Холливуудад нууц хадгалагддаггүй

Нийтлэлч: Юна
2017.01.06
|
3,665
Хэвлэл мэдээлэл цаг тутамд шинэчлэгдэх болсон өнөө цагт олон алдартнуудын мэдээлэл, хувийн амьдрал олон түмэнд нээлттэй байдаг. Гэвч энэхүү үймээн самуун дунд хэд хэдэн сонирхолтой баримтууд хөшигний цаана нуугдсаар ирснийг өнөөдөр та бүхэнд дэлгэж байна.
  • “Pitch perfect” киногоороо алдартай Rebel Wilson анх “Malaria” буюу чичрэг өвчинтэй болсноо сонсоод жүжигчин болохоор сэтгэл шулууджээ. Өвчнийхөө эмчилгээг хийлгүүлж байхдаа өөрийгөө Оскарын шагнал авч байгаа алдартай жүжигчнээр зүүдэлсэн нь Rebel Wilson-ы шийдвэрт нөлөөлсөн юм болов уу?

  • Америкийн алдарт дуучин Kesha-гийн IQ оноо 140 ба SAT шалгалтанд 1600 онооноос 1500 оноо авчээ. Басхүү ухаалаг эмэгтэй юм гээч!

  • Sarah Jessica Parker-ын гэр бүл их хачирхалтай. Sarah нь шулмын удамтай ба тохиолдлоор “Hocus Pocus” кинонд шулмын дүрд тоглосон байна.

  • Madonna “Данкены Донат” дэлгүүрт ажилладаг байхдаа үйлчлүүлэгч рүүгээ цэлцэгнүүр шидсэнээр ажлаасаа халагджээ. Madonna-г уурлуулж болохгүй байх нь.

  • Brad Pitt-н анхны ажил түргээн хоолны газарт тахиа зарах ажил байжээ. Үйлчлүүлэгч зөвхөн түүнээс хоол авах гэж илүү мөнгө төлдөг байсан тухай тэрээр нэгэн ток шоунд дурьдаад авч шүү.

Дэлхий дахин дахь болон Монголын оддын тухай өшөө илүү сонин содон, сонирхолтой басхүү авууштай мэдээллийг авахыг хүсвэл 7 хоног бүрийн БААСАН гаригт бидэнтэй хамт байгаарай хонгорхон бүсгүйчүүд минь!

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#