Гоёлын даашинзаа 25000-аар авах гоё ”жор”

Нийтлэлч: Юна
2016.12.01
|
26,477
Шинэ жилийн хайртай найз хараа булаам даашинзаа сонгож хараахан амжаагүй явна уу? Зах зээлийн үнээс хямд даашинз танд санал болгож байна гэвэл та итгэх үү?
25000₮-р ч хүссэн даашинзаа авч болдог юм байна шүү дээ

Шинэ жилийн баяр аль хэдийн хаяанд ирж бидний хүсэн хүлээсэн баярт мөч тун удахгүй болох нь ээ. Үсээ яаж засуулах вэ? ямар даашинз өмсөх вэ? хаанаас туфлиэ сонгох вэ? гээд л өдрийн бодол шөнийн зүүд болох нь холгүй байдаг нь үнэн.

Бүсгүйчүүд минь найз нөхдөөсөө гуйж даашинзаа олох гэж байна уу? аль эсвэл энд тэндээс хэний ч өмсөж байсныг мэдэхгүй даашинз сонгох гэж байна уу? 250000-300000 төгрөгөөр хүссэн даашинзаа худалдан авч ганцхан удаа гэж өөрийгөө зөвтгөн яахаа мэдэхгүй сууна уу?

Юна нь энэ удаа мөнөөх хүсэн хүлээсэн өдөртөө зориулан хотын хамгийн дэгжин чамин гэсэн дэлгүүрүүдээр хэсэж сайн найзаа хайлаа. Яг үнэндээ хайж хайж сэтгэлд таарсан даашинз их л үнэтэй санагдан бага зэрэг сэтгэл дундуур ахиад л хаанаас хайх вэ? гэдэг бодолд автаж байтал итгэмээргүй хямд үнээр ёстой л сэтгэлдээ таарсан хамгийн сайхан даашинзаа авах боломжийг оллоо.

Энэ газарт 1800 даашинз худалдаалагдахаас 300-гаад загвар нь 30000 төгрөг ч хүрэхгүй үнээр худалдаалагдна гэж бодохоор бушуухан очиж үзмээр санагдлаа. 

Энэ жилийн тренд болж буй бүдэг ягаан завсрын өнгөтэй бага зэрэг шигтгээтэй даашинзнууд энд цөм бүрэн байх юм. Ганцаараа энэ сайхан зүйлсийг хараад өнгөрвөл хайран байх гэж бодон та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Дэлгүүрийн нээлт энэ амралтын өдрүүдээр буюу BLACK SATURDAY-р болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Яагаад гэвэл зөвхөн БЯМБА гаригт ирсэн хүмүүс л 300 загварын гоёлын даашинзнаас ердөө 25000 төгрөгөөр худалдан авалт хийх нь байна шүү. Та бүхэн минь ч очиж огцом хямдралыг дэргэдээс нь үзээрэй би ч бас шинэ жилийн хатан хаан, гүнж байхыг хүсэж байгаа учир бүгдээрээ хамтдаа очиж хүслээ биелүүлцгээе!

Магадгүй аз дагуулсан худалдан авалт болж нүд баясгам өндөр өсгийт, чамин цүнхээ ч тэр өдөр олох юм бил үү?.

Нүдийг тань баясгах эдгээр даашинзнууд зөвхөн нэг хэсэг нь шүү дээ!

 

Хувцас бурхан бие чөтгөр.

Дэлгүүрийн тухай илүү дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/daashinzzarna/?hc_ref=SEARCH хаягаар аваарай

Нэмж хэлэхэд 12-р сарын 6нд 12.00 цагаас Maxmall дэлгүүрийн 2 давхарт нээлтээ хийх юм байна шүү бүсгүйчүүд ээ!

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар