ӨВЛИЙН УЛИРАЛД ДАРС УУХ 7 ШАЛТГААН

Нийтлэлч: Нандин
2016.12.26
|
7,506
Улаан дарс нь уушиг цэвэрлэж, ханиалга намдаах ач холбогдолтойгоос гадна хоолой хуурайших, өвдөх, загантах, сөөх болон цэр шингэлэх, ховхлоход сайн нөлөөтэй.

Улаан дарс хүний биед ялангуяа өвлийн улиралд эрүүл мэндэд ямар ач тустай байдаг талаар эрдэмтэд зөвлөжээ.   

Уушиг цэвэрлэж, ханиалга намдаана

Улаан дарс нь уушиг цэвэрлэж, ханиалга намдаах ач холбогдолтойгоос гадна хоолой хуурайших, өвдөх, загантах, сөөх болон цэр шингэлэх, ховхлоход сайн нөлөөтэй.

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг

Улаан дарс ислэг ихтэй учир хамгийн сайн ходоод цэвэрлэгч юм. Ганц хундага дарс нь биед хуримтлагдсан олон тооны хорт бодисыг гадагшлуулж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг байна.

Элэг хамгаална

Улаан дарс нь маш олон төрлийн амин дэм болон нүүрс ус агуулсан байдаг учир элэг хамгаалах нөлөө үзүүлдэг.

Цусны даралт бууруулах

Халуурах, цусны даралт ихсэх, зүрх өвдөх, гепатит, элэгний цирроз өвчний үед улаан дарс уух нь тустай.

Бөөрний үйл ажиллагаанд сайн

Улаан дарс нь шээс хөөх, биеэс хорт бодисыг гадагшуулах, цус шингэлэх гээд маш олон талын ач холбогдолтой учир таны бөөрийг өвчлөхөөс урьдчилан сэргийлнэ.


Хоолны дуршил нэмэгдүүлнэ

Хоолны өмнө улаан дарс уух нь хоол идэх дуршлыг нэмэгдүүлээд зогсохгүй, хоол боловсруулахад тустай.

Арьс чийгшүүлнэ

 Цаг агаарын нөлөөнөөс үүдэн арьс хуурайшиж, уруул ам хатаад байвал өдөрт нэг хундага улаан дарс уухад илүүдэхгүй.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.