Шинэ жилийн ГАЦУУРАА өөрөө хийх шилдэг 15 санаа

Нийтлэлч: Алунгуа
2016.12.05
|
14,890
Гацуур мод худалдаж авахаасаа өмнө та доорх зөвлөгөөг туршаад үзээрэй. Зочны өрөөндөө халуун ам бүлээрээ цуглан, сэтгэл санаагаа нэгтгэн, 100 хувь өөрсдийн гараар өөр хаана ч байхгүй тэр л загварлаг гацуурыг хийж байна гээд та төсөөлдөө!

Бид та бүхэнд гацуур модыг хамгийн амархан өөрийн гараар бүтээж болох 15 шилдэг санааг хүргэж байна. Санаачлагатай бүтээлч байж үр хүүхдүүддээ хэзээ ч мартагдахгүй дурсамжийг үлдээцгээе. 

Гэр бүлийнхээ гишүүдийн зургаар бүтээсэн зул сарын гацуур мод - Дэлхий хавтгай дэлгэцэнд багтдаг болсноос хойш айлууд ихэнх нь зургаа угаалгаж альбомондаа хийхээ больжээ. Энэхүү аргаар та гацуур хийвэл бүх дурсамж тань сэргэж бүгд л гэр бүлээ улам хүндлэх сэтгэл төрөх болно. Зураг түүх өгүүлнээ гэж...

Авангард загварын гацуур - Өмнө нь хэрэглэж байсан, загвар нь хуучирсан гацуураа ашиглан та ханан дээрээ эвтэйхэн зураглал гаргаж хийгээрэй. Магадгүй хүүхдүүд нь том болж гацуурханаа засахаа больсон айлд их тохиромжтой дэгжин энгийн санагдсан шүү.  

Цаасан гацуур - Үүнийг хийхэд таньд хайч цаас , цавуу л хэрэг болох болно. Энэ завшааныг ашиглаад та зураг төсөлч болоод аваарай. 

Гэрлэн хэлхээт гайцуур - Энэхүү гацуур нь маш дур булаам, үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз?

Утсаар хийсэн ГАЦУУР - Гар урлал хийх дуртай болон өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс ийм гацуурыг хийх байх гэж бодож байна. Эсвэл байгууллага албан тасалгаанд тохиромжтой ч юм уу?

Олсоор хийсэн гацуур - 10 минутын хугацаанд хийж болох хамгийн амархан ГАЦУУРХАН...

Боргоцойгоор гацуураа хийгээрэй. Боргоцой бол бяцхан гацуур хийхэд хэрэг болох байгалийн жинхэнэ бэлэн бэлдэц билээ.

Бэлэгний туузаар гацуур хийх нь бас хамгийн хялбар арга юм.

Зүгээр л зураг - Энэхүү арга бол хэвлэсэн гацуурын зураг. Хулдаасан хэвлэл, фото стикер дээр зургаа хэвлэн түүнийгээ хүссэнээрээ чимэглэж болно шүү.

Ёолкны тоглоомоороо гацуураа хийгээд үзээрэй. Гэрэл гэгээтэй гайхалтай харагдаж байгаа биз?

Бэлэг дурсгалын зүйлээр хийсэн гацуур - Ил захидал, соронзон наалт, чихмэл тоглоом, баримал хайчилбар юуг ч оролцуулан хийж болох хаа ч байхгүй цор ганц бүтээл болох болно.  

Зүгээр л конус хэлбэр - Та конус хэлбэр гаргаж чадах л юм бол таны гацуур бэлэн боллоо гэсэн үг. 

Бэлэгний цаасаар ийм гайхалтай бүтээл хийж бяцхан үрсээ баярлуулаарай. 

Картонон гацуур үнэхээр сонирхолтой биш гэж үү. Дээрээс нь давхарлаж тавиад л болоо.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар