• Эмчээ
    зөвлөөч
  • Охидоо
    зөвлөөч
  • My
    beauty
  • Хайр
    секс
  • Жирэмсний
    7 хоногууд
  • Зурхай
    horoscope
  • Улаанбаатар

Жирэмсэн үедээ хийж болохгүй үйлдлүүд

Нийтлэлч: Нандин
2016.11.24
|
32,782
Монголжингоо жирэмсэн ээжүүддээ “Архи тамхи хэрэглэж болохгүй, үс хумсаа будаж болохгүй” зэрэг нийтлэг зөвлөгөөнөөс илүү тэр бүр эмэгтэйчүүдийн анзаардаггүй “болохгүй”-нуудыг хүргэж байна.

Байнга тонгойж бөхийвөл ургийн байрлал солигдох эрсдэлтэй

Жирэмсэн үедээ бөхийж сууж хэрхэвч болохгүй. Мөн газраас тонгойж юм авах нь тийм сайн үйлдэл биш. Ялангуяа жирэмсний хоёр дахь триместрээс хойш тонгойж бөхийхөөс зайлсхийгээрэй. Учир нь бөхийх үед савны доторх зай багасч урагт шахалт үзүүлдэг байна. Тийм учраас бөхийх тонгойх үйлдлийг олон дахин давтсанаар ургийн байрлал солигддог байна. Төрөхөд толгой түрүүлсэн байрлал солигдож хүүхэд хөндлөн байрлах, тэр ч байтугай өгзөг түрүүлсэн байрлалд орох эрсдэлтэй гэнэ. Тиймээс бие давхар бүсгүйчүүд явахдаа хүртэл нуруу тэгш гэдгэр явахыг эмч нар зөвлөдөг байна.  

Дээш харж хэвтэхээс зайлсхийгээрэй

Жирэмсний 5, 6 сартайгаас эхлэн дээшээ харж удаан хэвтэж болохгүйн байна.  Учир нь дээшээ харж удаан хэвтвэл хэвлийд байгаа ураг эхийн гол судсыг дарснаас амьсгаа давчдахад хүргэдэг байна. Улмаар хүүхэд томрохын хэрээр хүүхэд эхсийн судсаа дарж шим тэжээл, хүчилтөрөгчийн урсгалд хязгаарлалт гардаг аж. Ихэнх тохиолдолд эхэс умайн ар хананд байрладаг тул дээшээ харж хэвтсэнээр ийнхүү ураг эхсээс ирэх судаснууд буюу хүйг дарах аюултай. Мөн 6 сартайгаас хойш хэвлий дэх хүүхэд түргэн томорч үүний хэрээр ус нэмэгдэж байдаг тул дээшээ харж хэвтсэнээр эхийн нуруунд ихээхэн даралт ачаалал ирж нуруу өвддөг байна. Тиймээс жирэмсэн үеийн хамгийн зөв байрлал бол хажуу талаараа хэвтэх юм. Гэхдээ баруун тийшээ харж удаан хэвтвэл зүрхэнд ачаалал өгдөг тул зүүн тийшээ харж хэвтэхийг санаарай.

Удаан суух нь урагт аюултай

Жирэмсэн эмэгтэй нэг байрлалд удаан сууж болохгүй. Ялангуяа компьютерийн ард удаан суухгүй байхыг эмч нар анхаарлж байна. Суулт удааширснаар эмэгтэйн цусны эргэлт удааширч улмаар урагт очих хүчилтөрөгч болон бусад шим тэжээлийн бодис сааталд ордог байна. Үүний улмаас умайн булчин чангарах буюу тонус өгөх, хөлд хаван үүсэх, ууц нуруу чилэх асуудал бий болно. Тиймээс 30 минут тутамд байрлалаа өөрчлөх, босч алхах, дасгал хийх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Ялангуяа удаан үргэлжилсэн онгоцны нислэг, галт тэргээр явах үедээ аль болох босч явж байхыг эмч нар зөвлөж байна. Энэ үеэр ядаж хөл, шагай, хүзүү, гараа эргүүлэх дасгал хийж биен дэх цусан хангамжийг бага ч гэсэн түргэсгэх шаардлагатайг сануулжээ. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#