Хөгшрөлтөөс сэргийлэх 5 зальт арга

Нийтлэлч: Юна
2017.01.04
|
14,298
Бидний арьс нас ахих тусам эздээсээ өршөөл, энэрэнгүй сэтгэлийг хүсдэг. Үрчлээний эсрэг тос, бэлдмэлүүд болоод бусад хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнүүд арьс унжиж, үрчлээстэж буй гадаад илэрлийг л бууруулдаг. Харин та бидний амьдралын хэв маяг, хооллолт болон хувийн зуршлууд арьсны хөгшрөлтийг мөн чанараар нь зогсоож чадна.

Арьс хатуурч батгажихаас сэргийлэх мөн үрчлээний зураасуудыг багасган, залуулаг гэгээлэг төрхтэй болоход тань энэхүү зөвлөгөө туслах болно.

  • Нарнаас арьсаа хамгаал

Нарны хурц туяа арьс хөгшрөлтийг хурдасгадаг ба үүнийг “photoaging” гэж нэрлэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд 10 цагаас өдрийн 2 цаг хүртэл нарны туяанд өртөхгүй байж сүүдэртэй найзлаарай. Өдрийн бусад цагуудад нарнаас хамгаалах тосоо түрхээд урт ханцуйтай цамц, нарны шил, гадаад үзэмждээ зохицсон малгай өмс. Зуны халуун цаг агаарт арьсаа ил гаргахгүй байх нь таныг бага халууцуулдаг гэдэгт мөн итгээрэй.

  • Чийгшүүлэгч хэрэглэ

Нас ахих тусам арьс хуурайшиж үрчлээ тодордог. Арьсны болон биеийн чийгшүүлэгч, мөн уруулын бальзам хэрэглээд заншвал таны арьс залуужиж эхлэх болно.

  • Тамхи бүү тат

Хэрвээ та тамхи татдаг бол түүнийгээ даруйхан зогсоо. Тамхинд агуулагддаг токсин арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Тамхи татдаг хүмүүс хуурай бараан арьстай, царай нь унжсан үрчлээтэй байдгийг бид бүхэн сайн мэднэ.

  • Амьдралын хэв маягаа өөрчил

Их унтаж, эрүүл хоолло. Эрүүл хүнснээс авдаг уураг, эрдэс бодисууд ямар ч үнэтэй тосноос илүү нөлөөтнэй. Гоо сайхандаа зарцуулдаг мөнгөөрөө шинэ ногоо жимс аваарай. Мөн унтах цагтаа унтаж, нойроо хангалттай ав. Учир нь таныг амарч байх хугацаанд арьс тань төлжиж, шинэчлэгдэж байдаг.

  • Сэтгэлээ бүү зовоо

Хөгшрөөд арьс минь үрчлээтээд байна гэж санаа зовиноод байгаа юм биш биз? Та өдөр бүр толинд харахдаа яанаа үрчлээс нэмэгдчихлээ гэж бодоод байх юм бол үрчлээс таны нүүрэнд соронзон мэт татагдаад л байх болно шүү! Харин яг одооноос итгэл дүүрэн урьдын адил залуу сайхан харагдаж буйгаа өөртөө итгүүлээрэй

Эдгээр зөвлөгөөнүүд таны мэддэг, хүмүүсийн ярьдаг л зүйлс. Иймээс ч эдгээрийг хэрэгжүүлж эхлэх нь л та бидний гол зорилго болоод байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.