд нь төрсөн эх хүүхдээ хөхүүлэх нь эргээд хэвийн жиндээ очих хугацааг илүү хурдан болгодгийг баталжээ.

 

Илүү их ус уу

Өдрийн турш хангалттай ус уух нь таныг шингэний дутагдалд орохоос хамгаалдаг. Бас хэтрүүлж идэхээс сэргийлж, бодисын солилцоог хурдасгаснаар та жингээ илүү хурдан хаяна гэсэн үг шүү дээ.

Ямар ч өдөр 8 аяга ус уухыг судлаачид зөвлөж байна. Та хангалттай шингэн зүйл ууж байгаа бол таны шээс тунгалаг өнгөтэй гарч, та 3 цаг тутамд бие засах болно. Үүгээр өөрийгөө шинжээд нэг үзээрэй.

 

Өдрийн турш хангалттай ус уух нь таныг шингэний дутагдалд орохоос хамгаалдаг. Бас хэтрүүлж идэхээс сэргийлж, бодисын солилцоог хурдасгаснаар та жингээ илүү хурдан хаяна гэсэн үг шүү дээ.

 

 

Хөдөлгөөнтэй бай

Эрүүл хоол чухал ч гэсэн энэ бол жингээ хасах цорын ганц арга биш ээ. Үүний хажуугаар чадах чинээгээрээ, өөртөө хэт ачаалал өгөлгүй хөдөлж эхлээрэй. Гэрээ цэвэрлэх, ширдгээ угаах, тоосоо соруулах зэрэг чинь бас л бага сага хөдөлгөөн юм шүү. Хөдөлгөөн ихтэй байх нь бас сайн унтаж амрахад нөлөөлдөг гэдгийг ч бүү мартаарай.

Өдөржин хүүхдээ асраад зав алга гэж хэлэх гэж байна уу. Үгүй дээ, танд боломж байна. Ердөө л 20-30 минутыг нэмэлт хөдөлгөөнд зарцуулахад хангалттай. Заавал угааж арчиж чадахгүй бол гэр дотроо алхсан ч яадаг юм.

 

Унтаж амар

Жингээ хасахад хангалттай унтаж амрах нь чухал нөлөөтэй. Хөхүүл эх бүтэн нойртой хононо гэж мөрөөдөх хэрэггүй ч өдөртөө цаг гарвал хэдхэн минут ч атугай дугхийгээд авахад жингээ хасахад тань дэмтэй гэдгийг бас сануулъя.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.