• Эмчээ
    зөвлөөч
  • Охидоо
    зөвлөөч
  • My
    beauty
  • Хайр
    секс
  • Жирэмсний
    7 хоногууд
  • Зурхай
    horoscope
  • Улаанбаатар

Хүүхдээ яаж өглөө болтол сэрэлгүй унтуулж сургах вэ

Нийтлэлч: Нархан
2016.12.05
|
3,072
Хэрвээ орондоо орох цаг нь болсон атал хүүхэд унтаж чадахгүй байгаа , эсвэл шөнө байн байн сэрээд байгаа бол та дараах аргуудаас туршаад үзээрэй .

        Хоёр цаг тутамд босч хүүхдээ хооллоод арайхийн унтах гэж байтал дахиад л хүүхдийнхээ уйлах чимээнээр сэрж босох хэрэгтэй болдог .Хүүхдээ амтат нойрондоо умбаж байхыг харахаас илүү сайхан мэдрэмж гэж юу байх билээ . Харин хүүхдээ унтуулах , шөнөжин унтуулах нь хэцүү асуудлын нэг бөгөөд бүхэл бүтэн гэр бүлийн амьдралд ч нөлөөлөх нь бий. Хэрвээ орондоо орох цаг нь болсон атал хүүхэд унтаж чадахгүй байгаа , эсвэл шөнө байн байн сэрээд байгаа бол та дараах аргуудаас туршаад үзээрэй .

Хэрвээ хүүхэд нойрмоглох шинж тэмдэг илэрвэл түүнийг даруйхан унтуулах хэрэгтэй , хүүхэд нойрмоглосон үедээ өөрөө хурдан гэгч нь унтах болно . Хэрвээ энэ нойрмоглох үеийг та алдах юм бол дахин нэг цаг , эсвэл бүр ч удаан хугацаагаар дахин нойрмоглож эхэлтэл нь хүлээх хэрэгтэй болно . Хүүхдийн амьдралын хэмнэл нь ердөө л зуршсан зуршлаас нь эхтэй байдаг . Хүүхэд орой яаж унтаж сурсан бэ шөнө сэрэхдээ яг тэр аргаараа л буцаж унтахыг хүснэ . Иймд та хүүхдээ тэврэн хөдөлгөх , тэврэн нааш цааш явах зэрэг үйлдлүүдийг өдөр шөнөгүй  хийгээд байх дуртай л  биш бол огтхон ч хийх хэрэггүй . Та дараах аргуудаар хүүхдээ шөнө сэрэхэд нь буцааж унтуулахыг хичээгээрэй .

Хүүхдээ харахдаа хэт их чимээ анир гаргалгүй аяархан очиж хараарай. Ингэхдээ  гэрлээ асаах хэрэггүй , хүүхдийн орны ойр хавьд маш бүдэг гэрэл л шөнө асааж байвал зүгээр. Онц шаардлагатай биш бол шөнө хуурайлахгүй , живх солихгүй байвал сайн. Хэрвээ та хүүхдээ өөрөө унтаж сургамаар л байгаа бол шөнө орон дээрээс нь авах хэрэггүй . Та зүгээр хажууд нь зөөлөн цохин бүүвэйлэх маягаар буцааж унтуулаарай . Харин идэж уух юм өгч , авч тэвэрч хэрхэвч болохгүй. 

Доорх 3 арга нь хүүхдийг унтуулж сургах аргууд бөгөөд алийг нь ч сонгосон бай хамаагүй гол нь орой унтуулахдаа, шөнө дунд сэрэхэд нь энэ л аргаа хэрэглэж байх нь чухал юм . Энэ аргаар 2-3 шөнө өнгөрөхөд үр дүнд хүрэх бөгөөд зарим нь долоо хоног , бүр илүү удах ч тохиолдол бий . Хүүхэд уйлахад та мөн сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй .

 Унтуулж сургах арга 1 . Уйлахыг нь хязгаарлах арга

 Хүүхдийг ганцааранг унтуулахаар хэвтүүлээд , хүүхэд уйлаад байвал 5 минут болоод нэг очиж харах ба дараа нь 10 минут , 15 минут гэх мэтээр жаахан удаж очих ба хажууд нь удаан байх хэрэггүй . Орон дээрээс нь авах хэрэггүй бөгөөд зөөлөн дуугаар аргадаж хэдэн үг хэлэх буюу зөөлөн цохиж хөнжлийг нь засаж өгч болно . Эхний хэдэн удаагийн уйлалт нь жаахан удаан байж магадгүй боловч та сандарч , уурлаж бухимдах хэрэггүй , хүүхэд дээрээ очихдоо эелдэг зөөлөн дуугаар харьцаж тайвшруулах хэрэгтэй . Шөнө дунд сэрэхэд нь мөн л энэ аргаа хэрэглэнэ . Нэг долоо хоногоос хэтрэлгүй хүүхэд чинь шөнө сэрэхээ болих вий .

 Унтуулж сургах арга 2: Аажмаар холдох арга

 Эхний хэдэн орой орных нь хажууд  хүүхдийнхээ жижигхэн гарыг нь унттал нь атган сууна . Дараагийн хэдэн орой нь сандлаа жаахан холдуулсаар хүүхдийн өрөөний хаалга хүртэл аажмаар холдсоор хүүхдийн нүдэнд харагдахуйц газар хүртэл холдуулна . Дараа нь бүүр хол хүүхдэд харагдахааргүй газар суух ба хэрвээ шаардлага гарвал зөөлөн дуугаар унттал нь юм ярьж болно . Анхаар : Энэ арга нь хугацаа их орох боловч хүүхдийн нулимс бага гарах сайн талтай .

Унтуулж сургах арга3: Үнсэж унтуулах арга

 Энэ арга нь жаахан хүүхдэд тохирно . Хүүхдийг үнсээд холдсоноо буцаж ирж үнсээд дахин холдоод дахин ирж үнсэнэ . Өрөөнд нь нааш цааш явж хүүхдийг унттал нь байх боловч хүүхдийг үнсэхээс бусдаар тэврэх , идэж уух юм өгөх зэрэг үйлдэл хийж хэрхэвч болохгүй . Хэрвээ хүүхэд шөнө дунд сэрвэл та мөн л ингэж үнсэж унтуулах болно . Нэг хоёр долоо хоногийн дараа хүүхэд шөнө сэрэхээ больж , унтахдаа ч уйлахаа болино .

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#