Гоолигжих хүсэлтэй хүн бүрийн заавал мэдэх ёстой зүйл юу гээч...

2016.12.19
|
33,612
Жингээ хасч, өөртөө аз жаргал нэмэхийг хүсч буй хүн бүхэнд хэлэхэд, хамгийн түрүүнд эрүүл аргыг сонгоорой гэж захья. Өөрийгөө хэт хүчилж, эрүүл бус арганд найдвал хоол боловсруулах эрхтэнүүдийг цочроох, цаашлаад дархлаагаа муутгах эрсдэлтэйг эмч нар сануулж байна.

Өглөө бүр жингээ үзэх тэр мөчийг би үзэн яддаг байлаа. Яагаад гэж үү, өдөр бүр нэг л тоо зааж, заримдаа бүр шоглож байгаа юм шиг тэр нь нэмэгдчихнэ. Ингэж хэдэн жилийг үдсэн би өөртэйгөө тэмцэхээр шийдсэн юм.

            Эмэгтэй хүн гоолиг сайхан байхын тулд заавал өдөр бүр хэдэн цагаар фитнесс зааланд хичээллэх хэрэггүйг ойлгосон. Бас хатуу хоолны дэглэм барьж, илчлэгийг нэмж, хасах шаардлагагүйг ч гадарладаг болсон юм даа. Жингээ хасч, өөртөө аз жаргал нэмэхийг хүсч буй хүн бүхэнд хэлэхэд, хамгийн түрүүнд эрүүл аргыг сонгоорой гэж захья. Өөрийгөө хэт хүчилж, эрүүл бус арганд найдвал хоол боловсруулах эрхтэнүүдийг цочроох, цаашлаад дархлаагаа муутгах эрсдэлтэйг эмч нар сануулж байна.

 

            Судлаад байхад, хамгийн түрүүнд биедээ их цэвэрлэгээ хийх ёстой юм байна. Эмч, судлаачдаас нэлээд зөвлөгөө авсны дүнд фитнессийг “Гоолингоо” тураах цайтай хослуулахаар шийдсэн. Хөдөлгөөн нь биеийг сэргээж, хорт бодисуудыг гадагшлуулах “хөдөлгүүр”-ийг асааж өгдөг бол “Гоолингоо” тураах цай нь тэдгээрийг гадагшлуулах хамгийн гол түлхүүр нь юм байна.

Хоолны шингэцийг сайжруулж, өтгөн хаталтыг арилгаж, цусан дахь холестериныг бууруулснаар хорт бодис гадагшилж, бие мах бодид байгалийн сэргэлтийг бэлэглэдэг аж. Тэгээд ч энэхүү цайг Монголын эмийн үйлдвэрлэлийн үндсийг тавьсан “Монос” группийн Монос Хүнс компани үйлдвэрлэн гаргаж байгаа нь чанар, эрүүл мэндийн хамгийн чухал баталгаа гэж хэлж болно.

 

Энэ цайг уухад маш амархан. Хоёр ширхэг цайг шилэн саванд хийгээд 100-150 гр буцалсан халуун ус нэмж таглаад хагас цаг хэртэй хандлана. Дараа нь цайгаа сайтар шахаад авна. Ингэж бэлдсэн цайгаа оройн хоол идсэнээс 30 минутаас 1 цагийн дараа уудаг. Сардаа 10-15 удаа ингэж уухад элдэв хоолны дэглэм барихгүйгээр 5-7 кг хасч чадсан. Тийм болохоор урамшаад миний байнгын хэрэглээ болсон доо.

Уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцахад, энэ цайг удаан хугацаагаар хяналтгүй ууж болохгүй шүү. Бас цайг уухдаа хоёр ширхэгээс илүүг ууж болохгүй гэдгийг үйлдвэрлэгчид нь хэлж байсан.

Аан тийм, бас нэг зүйл бий. Энэ цайг хэн ууж болохгүй вэ гэдгийг хэлэхээ мартаж орхиж. Жирэмсэн болон хөхүүл эх, найрлагад нь байгаа ургамлуудад хэт мэдрэг хүмүүс, эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үед, 15-аас доош насны хүүхэд, өндөр настан, хэвлийн хөндийн цус алдалттай үед ууж болохгүй гэж “Монос”-ынхон хэлж байна лээ.

 

Одоо би өглөө бүр жингээ үзэхдээ баярладаг. Хоолныхоо илчлэгийг тоолох гэж зовохгүй, фитнесс зааланд хэдэн цагаар гүйж ядрахгүй. Өөртөө таарсан хөдөлгөөн хийгээд, цайгаа уугаад байхад гоолиг бие минийх... 

            Бас нэгэн зүйлийг бичилгүй орхиж боломгүй санагдлаа. “Гоолингоо” цай маань Мобиком Candy-тэй хамтраад сугалаатай болсон байна. Сугалааны азтанууд Spinnig дугуй 2, GoldenGym фитнесын улирлын эрхийн бичиг 2, “Цэнэг” эрүүл мэндийн бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээ 10 гээд тус тус хожсон байна лээ. Харин удахгүй нэг азтан Crown автомашины эзэн болох бол таван азтанд “Цэнэг” эрүүл мэндийн бэлдмэл бэлэглэх юм байна. Тансаг төмөр хөлгийн азтан шинэ оны нэгдүгээр сарын 8-нд тодрох юм байна.

Цайгаа ч ууна, жингээ ч хасна, бас бэлгээ авна. Ингээд л “Гоолингоо” цай хайрыг минь улам бүр татаад байгаа юм даа...

 

     

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар