Хайртдаа “Amazon”-оос захиалж болох шинэ жилийн шилдэг бэлгүүд

2016.11.23
|
1,513
Энэ алтан агшинд хайртай залуудаа санаанд оромгүй сайхан бэлэг барьвал тэр насан туршдаа мартахгүй нь лав.

Бараг л ганц сарын дараа шинэ он солигдох мөч тохиох нь. Энэ алтан агшинд хайртай залуудаа санаанд оромгүй сайхан бэлэг барьвал тэр насан туршдаа мартахгүй нь лав. Гэхдээ хамгийн хэцүү нь эрчүүд эмэгтэйчүүд биднээс ч илүү голомтгой, шилэмтгий улс шүү дээ. Тиймээс л хамгийн шилдэг гэж болохоор бэлэгний саналыг askmen.com нийтэлснийг уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж байна. Эдгээр бэлгийг та Amazon.com-оос сонгож болох юм.

 

Мөстэй кофе хаана ч ууж болно

Тэр мөстэй кофе, эсвэл мөстэй виски уух дуртай ч юм билүү. Амтыг тэр л янзаар нь хадгалагч HyperChiller маш тансаг бэлэг шүү. Та үүнийг Amazon.com-оос 29.99 ам.доллараар захиалах боломжтой.

 

Хүссэн бүхнийг нэг дор 

Түүнд хэрэгтэй бүхнийг агуулсан бэлэгний сонголт. Та өөрөө эдгээрээс сонгож түүнд бэлэглэж болох юм. Энэ бол цорын ганц давтагдашгүй сайхан сонголт. Үнэ нь 45 ам.доллар гэсэн шүү.

 

Bellroy арьсан хэтэвч 

Дээд зэрэглэлийн чанартай арьсаар хийсэн тансаг нимгэн хэтэвч. Үүнд таны хайрт банкны картууд, мөнгөө хийгээд явахдаа үргэлж таныг дурсах болно. Энэ хэтэвчний үнэ 79.9 ам.доллар юм байна.

 

Philips Norelco сахлын машин

Хамгийн шилдэг гэгддэг брэндүүдийн нэг. Таны хайрт сахалтай, өдөр бүр сахлаа хусдаг бол энэ хамгийн сайхан бэлэг болж чадна. Үнэ нь 59.99 ам.доллар.

 

MVMT Voyager цөлийн цаг

MVMT брэнд бугуйн цагний загварт хувьсал хийсэн нь энэ. Хаана ч найдвартай ажиллах энэ цагийг НАТО-гийнхон зүүдэг гэдэг дээ. Үнэ нь 140 ам.доллар.

 

Bose брэндийн чихэвч

Домогт Bose брэндийн чихэвч хайртад нь гайхалтай бэлэг болох нь гарцаагүй. Хүний тав тухыг дээд зэргээр хангасан энэхүү чихэвчийг та 129.99 ам.доллараар захиалж болох юм байна.

 

Philips Norelco сахлын машин

Өвөлд бэлтгэхийн тулд чанартай сайн сахлын машин хэрэгтэй. Тэгвэл хайртад тань энэ машин тусална. Үнэ нь 34.97 ам.доллар.

 

Andrew Marc "Appleton" хүрэм

Andrew Marc's брэндийн гайхалтай бүтээгдэхүүний нэг бол яах аргагүй Appleton хүрэм. Маш дулаахан хэрнээ маш нимгэн. Үнэ нь 170 ам.доллар.

 

Casio Edifice Bluetooth-тэй ухаалаг цаг

Бизнесмэн залууст тохирох сайхан сонголт. Учир нь таны хайрт хүссэн үедээ гарынхаа байрлалаар утсаа ашиглаж чадна гэсэн үг шүү дээ. Үнэ нь 209.95 ам.доллар.

 

Паспортны арьсан хавтас

Тэр энэ өвөл гадаад дотоодод аялахаар зэхэж байгаа бол энэ маш сайхан бэлэг шүү. Тэр паспортоо гадрыг нь үрж халтартуулна гэж айлтгүй боллоо. Үүнээс гадна энэ хавтас нь дотор талдаа 5 жижиг халаастай. Үнэ нь 48 ам.доллар.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.askmen.com/entertainment/mrtech_100/126_tech_gadgets.html сайтаас уншаарай. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.