• Эмчээ
    зөвлөөч
  • Охидоо
    зөвлөөч
  • My
    beauty
  • Хайр
    секс
  • Жирэмсний
    7 хоногууд
  • Зурхай
    horoscope
  • Улаанбаатар

Сайн нөхөртэй болох амьдралын нууцууд

2017.01.04
|
11,612
Хүн бүрийн мэддэг хэр нь тэр бүр хэрэгжүүлдэггүй зүйлс сайн ханийг далладаг нууц гэвэл та итгэх үү.

Хүн бүрийн мэддэг хэр нь тэр бүр хэрэгжүүлдэггүй зүйлс сайн ханийг далладаг нууц гэвэл та итгэх үү. Тэгвэл эдгээр итгэмээргүй хэр нь энгийн аргуудаас тантай хуваалцъя.

 

Анхны болзоо буюу эхлэл

Анхны болзоо бол сайн ханьтай учрах анхны түлхүүр. Энэ үед түүний хэлэх үгийг сайн сонсоорой.

Юм хэлэхэд чинь чин сэтгэлээсээ сонсч байна уу, хэрхэн хандаж байна, “Баярлалаа”, “Уучлаарай” гэдэг ч юм уу хүндэтгэлийн үг хэллэгийг хэлж чадаж байна уу гэдэг нь түүнийг илтгэх хамгийн том шалгуур. Энэ шалгуурыг хангаж байвал та сайн нөхөр болох залуутай учирсан ч байж мэдэх юм.

Харин тантай нэг л тоомжиргүй харьцаад, бүхнийг дараа гэж хойшлуулаад, болзоондоо ирэхдээ хоцроод байвал тэр таны нөхөр болох залуу биш. Та хоёр ханиллаа ч та аз жаргалтай байна гэдэг юу л бол...

 

Болзооны турш...

Та түүнтэй болзож байхад үнэндээ гэрлэх тухай бодож амжаагүй байдаг. Түүнтэй хамтран амьдарч, үерхэж байгаа энэ хугацаа бол таны судалгааны үе шат юм. Энэ хооронд зүгээр сууж болохгүй ээ.

Түүний амьдралын хэмнэл хэт задгай, назгай, асуудалд шийдэлтэй ханддаггүй, бүхнийг зөвхөн өнгөц, ерөнхий утгаар нь хараад байгаа эсэхийг нь хараарай. Тэр үнэхээр таны сайн нөхөр болох хүн бол таны амьдралын хамгийн жижиг хэсгийг хүртэл сонирхон ажиглах болно. Тэр танд бүх талаар анхаарлаа хандуулж, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн нь таны төлөө байх болно. Харин ийм биш бол бүсгүй минь цагаа дэмий үрэх хэрэггүй.

 

Тэр засрахгүй байвал...

Тэр сайн болоод муу зуршлуудаа хэзээ ч засахгүй гэдгийг танд амлая. Тэр өнөөг хүртэл хуримтлуулсан бүх туршлага, зуршлуудаа хэзээ ч орхихгүй. Эр хүн хэзээ ч өөрчлөгдөггүй гэдэг үгийг дахин сануулъя. Яагаад гэвэл тэд нас биед хүртлээ хуримтлуулсан зуршлуудаа үргэлж хадгалдаг бөгөөд түүнээсээ салахыг тийм ч амархан зөвшөөрөхгүй.

Харин тэр өөрийнхөө муу зуршлуудтай, магадгүй түүнийгээ засах тухайд огтхон ч сэтгэл гаргахгүй бол түүнд баяртай гэж хэлэх цаг болсон байна. Бүү эргэлз. Хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө гэж бүү хүлээ. Та цагаа дэмий үрэхийн л нэмэр.

 

Тэр ноён “Сайн нөхөр” мөн үү?

Та амьдралынхаа мөч бүрийг хамтдаа туулах хамгийн сайн хүнийг хайж байгаа гэдгээ бүү мартаарай. Та түүнд бүрэн итгэж, түүнээс бүхий л аз жаргалаа мэдрэхийг хүсч байгаа шүү дээ.

 

Тиймээс та эр хүнээс юу хүлээж байгаа, ямар эр хүнтэй учрахыг хүсч байгаагаа шийд. Энэ маш энгийн боловч таныг үүлэн дээрээс бууж хөрсөн дээр бат зогсоход чинь тусална. Ингэхийн тулд тэвчишгүй зүйлийг бүү тэвч. Өөрт чинь таалагдахгүй байгаа зүйлтэй өөрийгөө бүү эвлэрүүл. Бүү хүлээ. Өөрчлөгдөнө, нэг л өдөр нар гарна гэж бүү итгэ. Яагаад гэвэл тэгдэггүй юм.

Үнэхээр сайн залуу биш л бол түүнийг тавьж явуулахад үргэлж бэлэн бай. Гараас чинь хөтлөхгүй хэр нь таныг дорд үздэг бол түүнийг зүгээр л орхи. Та л бүхнийг хийгээд тэр зүгээр л сууж байгаа бол тэр сайн нөхөр болох хүн биш шүү. 

 

Асуухаасаа өмнө бод

Юун түрүүнд эрчүүд л гэрлэе гэж гуйдаг юм. Гэхдээ энэ бол санал биш харин гэрээ юм.

Бас эмэгтэй хүн гэрлэх саналыг эрчүүдэд тавина гэдэг зүгээр л өөрөө буугаад өгчихсөн хэрэг болно.

Тиймээс түүнтэй гэрлэхийг хүсч байгаа бол түүнийг өөрөө үүнийг хэлтэл нь хүлээ. Эрчүүд хүчилсэн зүйлд дургүй. Тэд бас үерхлээс шууд гэрлэлт рүү үсрэлт хийхийг хүсдэггүй хүмүүс. Тэр өөрөө л хүсээгүй бол та мянга хүчлээд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг та бүү мартаарай. Өөрийгөө хүндэл. Ирээдүйгээ хайрла. Ирээдүйдээ харамсч амьдрах зүйлийг өнөөдөр бүү хийгээрэй.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#