+18 Анхны шөнөдөө анхаарах 6 зүйл (өрөөсгөл ойлголтууд)

Нийтлэлч: Ялгуун
2017.01.06
|
18,270
Анхны шөнө хүн бүрийн сэтгэлд тодоос тод үлддэг билээ.
Тиймдээ ч анхны шөнөө гайхалтай сайхан болгохын тулд хэд хэдэн зүл баримтлах шаардлагатай.

        1. Мэдээж хамгийн чухал зүйл гэвэл хамгаалалт. Завсрын болон заяаны хань байсан ч хамгаалах шаардлагатай шүү. Бэлгэвч хэрэглэх нь хамтрагчыгаа болон өөрийгөө хүндэтгэж, аюулаас урьдчилан сэргийлж байна гэсэн үг.

        2. Тав тухыг эрхэмлэ. Тухтай, тохилог орчинд секс хийвэл чамд болон хамтрагчид чинь сайхан болох болно. Тухтай орчинд секс хийх нь сэрэл мэдрэхүйг дээд цэгт нь хүргэж чадна.

        3. Амьсгаагаа зохицуулж сурах хэрэгтэй. Амьсгаагаа түгжиж болохгүй, хэт хурдан хурдан амьсгалах ч гэсэн таатай зүйл биш. Хамтрагчаа айлгаж орхивдоо.

        4. Санаа зовох зүйл огт байхгүй. Биеэ барьж, ичиж, санаа зовж байвал энэ шөнө гайхалтай биш аймшигтай болж өнгөрөх болно. Өөрийн биеийг сул тавин мэдрэмжээ дээд цэгт нь хүргээрэй. Хамтрагчидад чинь таалагдах болно. Би ямар харагдаж байгаа бол, муухай байгаа болов уу? гэж бодох хэрэггүй. Хэт биеэ барих, сандрах нь чамайг илүү муухай харагдуулах болно.

        5. Чалчаа байж болохгүй шүү. Хэт их юм ярих нь тийм ч таатай зүйл биш. Хэрвээ чамд анхны шөнө гайхалтай сайхан байгаа бол гийнах ая, үйл хөдлөл, байгаа байдлаас чинь чиний залуу чамайг мэдэх болно. Ганц хоёрхон үг хэлэхэд л хангалттай. Хэт их зүйл ярих хэрэггүй.

Анхны шөнийн талаарх өрөөсгөл ойлготууд:

        Онгон бол заавал цус гарах ёстой.

Энэ бол хамгийн түгээмэл яригддаг өрөөсгөл ойлголт. Эмэгтэй хүн болгоноос цус гарах албагүй. Онгон хальсны нимгэн зузаанаас шалтгаалан цус гардаг. Анхны шөнийн дараа чамаас цус гараагүй бол өөртөө битгий гутраарай. Заавал гарах албагүй шүү дээ. Дугуй унах, морь унах уран нугаралтаар хичээллэх, бэртэл гэх мэт шалтгааны улмаас онгон хальс цоорох тохиолдол бий.

        Эрт хүнтэй унтвал өсөлт зогсдог.

Энэ бол хамгийн буруу ойлголт. Эрт секс хийвэл гормоны өөрчлөлт гаран өсөлт удаашрах боломжтой. Гэхдээ бүр мөсөн зогсоно гэсэн үг биш.

        Анхны сексээр ханах нь бага байдаг.

Мэдээж хамгийн анхны удаа секс хийж байгаа үед ямар мэдрэмж нь сайхан ямар мэдрэмж нь муухай гэдгийг сайн мэдээгүй байх үе. Нөгөөтэйгүүр анх хийхэд өвдөх мэдрэмж төрдөг ба энэ зүйлээс болж сайхан санагдахгүй байх тохиолдол бий.

Мөн хамтрагчаас шалтгаалж болно. Яах учраа олохгүй байвал хэцүүхэн л байна шүү дээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.