Э.Батчимэг: Хүүхдийн сэтгэхүйг хязгааргүй тэлэх нууц нь Лего юм

Нийтлэлч: Юна
2016.12.21
|
22,275
Шинэ он солигдох мөч ойртож, багачуудын хүсэн хүлээдэг үлгэрийн мөч айсуй. Өвлийн өвөөгөөс авах бэлгээ зүүдэлж хонох энэ өдрүүдэд бяцхан үрс маань юуг хүсч байгаа бол.

Шинэ он солигдох мөч ойртож, багачуудын хүсэн хүлээдэг үлгэрийн мөч айсуй. Өвлийн өвөөгөөс авах бэлгээ зүүдэлж хонох энэ өдрүүдэд бяцхан үрс маань юуг хүсч байгаа бол. Тэдний хамгийн том мөрөөдөл бол мэдээж, юунд ч үл хязгаарлагдан зөвхөн өөрийнхөөрөө тоглож, өөрийнхөөрөө сэтгэж, бүтээж болох тийм л бэлэг. Харин энэ нь Лего гэдгийг дэлхийн сая сая хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, хязгааргүй сэтгэхүй нь баталж байна.  

Тэгвэл хүүхэд бүрт хязгааргүй баяр хөөр, оюуны хөрөнгө бэлэглэдэг Лего брэндийг “Brick House” хүүхдийн тоглоомын дэлгүүр монголчуудынхаа гарт хүргээд багагүй хугацаа өнгөрчээ. Тус дэлгүүрийн Маркетинг борлуулалтын албаны дарга Э.Батчимэгтэй ярилцлаа.

 

-Хүүхэд багачуудын сэтгэхүйн хязгааргүй орчныг бүрдүүлж өгдөг “Лего” брэндийн тоглоомыг Монголын хэрэглэгчдэдээ хүргэж буй танай дэлгүүрийн хамт олонд юуны өмнө олон эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Ярилцлагаа энэхүү брэндийн талаар эхэлбэл ямар вэ?

 

-Бид энэхүү брэндийг 2008 онд албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр эх орондоо анх оруулж ирсэн. Лего бол дэлхийн хамгийн анхны эвлүүлдэг тоглоом. Хамгийн сүүлд гэхэд Америкийн хамгийн шилдэг брэнд болох Little Tikes-ийг оруулж ирлээ. Энэ маань 0 сартайгаас дээш насны хүүхдүүд тоглох боломжтой тоглоом юм.

 

Бид дэлхийн чанарын шаардлага хангасан болоод хамгийн шилдэг тоглоомуудыг монгол хүүхдүүдийнхээ гарт хүргэхийг зорьж ажилладаг даа. Ингэхдээ жил бүр 1-2 шинэ брэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирж байна.

Бидний хамгийн шилдэг бүтээгдэхүүн бол Лего. Хүмүүс анх хуурамч, жинхэнийг нь мэддэггүйгээсээ болоод Легог ялгадаггүй байлаа. Харин одоо бол хамгийн чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан тоглоомыг хаанаас авахаа мэддэг болжээ. Учир нь Лего бол хүүхдүүдэд үр дүнгүй тоглох биш оюуны боловсрол олгох, сэтгэхүйг нь хязгааргүй тэлэх хамгийн сайхан бэлэг, бас тоглоом юм.

 

-Тэгвэл эдгээр брэндийн тоглоомны чанар болоод эрүүл ахуйн онцлог нь юундаа байна вэ?

-Нэгдүгээрт, бид дэлхийн эрүүл ахуйн шаардлага хангасан, шалгарсан зөвшөөрлийн дагуу тэмдэгттэй бүтээгдэхүүн оруулэхийг эн тэргүүний үүргээ болгосон хамт олон. Хоёрдугаарт Монголд орж ирэхээс өмнө нь гаалиар шалгуулах гэж тест бүтээгдэхүүнээ өгдөг. Гаалиас энэ бүтээгдэхүүн Монголд орж ирж болно гэсэн зөвшөөрөл өгөнгүүт бид оруулж ирдэг. Заавал энэ тоглоом хүүхдэд тоглоход аюулгүй гэсэн шалгалтыг мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж байж хэрэглэгчдэдээ хүргэдэг гэсэн үг л дээ.

 

Хуурамч тоглоом манай оронд маш их байна. Тэмдэгтийн нэр, логог өөрчилж яг адилхан бүтээгдэхүүн зарсаар байна. Гэтэл хуурамч тоглоомнууд гэрийн нөхцөлд гадаргууных нь будаг, өнгө ууршаад, ганц арчихад л будаг нь гараад ирдэг. Энэ маань хүүхдийн эрүүл мэндэд маш муу нөлөөтэй гэдгийг манайхан төдий л анзаардаггүй. Үүнийг эцэг, эх бүхэн анхаарч байгаасай гэж хүсдэг.

 

Жишээ нь, манайд худалдаалагддаг соронзон тоглоом дотор байгаа соронз бол маш ховор төрлийнх. Хоёр өнгийг нийлүүлэхийн тулд усан гагнуураар гагнадаг. Улмаар энэ маань даацыг маш сайн даадаг мөн энгийн соронз хүүхдийн нүдэнд гэмтэй ходоодыг түлдэг. Гэтэл ийм аюулыг эцэг эхчүүд анхааралгүй тоглоом л бол тоглоом гэж боддог. Ийм л учраас бид ашиг олох гэхээсээ илүүтэйгээр эцэг эх хүүхдүүдэд тоглоомын боловсрол олгох бас нэгэн зорилготой ажилладаг.

 

-Тоглоом гэдэг маань өөрөө хүүхдэд боловсрол олгох, сэтгэхүйг нь нээж өгөх чухал зүйл хэсгийг эцэг эхчүүд маань мэдэж байх ёстой юм байна. Үүнээс гадна тоглоомоор дамжуулан хүүхдийн хязгааргүй орчныг бүрдүүлнэ гэдэг маш чухал санагдлаа. Энэ талаар та ярьж өгөөч?

-Энэ маань бидний уриа үг л дээ. Учир нь бид хүүхэд тоглоомоороо тоглохдоо юунд ч баригдаж, хязгаарлагдалгүйгээр сэтгэн, бүтээх нөхцлийг хангах гэж хичээдэг.

 

Жишээ нь, дэлхийн татах хүчнээс болж бөмбөг газарт унадаг гэдгийг хүүхдүүд мэддэггүй учраас тэр задгай сэтгэлгээг нь тэлэх зорилготойгоор бид ажиллаж байна.

Элсээр гэхэд зөвхөн далайн эрэг дээр тоглох бус гэртээ ч тоглож, ордон, байшин барьж, нурааж, янз бүрийн зүйлс туршиж болдог гэдгийг чиглүүлж, ойлгуулах гэж бид тоглоомыг сонгодог. Тэр ч утгаараа бид энэ уриандаа хүрэх гэж ажиллаж байна.

Бас амьтны дүрстэй тоглоомууд байна. Энэ нь зөвхөн үзүүлэн бус нас насанд нь зориулагдсан боловсрол олгох зорилготой гэдгийг ойлгуулж өгөх хэрэгтэй.

 

-Тэгвэл одоогийн байдлаар танай хамгийн эрэлттэй тоглоом юу вэ?

 

-Лего тоглоом. Ямар ч цаг үед Лего бол хамгийн эрэлттэй нь байдаг. Заримдаа бид ч авч амжаагүй байхад үйлдвэрээс нь захиалаад биднээр авахуулдаг хүмүүс ч бий.

Түүнээс гадна зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд хүртэл маш хүлээлттэйгээр Легогоор тоглодог юм шүү. Мөн робозагас одоог хүртэл эрэлтээс буугаагүй байна. Түүнээс гадна хэзээ ч хуучирдаггүй тоглоом бол машин.

 

-Нийт хэдэн брэндийн хэчнээн тоглоом танай дэлгүүрт худалдаалагдаж байна вэ?

-Бид 27 брэндийн 1000 гаруй тоглоомыг Монголын хэрэглэгчдэдээ хүргэж байна.

 

-Ингэхэд, тоглоомноос гадна өөр зүйл худалдаалж байна уу. Манайд хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд зөвхөн тоглоомноос гадна бусад зүйлс их ховор байх шиг санагддаг?

 

-Бидний оруулж ирж буй бүх бүтээгдэхүүн хүүхдийн сэтгэхүйд эерэгээр нөлөөлж чөлөөтэй сэтгүүлэх зорилготойг дээр хэлсэн. Энэ ч утгаараа сүүлийн үед хүүхдийн зураг зурах бүх хэрэгслийг оруулж ирж байгаа. Зураг зурж сурах нь хүүхдийн гар зүгшрэхэд маш дэмтэй байдаг.

Хүүхэд нь ханан дээр зурахаас ээжүүд маш их айдаг шүү дээ. Харин сүүлд орж ирсэн харандаанууд маань арчиж цэвэрлэж болдог. Мөн эрдэнэшишийн эвлүүлдэг тоглоом хүртэл бий. Энэ маань хүүхэд идэхэд ямар ч харшил нөлөөгүй бүтээгдэхүүн.

 

-Тэгвэл хүүхдүүд болоод эцэг эхчүүд танай дэлгүүрээр байнга үйлчлүүлж сэтгэл ханамжийн баталгаа авах гол шалтгаан нь юу вэ?

-Манайхаар байнгын үйлчлүүлдэг 5000 хүн байдаг. “Made in china” гэсэн шошготой байхаар Хятад юм байна, муу л байх гэсэн ойлголттой байдаг. Гэтэл дэлхийн №1 үйлдвэрлэгч орон бол Хятад. Хамгийн гол нь гэдгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хаанаас лицензээ авч байна вэ гэдэг л чухал. Тэр утгаараа бид огтхон ч хуулбарласан бүтээгдэхүүн худалдаалдаггүй. Энэ л манай үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн хамгийн гол утга учир юм. Мөн чанар бол манай хамгийн гол зорилго, бас хамгийн том онцлог.

 

Легогоор зөвхөн хүүхэд тоглодоггүй. Лего маань өөрөө 100 хүртэлх насны хүн тоглож болохуйц бүтээгдэхүүн шүү дээ. Зөвхөн хүүхэд гэлтгүй хобби болгоод цуглуулдаг томчууд ч бий.

Харин бидний дараагийн онцлог давуу тал бол үйлчилгээ. Үйлчлүүлэгч нартаа илүү ойр байхын тулд манайх 5 салбартайгаар ажиллаж байна. Тэгэхээр хүмүүс чанарт нь бүтээгдэхүүнд мөн өөрсдөд нь ойр байгаагаас шалтгаалж ерөнхийдөө манайхаар үйлчлүүлдэг байх.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар