Монитадаа ямар БЭЛЭГ өгөх вэ

Нийтлэлч: Нандин
2016.12.19
|
4,630
Сугалсан Монитагаа баярлуулах гэж гоё гоё бэлэгний санааг эрэлхийлж эхэлдэг. Таны энэхүү эрэлтэд нэмэр болох үүднээс монитад өгөхөд тохиромжтой бэлэгний санааг санал болгоё.

Он гарахад 10 гаруйхан хоногийн хугацаа үлдлээ. Шинэ жилийн баяраар анги хамт олон, найз нөхөд, албан байгууллагуудын зохиодог хамгийн түгээмэл тоглоом бол Монита шүү дээ. Сугалсан Монитагаа баярлуулах гэж гоё гоё бэлэгний санааг эрэлхийлж эхэлдэг. Таны энэхүү эрэлтэд нэмэр болох үүднээс монитад өгөхөд тохиромжтой бэлэгний санааг санал болгоё.

  • Кофены аяга эсвэл усны сав бэлэглэвэл ямар вэ. Ажил, албан тасалгаанд байнга “дагаж явдаг” зүйлсийн нэг шүү дээ. Дээшээ харсан сав гээд бэлгэшээлтэй ч юм. Цулгай элдэв зураг бичиггүй аяга, усны сав аваад дээр нь нутгийнх нь ч юм уу эсвэл хайртай хүмүүсийнх нь зургийг хэвлүүлээд өгвөл монита тань баярлаж л таарна.

  • Тэмдэглэлийн дэвтэр бол мэдээж үе үеийн шилдэг бэлэг байсаар ирсэн. Гэхдээ зүгээр нэг тэмдэглэлийн дэвтэр таны монитагийн сэтгэлд таашаагдахгүй л болов уу. Байдаг л нэг дэлгүүрийн лангуун дээрх дэвтэр байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхээргүй дэвтэр танд санал болгоё. 2013 оноос хойш шинэ жилийн шилдэг бэлэгнүүдийн нэг болсоор ирсэн Хуанлитай ном. Амжилтын хөтөч хэмээх энэ тэмдэглэлийн дэвтэр таны монитагийн тухайн жилийнхээ ажил,  амжилт, аялал, амьдралынхаа төлөвлөгөөг гаргахад, бичихэд хамгийн сайн туслах, хөтөч байж чадна. Төлөвлөгөөгөө бичихэд маш тодорхой, энгийн байдаг. Бас хуудас бүртээ танин мэдэхүйн мэдээлэл, үг ишлэлтэй гээд энгийн тэмдэглэлийн дэвтрүүдээс өөр.

  • Тасалгааны таримал цэцэг. Цэвэр агаарын дуагдалтай энэ үед таны монитагийн ширээн дээр анхиулуун үнэртэй, агаар чийгшүүлж, цэвэршүүлдэг тасалгааны цэцэг байхад илүүдэхгүй. Амьдралд нь, ажлаа хийж байхад нь хэрэгтэй л зүйл. Гоё чамин савтай таримал цэцэг түүнд таалагдана гэхэд эргэлзэхгүй байна.

  • Ажил хийх эрч хүч, урам зоригийг асааж байдаг зүйлсийн нэг сайхан үнэртэй халуун кофе байдаг. Дэлхийн брэнд кофены  цуглуулгыг монитагийнхаа ширээн дээр тавьбал тэр баярлана аа. Бас тэр даруйдаа амталж үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна.   

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#