• Эмчээ
    зөвлөөч
  • Охидоо
    зөвлөөч
  • My
    beauty
  • Хайр
    секс
  • Жирэмсний
    7 хоногууд
  • Зурхай
    horoscope
  • Улаанбаатар

О.Энх-Эрдэнийн тухай бидний мэдэхгүй 12 зүйл

Нийтлэлч: Юна
2016.12.15
|
15,324
Үндэсний ялагч тодруулах Авъяаслаг монголчууд шоуны ялагч О.Энх-Эрдэний талаар таны мэдэхгүй зүйлсийг бид хуваалцаж байна

 

  1. Авъяаслаг дуучин залуу маань 1996 оны 4-р сарын 10нд төржээ
  2. Эрка маань Одоо ШУТИС-д Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж байна
  3. Цуйвангийн хүүхэд гэнэ шүү хамгийн дуртай хоол нь энэ аж
  4. Цахим ертөнцөөр бүсгүйчүүдийн хамгийн ихэд мэдэхийг хүсч буй зүйл. Түүний эгчтэйгээ авхуулсан зургийг хүртэл түүний эхнэр, найз бүсгүй гэх мэтээр нэр дэвшүүлж байх юм. Үнэндээ түшиг тулгуур болсон эгч нь юм шүү бүсгүйчүүдээ. Харин тэрээр найз охинтой бөгөөд түүнтэйгээ үерхээд 2 жил болсон гэнэ шүү
  5. “Sony entertainment”-с хамтран ажиллах санал хүлээж авсан нь энэ тэмцээний ялагч болсны гол утга учир байх
  6. Анх түүний сурахыг хүсч байсан мэргэжил Онгоцны инженер боловч тодорхой шалтгааны улмаас одоогийн суралцаж буй мэргэжлийг сонгожээ
  7. Харахад их хүлцэнгүй дуугүй даруу хүн шиг харагддаг хэдий ч найзуудынхаа дунд яггүй дуу шуутай хүн гэнэ лээ
  8. YOUTUBE-д түүний дагагчдын тоо аль хэдийн 1’000’000 хүрчээ
  9. Түүний дуулсан "Amarillo by Morning" дууг анх 1973 онд Терри Стэффорд, Пол Фразер нар дуулж олны хүртээл болгосон бол 1983 онд дуучин Жорж Страйт өөрийн хувилбараар дуулсан.
  10. Шоунд оролцохыг хамгийн их ятгасан хүн нь түүний ах
  11. Рокит бей шүүгчийн хэлсэнчлэн дэмий гонзгой биш гэдгийг мөн батлах баталгаа нь сагс, гар бөмбөгт дурлагч гэдэг илүү тэр үгийг тодотгох байх
  •   Фрэнк Синатра шиг дэлхийд алдартай дуучин болохыг мөрөөддөг залуу билээ.

        Түүний ажил хөдөлмөр, цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#