• Эмчээ
    зөвлөөч
  • Охидоо
    зөвлөөч
  • My
    beauty
  • Хайр
    секс
  • Жирэмсний
    7 хоногууд
  • Зурхай
    horoscope
  • Улаанбаатар

30-31-нд “Brickhouse”-ын бүх тоглоом “хуга, нуга” хямдарна

2016.12.29
|
22,517
Хүүхдийн тоглоом бол хүүхдийн оюуныг тэлэх, сэтгэлгээний хөрөнгө нь байх ёстой гэж боддог ээжүүдийн нэг нь би.

Нөхөр маань “Хүүхдүүдийнхээ шинэ жилийн бэлгийг авчихлаа” гэсээр бөөн баяр орж ирэв. Хоёр том тор дүүрэн тоглоом байх юм. Монголдоо хүүхдийн хамгийн чанартай тоглоом, хэрэгслүүдийг худалдаалдгаараа хэн хүний танил болсон “Brickhouse” дэлгүүрээс хөвгүүддээ хэд хэдэн тоглоомон машин, удирдлагатай том машин, угсардаг усан санд хөвдөг завинууд гээд санаанд оромгүй сайхан бэлэг бэлджээ.

Даанч хань минь оройтож ирсэн болохоор хүүхдүүд унтчихсан байв. Өглөө хайртууд маань бэлгээ хараад яаж догдолж баярлах бол доо гэхээс нойр ч хүрэхгүй, би ч өөрөө хөөрчихсөн байлаа. Арай гэж өглөө болж, “аваргууд” бэлгээ задлахаар уралдаж гарав.

Өмнө нь хүүхдүүддээ тоглоомон машин авч өгч байсан ч үүн шиг хүүхдэд чөлөөтэй сэтгэх, өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог тоглоом байдаг юм чинээ бодож явсангүй. Яагаад гэхээр тоглоом бүрийг угсрах бөгөөд тэр нь тухайн насны хүүхдийн сэтгэлгээнд зориулсан, ёстой л төгс зохицол гэмээр.

 

Тоглоом бүрийг угсрах бөгөөд тэр нь тухайн насны хүүхдийн сэтгэлгээнд зориулсан, ёстой л төгс зохицол гэмээр

 

Ганцхан жишээ татахад, “Revell” брэндийн “Level-1 Junior Kit” тоглоомон машин 21 хэсэгтэй бөгөөд хэсэг бүрийг 30-45 минутад угсарч дуусах ёстой. Энэ тоглоомны эд ангиуд тэр чигээрээ бараг л жинхэнэ автомашиных шиг бүтэцтэй, эвлүүлэг бүрийг эрэг боолтоор нь чангална гэхээр хүүхэд битгий хэл томчуудад ч зугаатай, тархины стрессээсээ салах зугаатай арга шиг санагдсан.

 

Хоёр хүү маань тоглоомон машинаа угсрах гэж хэрэндээ л тархиа ажиллуулж, эхнээс нь дахин давтсаар л байна. Хүүхдүүддээ утас, компьютер харуулж ядаргаанд оруулахгүй, бас будаг, өнгө нь халцарч унаад хүүхдийн ам, хамарт ороод байхгүй хамгийн сайн сонголт энэ байсан даа.

 

Хүүхдийн тоглоом бол хүүхдийн оюуныг тэлэх, сэтгэлгээний хөрөнгө нь байх ёстой гэж боддог ээжүүдийн нэг нь би. Тиймдээ ч аль болох угсарч, хөгжүүлж, бүтээн босгосон тоглоом тоглуулахыг хичээдэг юм. Ээжүүд бидний энэ хүслийг хангаж чадах хамгийн зөв сонголт бол “Лего”. Тэгвэл “Brickhouse” дэлгүүр “Лего” брэндийн албан ёсны төлөөлөгч юм билээ.

 

Тэд хүссэнээрээ сэтгэж, хүслийнхээ хязгаарыг давах гэж үүгээр тоглодог юм.

 

Дэлхийн сая сая хүүхдүүд яагаад “Лего”-г сонгодгийн шалтгаан юу юм бол. Шалтгаан нь маш энгийн. Тэд хүссэнээрээ сэтгэж, хүслийнхээ хязгаарыг давах гэж үүгээр тоглодог юм. Жишээ нь, ганцхан байшин угсрах биш харин байшингийн гадна талын зам, гудамж, хүүхдийн тоглоомын талбай, наран шарлагын газар гээд бүгдийг “Лего” л нэг цэгт сүндэрлүүлэхийг зөвшөөрдөг. Гайхалтай биш гэж үү.

“Лего”-гоор тоглосон хүүхэд тулгарсан асуудлыг шийдэх зоригтой, бодлоготой болдог бөгөөд цаашлаад бие даан шийдвэр гаргах арга ухаанд суралцдаг байна. Энэ чинь л эцэг эхчүүд бидний хүүхэддээ өгөх гээд чаддаггүй хамгийн том боловсрол шүү дээ.

 

Биднийг дэргэд нь байсан, байгаагүй бие даан шийдвэр гаргаж чаддаг, ямар ч цаг үед зөв сонголт хийж чаддаг байх нь хүүхэддээ өвлүүлэх сая доллараас ч илүү үнэтэй хөрөнгө шүү дээ. Тиймээс л би хөвгүүддээ “Лего”-гийн тоглоомноос авахаар “Brickhouse”-ийг дахин зорьсон юм. Хүссэн хайсан бас нэгэн сайхан бэлгээ авчихсан. Ингэж явахдаа нэгэн гайхалтай мэдээ сонссоноо уншигч ээжүүдтэйгээ хуваалцахгүй өнгөрч боломгүй санагдлаа. Юу гэхээр, “Brickhouse” тоглоомын дэлгүүрт энэ сарын 30-31-нд шилжих шөнө 21.00-24.00 цагт бүх тоглоом 30 хувь хямдрах юм байна.

 

“Brickhouse” тоглоомын дэлгүүрт энэ сарын 30-31-нд шилжих шөнө 21.00-24.00 цагт бүх тоглоом 30 хувь хямдрах юм байна.

 

Зоригт ханхүүгийн чинь тулааны тоглоомон сэлэм, бамбайны “Liontouch” брэндээс авахуулаад мөрөөдлийн “Лего”, хайртай охины чинь тоглох дуртай уйлдаг, инээдэг, дуулдаг “Babyborn” хүүхэлдэйнүүд гээд бүх тоглоом 30 хувь хямдарч худалдаалагдах нь.

Бяцхан үрсэд маань оюуны цараа нэмэх, сэтгэлгээг нь хил хязгааргүй тэлэх гайхамшигт бүхнээр бэлэг барьдаг “Brickhouse” дэлгүүрийн хамт олонд маш их баярлалаа.

 

Бас он солигдох үеэр амжиж очоод дахиад нэг “Лего” авна гээд би төлөвлөчихсөн байгаа. Надтай нэгдэх ээжүүд байвал сэтгэгдлээ бичээрэй.

 

Аан тийм https://www.facebook.com/Brickhouse.MGL/ хаягаар “Brickhouse” дэлгүүрийн Facebook хуудсанд зочилж, асууж, сурах зүйл байвал лавлаарай.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#