Хүүхэд тань шөнө ойр ойрхон сэрээд байвал ...

Нийтлэлч: Нархан
2016.12.03
|
863
Залуу аав ээжүүдэд балчир үр нь ойр ойрхон сэрж, нойр хугаслах нь амаргүй байдаг. Шөнийн турш хүүхэд тань амар тайван унтвал мэдээж сайхан.

 Шөнийн турш хүүхэд тань амар тайван унтвал мэдээж сайхан шүү дээ. Хэн хэн нь бүтэн нойртой, сайхан амрах нь бас нэгэн жаргал. Тиймээс нялх үр тань шөнө дунд ойр ойрхон сэрдэг бол хэд хэдэн шалтгаантай байж болно.

Өлсөх

Хүүхэд жаахан том болоод ирэхээр ээжийн мөөмний сүү магадгүй хангалтгүй болно . Энэ үед хүүхэд шөнө байн байн сэрдэг . Хэрвээ хүүхэд чинь тогтмол 2-3 цаг болоод нэг сэрээд , өөр ямар нэгэн зовиур байхгүй бол хүүхдэдээ нэмэлт сүүн тэжээл өгөх талаар та бодох хэрэгтэй болохнээ .

Хэтэрхий халуун байх

Ихэнх аав ээжүүд хүүхдээ даарах вий гэж санаа зовж хүүхдээ олон давхар хувцаслаж , хучдаг . Хүүхдийнхээ биеийн халуун дулааныг байнга шалгаж байх хэрэгтэй . Хэвлийн хэсэг , хүзүүний ар талыг нь барьж үзэхэд дулаахан байвал хүүхэд дулаан байна , хүйтэн байвал хүүхдийнхээ хучлагыг зузаалах хэрэгтэй . Хэрвээ хүүхэд хөлөрсөн байвал хучлагыг нь нимгэлнэ . Хүүхдийн хөл , гар хүйтэн байж болох ч энэ нь хэвийн юм .

Хүүхдийн өрөөнд юуг анхаарах вэ :

- Нялх хүүхдийн тасалгааны хамгийн тохиромжтой дулааны хэм нь 18 градус орчим байна

- Хүүхэд толгойн хэсгээрээ халуунаа гадагшлуулж биеийн халуунаа зохицуулдаг тул унтахад нь малгай өмсүүлэх хэрэггүй

- Хүүхдийн орны хашлага агаарын урсгалыг саатуулдаг тул хүүхэд хэт агааргүй халуун байга эсэхийг  байнга шалгаарай

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#