Н. Цацрал: Төрснийхөө дараа 18кг хасч чадлаа

Нийтлэлч: Гоо
2016.12.19
|
32,467
Төрснийхөө дараа 17-18 кг хасч чадсан гайхалтай загвар өмсөгч Н. Цацралтай уулзаж ярилцлаа.

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Төрсний дараа турах амаргүй гэдэг. Энэхүү хэцүү давааг та давж чадсан байна. Юуны түрүүнд танд баяр хүргэе. Бусад уншигч охидод өөрийгө танилцуулахгүй юу?

Сайн байцгаана уу? Намайг Цацрал гэдэг. Төрсөний дараах таргалалт хүн хүнд өөрөөр явагддаг юм шиг санагддаг. Миний хувьд хөхөндөө сүү оруулж байна гэж маш их идсэнээс шалтгаалж төрсний дараах эхний 4 сард маш их жин нэмсэн байсан.

Турах маш олон арга байдаг. Та ямар аргаар гуалиг сайхан бие галбиртай болж чадсан бэ?

Би төрөхөөсөө өмнө ерөнхийдөө фитнессээр хичээллэж аль болох идэвхитэй хөдөлгөөнтэй байдаг байсан. Их идсэн ч жин амархан нэмдэггүй байсан болохоор эхлээд фитнесс заалыг зорьсон боловч 2 удаа яваад л сүү татарч эхэлсэн. Жоохон ядрах төдийд л сүү татардаг учраас фитнесст явахаа больсон. Тэгээд нилээн судалж байгаад хүн юу идвэл хамгийн бага жин нэмэх вэ гэж хайж үзсэн. Тэгээд Цэцэгийн хоолны дэглэмийг өөртөө хэрэгжүүлж эхэлсэн. Яг яс мөрдөөгүй ч ерөнхийдөө ямар хоол идэх ёстойгоо ойлгосон доо.

Өдөртөө юу иддэг байв? Хоолоо хасдаг байсан уу?

Өглөө босоод ус аль чадахаараа сайн ууна. Тэгээд овъёосоор өөрөө хийж бэлдсэн жигнэмэг иднэ. Өдөр охиндоо хоолоо хийхдээ өөртөө бас тахианы цээж мах, ногоо, гурвалжин будаагаар хоол хийж иднэ. Эсвэл үхрийн махтай ногоотой шөл иддэг байсан. Тэгээд 6 болохоос өмнө бас хөнгөн жимс ч юмуу ногооны салат иддэг байсан. Тэгээд орой аль болох л юм идэхгүйг хичээнэ. Маш их идэх дур хүсэлтэй болцон байсан хүнд эхний 2 долоо хоног тэвчихэд хэцүү байдаг байсан. Тийм болохоор хүчлээд яхав гээд оройдоо нэг аяга тараг хар чавгатай идээд унтдаг байсан. Усыг аль болох л их ууж байсан. Өлсөх мэдрэмж төрөх юм бол ус л уугаад байдаг байсан даа.

Амттай зүйлийг идэх төдийд л таргалдаг шүү дээ. Тэдгээр зүйлсийг хорьдог байв уу? Xорьдог байсан бол юмар хүнсийг хэргэлдэггүй байсан бэ? Турах гэж байгаа бүсгүйчүүд маань ямар хүнсийг хязгаарлах ёстой вэ?

Гурилан бүтээгдэхүүнийг аль болох л идэхгүй байх хэрэгтэй. Мөн хоолондоо давс бага хийж байх хэрэгтэй. Мэдээж өөх тос багатай, бага хуурж шарсан хоол идэх хэрэгтэй. Тэгээд мөн төрөөд удаагүй бол хүүхдээ өдөр болгон авч гадаа гарах хэрэгтэй. Лифттэй байранд байдаг бол лифт ашиглахгүй шатаар хүүхдээ тэврээд алхаж байх хэрэгтэй. Гадаа мөн бас аль болох алхах боломж байвал алхаж байх хэрэгтэй. Манайх 5 давхарт байдаг. Хүүхдээ нэг гартаа. Нөгөө гартаа хүүхдийнхээ тэргийг бариад өдөр болгон шатаар өгсөж урууддаг байсан нь бас хөдөлгөөн болж өөхөө шатаахад нэмэртэй байсан болов уу гэж би боддог.

Дээр дурдсан байна. Өөрөө овъёосоор хийсэн жигнэмэг гэж байна. Тэрийг яаж хийдэг вэ? Жор хийх арга гэх мэт зүйлсээ зааж болох уу? Их сонирхолтой санагдаж байна.

Овъёос банана 2 гол орц нь бага зэрэг амт оруулахын тулд үзэм хар шоколад 2 ыг нэмдэг. Овъёосоо миксэрдсэн ч болно эсвэл бүхэлээр нь хэрэглэсэн ч болно. Бананаа нухаад хооронд холиод үзэм шоколадаа дээр нь нэмээд, листээ масло.р тослоод жоохон жоохон жигнэмэг хэлбэрээр тавиад л 180 градуст халаасан зуухандаа 20 мин жигнээд л болнодоо. Энэ жор ер нь интернэтэд элбэг байдаг.

Хөдөлгөөн амьдралтай салашгүй холбоотой гэж боддог. Дасгал хийдэг байв уу? Ямар дасгал хийдэг байсан бэ?

Дасгал яг үнэндээ хэдхэн хоног хийгээд л ядраад больчихдог байсан. Бас их хийвэл сүү татарчих гээд байдаг байсан болохоор тууштай хийж чаддаггүй байсан. Ер нь хүүхэд том болохын хирээр бас ээж нь хөдөлгөөнтэй байх хэрэгтэй болдог. Хөлд оруулах гэж хамт алхана, уначихвий гэж ард нь үргэлж дагаж гүйнэ гээд л энэ зэрэг хөдөлгөөнүүд бас их нөлөөлсөн гэж боддог. Хөдөлгөөн хэдий чухал ч хоолоо зөв зохицуулах нь илүү чухал юм байна лээ.

Дээрх зүйлсийг дагаад хэдий хэр хугацаанд хэдэн кг хассан бэ?

8-9 сарын хугацаанд 17-18 кг жин хассан. Загвар өмсдөг бхоор одоо өшөө ч хасах хэрэгтэй байгаа. Тэрийгээ фитнесст явж хасна гэж бодож байгаадаа. Хэт хоолоо хасч эцэстээ хүртэл турах чинь ер нь эрүүл зүйл биш шүүдээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.