3 сартай хүүгээ живхнээс гаргасан миний туршлага

4,089
Хямрал болоод нөхөр маань сүүлийн 2 сар цалингаа аваагүй юм. Би саяхан төрсөн болохоор хүү маань нялхаараа.

Хямрал болоод нөхөр маань сүүлийн 2 сар цалингаа аваагүй юм. Би саяхан төрсөн болохоор хүү маань нялхаараа. Анхандаа нөхөр цалингаа цагт нь авдаг байхад живх дэлгүүрээс авах ямар ч асуудалгүй байв. Гэтэл нөхрийн цалин татарч, авдаг хэд нь байхгүй болчихоор ширхэг живх 1000 төгрөгөөр авах уу, сүүгээ авах уу, гурилаа авах уу даа туллаа. Ингээд л хүүгээ живхнээс гаргаж, мөнгө хэмнэхээр шийдсэн юм. Тэр үед хүү маань 3 сартай байлаа. 

 

Биднийг жаахан байхад живх гэж байсангүй, ээж аав маань даавуу, гялгар ууттай л явдаг байсан шүү дээ. Тиймээс болохгүй гэх газаргүй гэж үзсэн маань ч оносон юм.

 

Хамгийн түрүүнд хоёр том хүүгийнхээ хуучин өмднүүдийг цуглуулав. Ёстой л баасны өмд гэдэг шиг 20-оод өмдтэй болж аваад хүүгээ тосч байхаар шийдлээ. Эхлээд 10 минут тутамд тосдог байлаа. Эхэндээ ядарч байгаа мэт санагдаад л, залхмаар ядаргаатай санагдсан. Гэхдээ тууштай туршаад байхаар хүүхэд өөрөө сурчихдаг юм байна лээ. Эхний 3 өдөр л тууштай байхад хүүхэд ч, та ч өөрөө живхэнд дургүй болно.

 

Угаасаа бодоод үз л дээ. Би хагалгаагаар төрсөн хүн. Төрсний дараах эхний 2 цаг живхтэй байдаг даа. Халуун оргиод хачин муухай байдаг. Тэгвэл хүүхдэд ч бас тийм мэдрэмж төрж байгаа гэдгийг бид анзаарах ёстой.

 

Тиймээс л хүүгээ живхнээс гаргасандаа би маш их баяртай байгаа. Сүүлдээ хүүхэд ч өөрөө шээсээ бариад, эсвэл шээх болохоороо уйлаад дохио өгдөг болдог юм билээ.

Ээжүүд маань энэ аргыг хэрэглээд үзээрэй. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрүүл мэндэд нь ч тустай, тавтай сайхан арга шүү.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.