2017 онд заавал хийх 6 зүйл

Нийтлэлч: Гоо
2017.01.03
|
7,143
Айлчлан ирсэн шинэ ондоо хийх зүйлсээ төлөвлөсөн үү? Ном унших, хичээлдээ явах гэх мэт нэгэн хэвийн амьдралаасаа салж арай өөр зүйлсийг хийхээр төлөвлөх хэрэгтэй шүү. Жишээ нь: .....

        Амьдралдаа хэзээ ч хийж байгаагүй, хийе гэж бодож ч байгаагүй зүйл байвал ямар байна.

Галзуу санагдаж байж магадгүй ч чи туршиж үзэх хэрэгтэй. Хэзээ ч хийж байгаагүй зүйлсээ бичээрэй. Дараа нь ойрын үед хийх боломжтой зүйлсээ туршиж үзэцгээе. Жишээлбэл: дугуй унан хаа нэгтээ аялах, найзуудтайгаа хамт аялалаар явах гэх мэт.

        Стилл-ээ өөрчилбөл ямар вэ?

Нөхөр чинь чиний нэгэн хэвийн царай, хувцаслалтыг 5 жил харсан гээд төсөөлдөө. Хэрвээ чи тэгсэн бол нэг л өдөр уйдна биз дээ. Тиймээс үргэлж шинэлэг, онцгой содон байх хэрэгтэй шүү. Үсээ өөр өнгөөр будуулж, хувцаслалтаа өөрчилж, өдөр бүр задгай тавьдаг нэгэн хэвийн үсээ өөрчлөн өдөр бүр өөртөө цаг зарцуулан анхаарал тавиад үзээрэй. Бусад хүмүүсийн харилцаа ч гэсэн өөрчлөгдөх болно.

        Мөнгө үрэх, олох төлөвлөгөө гаргаарай.

Чи энэ сар үнэхээр гайхалтай сайн ажилласан бол заавал өөрийгөө урамшуулаарай. Нэг өдөр өөртөө цаг гарган саунд сууж, хумсаа янзлуулж, найзуудтайгаа уулзаж, дэлгүүрийн хажуугаар өнгөрөх болгондоо авахыг хүсдэг байсан гутлаа худалдаж аваарай.

Хэрвээ чи энэ сар тааруухан ажилласан бол шийтгэлээ ч мөн амсах хэрэгтэй. Авсан цалингаараа тансаглана гэсэн ойлголтыг тархинаасаа арчиж хая. Ойрын хэрэгцээний мөнгөнөөсөө бусдыг нь хуримтлалдаа хийгээрэй.

        Олон зүйлийг мэдэхийг хичээгээрэй.

Хорвоо дэлхий дээр чиний мэдээгүй, төсөөлж ч байгаагүй үнэхээр олон зүйл байдаг гэдгийг сонирхож үзээрэй. Бүх  зүйлийг чадахыг хичээгээрэй. Балетанд явж бүжиглэж сураарай, усанд сэлэх, дугуй унах, бовлинг тоглох, төгөлдөр хуур тоглох гэх мэт өөрийн чадахгүй байгаа зүйлсээ хийж сурах хэрэгтэй.

        Ойролцоогоор 11 сар ажиллаж байж 7хон хоног амрах нь буруу гэж үү???

Аялал гээч зүйлийг хэвшил болгоорой. Дэлхий дээр 200 гаруй улс байхад бид нэг л газраа байсаар насыг барна гэдэг нь утгагүй зүйл шиг санагдахгүй байна уу?

Хүмүүс ихэвчлэн мөнгөний боломжгүй гэдэг асуудлаас болоод аялалыг цуцалдаг. Та томоор төсөөлөх хэрэггүй. Аялал гэдэг нь заавал өндөр хөгжилтэй орноор аялахыг хэлэхгүй. Хамгийн ойрхон урд болон хойд хөршөөрөө аялаарай. Дараа нь аялал гэдэг зүйлд дурлаад ирэхийн цагт аяандаа та аялахын тулд мөнгөө цуглуулдаг болно.

        Нүдээ нээх хэрэгтэй.

Миний бодлоор хүний нүд нээгдэхийн тулд ганцхан ном унших ёстой гэж боддоггүй. Ном унших нь зөв ч гэсэн үүн дээр нэмэн кино үзэх, мэдээлэл унших, аялах гэх мэт зүйлс нь хүний нүдийг нээхэд тусалдаг гэж боддог. Тиймээс энэ жил нүдээ нээхийн тулд хийх зүйлсийн жагсаалтыг гаргаарай. Энэ онд нээлтээ хийх гайхалтай кинонуудыг сонирхож үзээрэй.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#