Огурцытэй махан салат хийх жор

Нийтлэлч: Алунгуа
2016.12.17
|
12,517
Заавал баярын өдрүүд гэлтгүй, өдөр тутам бэлтгэж болох хамгийн амархан орцтой мөн амттай нэгэн солонгос маягийн зуушны жорыг хүргэж байна.

Мах, ногоонд дуртай хүн бүрт зориулав!

 Бидэнд хэрэгтэй зүйлс: 

- 2 ширхэг ногоон огурцы
- 400 гр үхрийн мах
- 1 ширхэг дунд хэмжээний сонгино
- 1 ширхэг амтат улаан чинжүү
- 2 хумс сармис
- Улаан чижүүн амтлагч 1 халбага /Халуун ногоо/

- 1/2 цайны халбага элсэн чихэр
- 1/2 халбага хар перец
- 1-2 халбага цуу 5%-ийн
- 3-4 халбага сойя соус
- 1 халбага давс
- Ургамлын тос 3-4 халбага

Бэлтгэх:

Өргөст хэмхнийхээ 2 үзүүрийг аваад 3-4 хэсэг болгож туузан хэлбэртэй хэрчнэ.

Тагтай саванд өргөст хэмхээ хийж дээр нь 1 халбага давсаа нэмж хутган 15-20 мин таглан хүлээнэ. Махаа нимгэн тууз хэлбэртэй хэрчнэ.

Өргөст хэмх маань бага зэрэг хумигдаж, шүүс гарсан байх ба дээр нь саримс, хар, улаан перц,  элсэн чихэрээ хийж хутгана.

Хайруулын тавгандаа тосоо хийн сайтар халааж махаа хуурна /ойролцоогоор 1 мин/. Бага зэрэг борлох үед нь сонгиноо хийж хамт хуурна. Дараа нь  сойя соусаа нэмж  хэдэн минут хуурч болгоно...
Өргөст хэмхэн дээрээ хуурсан махаа тавиад дээр нь нимгэн хэрчсэн улаан чинжүүгээ дэвснэ. Хамгийн сүүлд нь уксусаа хийгээд 5 мин орчим таглаж тавина. Хэсэг хугацааны дараа хольж хутгаад бэлэн болно. Амралтын өдрүүдээ сайхан өнгөрүүлээрэй. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар