2017:Загварын тренд хэрхэн өөрчлөгдөх вэ?

Нийтлэлч: Гоо
2017.01.05
|
11,570
Жил бүр хувцас загвар шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Сонин содон зүйлс моодонд орж ихэнх эмэгтэйчүүд даган хувцас загвараа өөрчилдөг. Энэ жил ямар хувцас трэнд болж дэлхийн хувцас загварыг өөрчлөх бол...

        Судалтай өмд моодонд орсон.

Энгийн богино ханцуйт дээр судалтай сул загвартай өмд өмсөх нь энэ жил хүмүүсийн таашаалд нийцэх нь байна.

        Өсгийнтэй кет моодонд орсон.

Өнгөрсөн жил трэнд болж байсан далд өсгийтэй кет энэ жил моодноос гарахгүй нь байна шүү. Өнгөрсөн жилийхээс ялгагдах ялгаа нь чамин гялалзсан, ирвэсийн эрээн өнгөтэй кет эрчийг авах юм байна.

        Зуузайгүй өсгийт моодонд орсон.

Дулааны улиралд болоход зуузайгүй өндөр өсгийт моодонд орох юм байна. Хамба хилэн, тааран материалыг болон мөнгөлөг өнгийг илүүд үзнэ.

        Сунадаг, бариу метариалтай жинсэн өмд моодноос гарсан.

Хэзээ ч эрчээ алдалгүй явсаар ирсэн. Бараг л эмэгтэй бүхний хэрэглээ болж чадсан жинсэн өмд энэ жил сул загвартай өмдөөр солигдсон байна. 2017 онд бариу гэхээсээ илүү сул чөлөөтэй өмдийг илүүд үзэх болох нь дээ.

        Хэт өндөр өсгийтэй гутал моодноос гарсан.

Хэт өндөр өсгийтэй гутал нь эмэгтэй хүний тав тухтай байдлыг алдагдуулж байна гэсэн шалтгаанаар энэ жилийн тренд намхан өсгийтэй гутлаар солигджээ.

 

Энэ жилийн загварын чиг хандлагыг илэрхийлэх материал: Хамба хил, чамин гялалзсан.

Энэ жилийн трэнд өнгө: таамаглал болсон 6 өнгө байгаа.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#