Гомдоосон хүнээсээ өшөө авах гэж ТУРСАН бүсгүйн түүх

Нийтлэлч: Алунгуа
2016.11.26
|
55,331
Илүүдэл жин нь найз залуудаа хаягдах шалтгаан болсон энэ бүсгүй өөртөө гутарч суулгүй өөрийгөө ялж чаджээ.

Ер нь бол жин хаясан хүмүүсийн түүхийг сонсоод, уншаад байхад ихэвчлэн хүнд гомдсон, үг хэлээр доромжлуулж түүний улмаас өөрийгөө өөрчлөхөөр эрс шийдсэн нь их байдаг. Ийнхүү өөрийнхөө амьдралаар дэнчин тавьж гомдол, өшөөгөө тайлсны илрэл болсон нэгэн бүсгүйн түүхтэй танилцацгаая. Магадгүй манай уншигчидаас энэ түүхтэй адил төстэй хүн байж ч магадгүй юм, урам зориг авч үлгэр дууриалалаа болгох нэгэн ч байж болох юм. 

Алвина хэмээх энэ бүсгүй нилээд жингийн илүүдэлтэй байснаас болоод найз залуудаа гологдон гадуурхагдаж сэтгэлээр их унасан гэнэ. Тарган хэмээн доромжлуулсан тэрээр эмэгтэй хүний дайчин зангаар хэн бүхний хүсээд хүрэхгүй амжилтанд шунаж, турахаар шийджээ. 


Тэрээр 125 кг жинтэй байсан ба хэр баргийн хувцас зохихгүйгээр барахгүй таарах хувцас ч олддоггүй байж. Хааяа өөртөө хувцас худалдаж авах үедээ эрэгтэй хүний томхон размертэй хувцас сонгож өөртөө  ихээр гутарч байсан гэдэг. 

Одоо харин тэр эмэгтэй хүний гоо сайханг өөртөө бүрдүүлсэн, итгэл дүүрэн төгс эмэгтэй болжээ. Тэрээр нийт 60 кг илүүдэл жингээ хаяж чадсан нууцаасаа дэлгэсэн байна.  

Алвина зөв хооллож сурах клубт элсэж дэглэм барьж эхэлжээ. Мэдээж 100 гаруй кг жинтэй хүн хоолны дэглэм барина гэдэг үнэхээр их тэсвэр тэвчээр гаргасан,  эрүүл мэндээрээ дэнчин тавьсан зүйл билээ. 

Эхлээд таргалуулах хоол хүнснээс бүр мөсөн татгалзжээ. Түүний хоолны дэглэмийн 75% эрүүл хүнс, 20% нь уураг, 5% нүүрс ус ба харьцангуй богино хугацаанд жингээ хаян үр дүн нь гайхалтай байжээ. 

Магадгүй экс найз залуугийнх нь түүнийг ТАРГАН АМЬТАН гэж нэрлэдэг, дууддаг байсан доромжлол нь үргэлж бодогдож шантрах бүрт нь хадаас зүүний үзүүрээр хатгах мэт мэдрэмжийг түүнд өгдөг байсан биз ээ. Энэ бүсгүй турж сайхан бүсгүй болж чадсанаар бидний өнөөгийн ертөнц дэх хамгийн шилдэг өшөө авалт болсон ч байж болох юм! 

Одоо харин Алвина бүсгүй өөрийн жинхэнэ хайраа олсон бөгөөд найз залуу нь ч түүнд чин сэтгэлээсээ хайртай гэнэ. Эмэгтэй хүн чин сэтгэлээсээ хүсвэл юуг ч бүтээж хийж чаддагийг харуулж чадсан энэ бүсгүйн түүх өөр хэн нэгэнд бүсгүйд урам зориг, чин зорилгыг нь тодорхойлж чадах түлхүүр нь болоосой гэж итгэж байна.

Та энэ гайхалтай түүхийг бусадтай заавал хуваалцаарай. Хэрэгтэй хүндээ хүрэх ч юм билүү!

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар