Эрүүл хүнсийг нас насандаа тохируулж сонгоцгооё

Нийтлэлч: Алунгуа
2016.12.03
|
9,032
Эрүүл хоол хүнс аль ч насанд чухал ч чухам хэдэн настайдаа ямар хүнс хэрэглэх нь илүү чухал байдаг гэж  хүнс судлаачид үзжээ.

Хүнсний шим тэжээл нь хүний биед шингэхдээ наснаас хамааран өөр өөр байдаг гэсэн үг юм. Энд та 20 наснаас эхлэн 60 ба түүнээс дээш настай хүмүүс хүнсэндээ ямар бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх хэрэгтэйг дурьдсан байгаа учир хүнсээ сонгоход тань бяцхан гарын авлага болно гэдэгт итгэж байна. Эрүүл хүнс таньд урт нас, эрч хүч эрүүл мэндийг бэлэглэнэ. 

20-29 насныхан

Тараг
Яагаад тараг гэж? Энэ насанд хүний биеийн яс тулгуурууд идэвхтэй хөгжиж байдаг учир кальциар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэж байх нь чухал юм.

Кальц юунд агуулагддаг вэ? Сүү, бяслаг болон бусад цагаан идээнд. Мөн кальцийн эх үүсвэр нь дүпү, яргай загас болон хүнсний ногоонд агуулагддаг. 

Өндөг
Яагаад? Өндөгний шаранд витамин D агуулагддаг ба нарийн гэдэс , хоол боловсруулах эрхтэнд кальцийн шимэгдэлтэнд ихээхэн үр нөлөөтэй байдаг гэнэ. 

D витамин хаана агуулагддаг вэ? Сардин загас, лаазалсан тунад энэ витамин шаардлагатай хэмжээгээр агуулагддаг юм байна.

30-39 насныхан

Наран цэцгийн үр
Яагаад? Артрит өвчний шинж тэмдэг ихэвчлэн энэ наснаас эхлэн мэдэгдэж эхэлдэг ба наран цэцгийн үрэнд байгалийн омега 3 агуулагддаг учир өвчний хөгжлийг багасгахад тустай юм. 

Хаана агуулагддаг вэ? Газрын самар хушга, алмонд самар мөн маалингийн үр, эрдэнэшиш цагаан шош, май загас, оливын тос.

Аспрагус буюу спаржа
Яагаад: Аспрагус нь цэцэгт нагаан ургамал ба фолийн хүчлээр баялаг ба жирэмсэн эмэгтэйчүүд эсвэл хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа хүмүүст ялангуяа ашигтай байдаг.

Хаана байх вэ? Шош, навчит ногоо, ногооны салат, самар. 

40-49 насныхан

lentil
Яагаад? Биеийн бодисын солилцоо энэ наснаас эхлэн удааширч доголдож эхэлдэг ба Лентил буюу сэвэг зарам хэмээх энэ шош төрлийн бүтээгдэхүүн нь таньд өөрийн жингээ удирдахад ихээхэн туслах болно. Үүнээс гадна, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэж байх нь чухал. 

Хаана байдаг вэ? Тарвас, алим лийр болон бүхэл үр тариа, попкорны түүхий эд, шош, вандуй, цэцэгт байцаа зэрэг хүнсний ногоо нь иэслэг ихтэй бүтээгдэхүүний эх үүсвэр болно. 

Тахианы цээж мах
 40 настай хүн та өөрийгөө чихрийн шижин өвчний эрсдэлт үед байгаагаа мэдэх хэрэгтэй. Энэ үед цусан дахь сахарын түвшиндээ анхаарлаа хандуулах ёстой. Цээж мах нь ашигтай уургийг агуулдаг ба чихрийн шижингийн эрсдлийг бууруулахад тусална. Мөн булчингийн масс нэмж өөхлөлт таргалалтаас ангид байлгаж чадна.

Хаана байдаг вэ? Ашигтай уураг хаана байдаг вэ гэхээр "туранхай" өөхгүй үхрийн мах, өөхгүй гахайн мах мөн өндөг.

Хушга
Яагаад? Хушга нь омега-3 ба тосны хүчлээр баялаг ба үе мөчний өвчнөөс сэргийлэх тустай. Мөн оюун санааны муу байдал, мартах явдлыг үгүй хийнэ. Сэтгэл гутралаас сэргийлнэ. 

Хаана байх вэ? Омега-3 тосны хүчил нь загас мөн бууцай, дүпү, цагаан шошинд байдаг.

50-59 насныхан

Аарц
Яагаад аарц гэж? 50 наснаас ясны нягтрал буурч дараагаар нь ясны сийрэгжилт үүсдэг. Хэрвээ та кальцийн хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатайгаа мэдсэн бол яг одооноос кальцийн агууламж бүхий аарц, ааруул идэж эхлээрэй. 

Кальци хаана байх вэ? Сүү, сүүн бүтээгдэхүүн түүнчлэн шош , вандуй, замаг.

Яргай загас
Яагаад? Ялангуяа эмэгтэйчүүд 55 наснаас хойш цэвэршилт эхэлж эстрогений түвшин буурч хөгшрөх, зүрх судасны өвчинтэй болох сэтгэл санааны гутралд автах аюултай байдаг. Тиймд загасны тос ялангуяа яргай загас, Е витаминаар баялаг хүнсийг хэрэглэж байх хэрэгтэй. Мөн цусан дахь холестрины хэмжээг бууруулахад тусална.

Хаана байдаг вэ? Чидун жимсний тос, самар, үр, болон бусад бүтээгдэхүүн нь (дээр дурдсаныг харна уу) ашигтай өөхний хүчил агуулдаг байна.

60 ба түүнээс дээш насныхан

Хясаа
Яагаад? Далайн гаралтай хоол хүнс тэр дотроо хясаанд Витамин В12 өндөр агуулагддаг байна. Витамин В12 дутагдсанаар сэтгэцийн олдмол өвчинд хүргэдэг байна.

Хаана байх вэ? Самгай загас, сүү, тараг, өндөг.

Өөрт таарах бүтэгдэхүүнүүдээ зөв зохистой сонгож хэрэглэн, илүү урт амьдралыг цогцлооход тань амжилт хүсье!

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар