• Эмчээ
    зөвлөөч
  • Охидоо
    зөвлөөч
  • My
    beauty
  • Хайр
    секс
  • Жирэмсний
    7 хоногууд
  • Зурхай
    horoscope
  • Улаанбаатар

Зурхай: 2017 он ямархуу байх вэ?

Нийтлэлч: Гоо
2017.01.02
|
23,945
Адал явдал амжилт бүтээлээр дүүрэн 2016 он гэртээ харилаа. Танай хаалгыг тогшин 2017 он ирсэн байна. Энэ гайхалтай 365 хоногт та ямархуу байхыг энэхүү зурхайгаар мэдэж аваарай.

Хайр дурлал: Энэ жил ганц бие хониудад гайхалтай жил байх төлөвтэй байна. Хайрыг холоос биш хажуунаасаа хайгаад үзээрэй. Гомдсон шаналсан бүхэн ард хоцорч чамайг хаяж явсан тэр залуу чамайг санаж эхлэх болно. Хосын харилцааны хувьд илүү хүсэл тэмүүлэлтэй байна.

Ажил мэргэжил: Энэ жилийн хавар цэцэгс ногоо дэлгэрэх цагаар ажил үйлс бүтэмжтэй байх болно. Шинэ бизнес санаанууд ард ардаасаа төрөх бөгөөд ажил хийвэл ам тосдно гэдэг шиг хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх нь байна.

Эрүүл мэнд: Энэ жил эрч хүчээр дүүрэн байх болно. 5-6 сарын хооронд бие тань эвгүйтэж магадгүй учир анхаарал болгоомжтой яваарай. Хамгийн чухал нь амралт ажил хоёроо зохицуулж сураарай.

Хайр дурлал: Энэ тал дээр та өөрийн зөн совингоо дагасан нь зүйтэй. Хөнгөн хуумгай олон учрал тохиох магадлалтай байна. Эцсийн дүнд өнгөрсөн амьдралдаа харамсах шийдвэр гаргасангаа та ухаарах болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дайраад л өнгөрөх эрсдэлтэй хайр дурлалаас болгоомжлоорой.

Ажил мэргэжил: Энэ жилийн хамгийн гайхалтай зүйл нь үхрүүд маань тушаал дэвших магадлалтай гэнэ. Залхуугүй, уйгагүй зан тань ашгаа өгөх нь ээ. Бүх зүйлийг туршиж үзээрэй. Амжилт.

Эрүүл мэнд: Турах гэдэг зүйл нь зөв ч гэсэн зөв аргаар турна гэдэг хамгийн чухал шүү. Хавар дөхөхөөр ужиг өвчин сэдэрч магадгүй учир дархлаагаа сайжруулах хэрэгтэй шүү.

Хайр дурлал:  Хосуудтай ихрүүдийн хувьд амьдралын гэрэл гэгээ болсон бяцхан үр ойрхон байна. Таныг дуурайсан үзэсгэлэнт гүнж байх болно. Ганцаараа хорвоог туулж байгаа ихрүүд гонсойх хэрэггүй. Жилийн дундуур чамайг гэх залуу гарч ирэх болно.

Ажил мэргэжил: Амархан мөнгө олддоггүй гэдгийг өнгөрсөн жил ойлгосон биз ээ. Одоохондоо ажилгүй байгаа ч гэсэн удахгүй яг л таньд тохирсон ажлууд олдох болно. Хамгийн гол нь зөв сонголт хийгээрэй. Буруу сонголт хийвэл алдаа болж мэдэх нь байна шүү.

Эрүүл мэнд: Яг одоо өвдсөн байгаа өвчнөө маш хурдан эдгээгээрэй. Тоохгүй яваад байж болохгүй шүү. Учир нь цаашлаад хүндэрч магадгүй шүү. Амралтаа авах хэрэгтэй шүү. Ажил төрөл чухал ч гэсэн амралт гээч зүйл хүнд хэрэгтэй байдаг юм. 

Хайр дурлал: 2017 он мэлхийнүүдийн хувьд хайр дурлалын хувьд ахицтай жил байх нь. Яг л чамайг гэсэн хүнийг олж авах болно. Тэр хүн чинь олдохдоо завсрын хүмүүстэй таарах л байх. Тэдэнд цагаа үрэх хэрэггүй. Зөвхөн зүрх сэтгэлээ дагаарай. 

Ажил мэргэжил: Нэг л бүтэхгүй байгаа юм шиг ажил үргэлжлээд л байна уу? Хэдхэн хоног амраад эсвэл арай өөр өнцгөөс харах гээд үзээрэй. Тэгвэл чиний хийх гээд байгаа зүйл чамд болон бусдад хэрэгтэй зүйл байх болно.

Эрүүл мэнд: Нуруу чинь өвдөх магадлалтай. Хэтэрхий их суугаа ажил чамд зохихгүй. Ажлаа хийхийнхээ хажуугаар дасгал хөдөлгөөнөөр хичээллээрэй. Чамд тохирох дасгал бол спиннинг. Залхууралгүй хичээгээрэй.

Хайр дурлал: Бусдад таалагдахын тулд биш өөртөө таалагдахын тулд амьдарч байгаа гэдгээ маш сайнаар ухаарах хэрэгтэй. Чамайг гэсэн нэгнийг гомдоох хэрэггүй. Чамайг гэх хүн чиний хажууд байгаа. Гэхдээ чиний хажууд наалдсан болгон чамд хайртай гэсэн үг биш шүү. Зүрх сэтгэлээ сонс.

Ажил мэргэжил: Хичээвэл боломжгүй зүйл гэж үгүй шүү дээ. Ажил гэдэг зүйлийг чухал гэж авч үзвэл амьдралын чинь хамгийн чухал зүйл чинь байх болно. Өөрийн зөв гэж бодсон зүйлээ хийгээрэй.

Эрүүл мэнд: Өөрийн биеийг тордоно гэдэг хамгийн чухал зүйл. Наймдугаар сард бие чинь бага зэрэг өвдөж магадгүй. Тиймээс анхаарал болгоомжтой, дархлаагаа сайжруулаад энэ оныг амжилттайгаар даваарай.

Хайр дурлал: Аз жаргал гэдэг зүйл хайртай хүнийхээ хажууд биеэрээ байхгүй ч сэтгэл зүрхээрээ хамт байхыг хэлдэг юм. Хайртай хүнээ ойлгох хэрэгтэй. Ганцхан удаа ч болов түүний хувьд ямар байгааг бодож үзээрэй. Ганц бие охинууд санаанд оромгүй учралтай тааралдах болно. Тэрийгээ хүлээгээд л байхаас өөр яхав.

Ажил мэргэжил: Өөртөө дүгнэлт хийн ямар ажил чамд тохирох вэ? гэдгийг олж мэд. Бүх зүйлийг туршиж үзэх нь зөв ч гэлээ хэтэрхий их цаг зарцуулах нь буруу зүйл шүү. Тиймээс зүрх сэтгэлээ сонсон юунд дуртай гэдгээ мэдээрэй.

Эрүүл мэнд: Дасгал хөдөлгөөнөөр хичээллэн дархлаагаа сайжруулдаг нь чиний хамгийн зөв алхам. Залхуурал гэдэг зүйлийг давж чадсан болохоор эрүүл мэндийн хувьд муугүй шүү.

Хайр дурлал: Энэ он хайр дурлалын хувьд ямархуу байх нь чамаас шалтгаалах болно. Хардалт гэдэг зүйл тийм ч сайн эд биш шүү.

Ажил мэргэжил: Ашиг орлого гэдэг зүйл ажилласан хүнд л орж ирэх болно. Энэ он таагүй зүйлээр эхэлсэн бол гайхалтай сайхан барцад гаржээ. Оны орлого зарлагын төлөвлөгөөг гаргаарай. Хэрэггүй зүйлдээ мөнгө үрэх нь тийм ч сайхан чанар биш шүү.

Эрүүл мэнд: Амралт гэдэг нь хамгийн чухал зүйл гэдгийг ухаараарай. Дархлаагаа сайжруулан болгоомжтой байх хэрэгтэй. Энэ он эрүүл мэндийн тал дээр ээдрээтэй л байна шүү. Эрүүл мэндээ анхааралдаа аваарай.

Хайр дурлал: Ганц бие хилэнцүүд жинхэнэ хайртайгаа учирна. Энэ нь аян замд, аялалд тохиох магадлалтай. Хань ижилтэй ихрүүд жаахан зөрчилдөх ч удахгүй учраа ололцож, чухал шийдвэр гаргана.

Ажил мэргэжил: Оны дундуур ашигтай санал ирэх буюу шинэ ажилд орно. Элбэг дэлбэг амьдрахад хангалттай орлого олно. Данс тооцооны ажилд хариуцлагатай байж, гэр бүлийн хуримтлалаа хямгад.

Эрүүл мэнд: Хоолны хатуу дэглэм баримтлагсад зорилгодоо хүрнэ. Зун, намар хоолны хордлого тусахаас сэрэмжил. Байнга ханиад тусах магадлалтай байгаа тул биеэ чийрэгжүүлэхэд анхаарах цаг ирлээ. Өөрийн ордны тэмдэг бүхий сахиустай болоорой.

Хайр дурлал: Хайр сэтгэлийн харилцаа хэн нь хэнийгээ захирах вэ гэсэн тэмцэл болж хувирахаас сэргийл. Эсрэг тохиолдолд та амрагаа алдаж магадгүй. Иймээс зөвшилцөлд хүрэхийг хичээ. Ганц бие нумууд романтик, сэтгэл булаам байна. Зуны дунд үе гэхэд нөхөрт гарах боломж олдоно. Гэвч зарим нь ажил, албан тушаалаа тэргүүнд тавих бололтой.

Ажил мэргэжил: Оны эхний хагаст ашигтай, ирээдүйтэй төсөл дээр ажиллах байх. Санхүүгийн байдлаа сайжруулах олон боломж тохионо. Өөрийн зардлаа төлөвлөж, зардлаа багасгаж сур. Ашиг орлогын шинэ эх үүсвэр гарч ирнэ. Олон саналаас сонголтоо зөв хийвэл амжилтад хүрнэ. Хэрэв энэ боломжийг алдвал хувь заяаны дараагийн бэлгийг удаан хүлээх байх.

Эрүүл мэнд: Биеийн байдал сайн. Хамгийн ер бусын төлөвлөгөө, мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлэх хүч чадал дүүрэн байна. Хэзээ ч биелэхгүй гэж бодож байсан мөрөөдлүүд чинь чиний хажууханд ирсэн байна. Амжилт.

Хайр дурлал: Хавар эсвэл намар алс холын замд гарах бололтой. Эсвэл аялалаар явж байхдаа романтик учрал тохиож, хайртайгаа учирна. Энэ жил бол олон матар гэрлэнэ. Гэхдээ хамтдаа удаан амьдарсан, эсвэл дахиж гэрлэх хүмүүсийн төлөвлөгөө бүтэхгүй бололтой. Намар янаг амрагийн явдал маш романтик, таатай гэнэтийн бэлгээр дүүрэн байна.

Ажил мэргэжил: Энэ жил удирдах албан тушаалд очихоор оролдох болно. Эрхэм хүслээ биелүүлэхийн тулд нөлөө бүхий танилуудаа ашиглана. Муухай санагдаж магадгүй ч ихэнх нь зорьсондоо хүрч чадна.Уран бүтээлч хүмүүсийн хувьд илүүтэй амжилттай байна.

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр хайхрамжгүй хандснаас болж өвчин хүндэрч, удаан хугацааны туршид эмчлүүлэх шаардлагатай болж мэднэ. Оны эхээр л эмнэлэгт хандаж, нарийн үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Амин дэм хэрэглэж, зөв хооллоход илүүдэхгүй. Түүнчлэн гэмтэж бэртэх магадлал өндөр байна.

Хайр дурлал: Шинэ хүнтэй танилцаж, шинэ мэдрэмж мэдэрнэ. Хэн нэгэн нь зугаа цэнгэлийн золиос болж мэдэх ч зарим нь гэрлэх санал хүлээж авна. Харилцаагаа гүнзгийрүүлж эхлэхээс өмнө нь л хосуудын хооронд таатай уур амьсгал үүсгэхийн тулд ямар ч нууц өөртөө үлдээхгүй байхыг од эрхэс зөвлөж байна.

Ажил мэргэжил: Ажилд гавихгүй нэгнийг нь халж, үнэнч ажилтнууддаа итгэл хүлээлгэх хэрэгтэй. Гэхдээ хувийн амьдралаа ажилтайгаа хутгаж болохгүй. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хавар эрэлт буурч, үйл ажиллагаа уналтанд орж болзошгүй. Өөрсдөө л ажлаа сайн тооцоолж, төлөвлөж чадвал эрсдлээс зайлсхийж чадна.

Эрүүл мэнд: Энэ онд хумхыхан эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй, вирусын гаралтай өвчлөлөөр өвдөх тэр дундаа чих хамар хоолойн өвчин хүндрэх эрсдэл байна. Намар болон өвөл өмнөөс төлөвлөөгүй аялал, үйлдэл хийх хэрэггүй, гэмтэж бэртэж мэднэ. Анхаарал болгоомжтой байгаарай.

Хайр дурлал: Хувийн амьдралаа хараахан төвхнүүлээгүй байсан шийдэмгий бус загасны ордныхны хувьд хайр дурлалын тал дээр ээлтэй байна. Хайр дурлалын харилцаа үүсгэж, гэрлэх боломжийг бүү алдаарай. Ялангуяа ганц бие загасуудын хувьд хань ижлээ олж, амьдрал нь аз жаргалтай болно. Хамгийн таатай учралууд нэг, найм, есдүгээр саруудад болон арав, арваннэгдүгээр сарын эхний хагаст тохиож магадгүй.

Ажил мэргэжил:  Загасныхны хувьд бие даан үйл ажиллагаа явуулах нь амжилт, санхүүгийн давуу талыг бий болгоно. Уран бүтээл, аялал жуулчлалтай холбоотой үйл хэрэгт илүүтэй идэвхитэй байж, тавьсан зорилгоосоо буцахгүй байх хэрэгтэй. Одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун, өндөр албан тушаалд ахихыг хүсэхгүй байгаа хүмүүс хуучин ажилдаа үлдэх нь дээр.

Эрүүл мэнд: Оны эхэн үед эрүүл мэндийн тал дээр санаа зовних зүйлгүй. Ажил дээрээ хэт ачаалал авахгүй, өөрт тустай хоббигоо хөгжүүлж, аль болох агаар салхинд гарвал мэдрэлийн системийн өвчлөлтөөс зайлсхийж чадна. Мэдрэлийн системийг ачаалалд оруулснаар дотор эрхтэн өвдөж мэднэ. Анхаарал болгоомжтой байгаарай.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#