Үс уналтын эсрэг хамгийн үр дүнтэй МАСК

Нийтлэлч: Алунгуа
2016.11.25
|
13,573
Үсний ургалтыг дэмжих, үс уналтаас сэргийлэх органик, гэрийн маск бэлтгэх арга.

Чидун жимсний тосны ашиг тусыг бид бүхэн сайн мэднэ. Арьсанд сайн мөн үсэнд болон ходоод гэдэс хоолны дэглэм гээд та бүхэн оливын тосны хүч чадлыг нилээдгүй уншиж, хүлээн зөвшөөрч байсан байх. Гэхдээ та уншсан даруйдаа хэрэглэж байсан уу?

Чидун жимсний тос нь үс уналтын эсрэг маш сайн нөлөө үзүүлдэг юм. Уг тос нь таны үсийг уян хатан болгож нөхөн сэргээж ургалтыг дэмждэг.

 

Харин өндөгний шар нь үс уналтыг зогсоохдоо алдартай эд бөгөөд өндөгний шар болон оливийн тосыг хамтад нь үс уналтын эсрэг гэрийн маск болгон ашигладаг. Үс унах нь даамжирсаар толгойн орой хэсгээр халзан болж мөн шингэрч сийрэгжин гоо сайханд муугаар нөлөөлөх ,сэтгэл санаа өөртөө итгэлтэй байдал алдагдах гэх мэт маш их сөрөг нөлөөтэй байдаг. Өсвөр насныхан болон залуу хүмүүс энэ тал дээр төдийлэн санаа зовдоггүй ч нас ахих тусам үс шингэрэхийг анзаарч дунд наснаас хойш ихээхэн санаа зовдог байна. Энэ байдлаас урьдчилан сэргийлж та өнөөдрөөс үсэндээ анхаарлаа хандуулж эхлээрэй. Наснаасаа өмнө халзан болохгүйн тулд та доорх аргыг хэрэглэн үсээ эмчлээрэй. 

Үс унах гол шалтгаан нь юу вэ? Чанар муутай шампунь ангижруулагч хэрэглэх, хуйхны тэжээл муудаж хуурайших, мөн стресс нь үс унах гол шалтгаан болдог. Өндөгний шар нь хуйханд уургийн тэжээлийг өгч, чидун жимсний тос нь таны хуурайшилттай үсэнд хангалттай сайн чийгшилийг өгч чадах болно. 

Маск бэлтгэх арга.

Орц:
> 2 өндөгний шар
> 4 халбага 100% Чидун жимсний тос / EXTRA VIRGIN OLIVE OIL 100% /

Бэлтгэх:
1. Аяганд 4 халбага оливын тос, 2 өндөгний шартайгаа хольж сайтар хутгана. Үсэндээ хурууныхаа өндгөөр массаж хийх маягаар түрхэнгээ хуйхныхаа цусны эргэлтийг бас сайжруулаад аваарай. 

2. Холимогоо үсэндээ түрхсэнээсээ хойш 30 аас доошгүй минут байлгана. Нүдрүүгээ урсахаас хамгаалж алчуураар боогоорой. 30 минутын дараа бүлээн усаар бага зэргийн шампунь ашиглаж угаана. Үсээ сэнсээр бус өөрөөр нь хатахыг хүлээгээрэй. 

3. Үс унах нь нэг өдрийн асуудал биш үүнтэй ижил үс нь ч цөөн хоногийн дотор өтгөн сайхан болно гэж байдаггүй. Иймд та энэхүү гэрийн нөхцөлд бэлтгэж болох маскыг долоо хоног бүрт нэг удаа хэрэглэж байх нь зүйтэй юм. Та эрүүл сайхан үстэй болж өөртөө итгэлтэй өөдрөг амьдраарай.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар