• Эмчээ
    зөвлөөч
  • Охидоо
    зөвлөөч
  • My
    beauty
  • Хайр
    секс
  • Жирэмсний
    7 хоногууд
  • Зурхай
    horoscope
  • Улаанбаатар

Б.Номинцацрал: Зүрх сэтгэлээ сонсон юу чаддагаа мэдэх хэрэгтэй.

Нийтлэлч: Гоо
2017.01.10
|
18,776
Mongolia International University сургуульд суралцдаг, загвар өмсөгч, дуулах дуртай, хөтлөгч, үзэсгэлэнтэй охин Б. Номинцацралтай ярилцлаа.

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Б. Номинцацрал гэдэг “Mongolian International University” сургуулийн англи хэлний багш мэргэжлээр суралцдаг.

Шинэ он гараад удаагүй байна. Өнгөрсөн жилийг ямар амжилт бүтээлээр үдэн гаргав. Ямар ажлуудыг хийж бүтээсэн бэ? 

За өнгөрсөн жил их ололт амжилтаар дүүрэн байлаа. “Гоёл 2017” наадамд оролцсон. Мөн Манжуур хотноо болсон миссийн тэмцээнд оролцон шилдэг 10 миссийн нэг болсон.

Манжуур хотод болсон тэмцээнийхээ талаар илүү дэлгэрэнгүй ярьвал?

Орос, Монгол, Хятад 3 орны 60 эмэгтэй оролцсон миссийн тэмцээн болсон.  Тэргүүн байрыг Монгол охин авсан, хоёрт Хятад гуравдугаар байрыг Орос охин авсан.

Загвар өмсөх эхлэл яаж тавигдаж байв. Яагаад загвар өмсөхөөр шийдсэн бэ?

2012 онд манай өвөө “Азийн модель” агентлагийн тухай надад хэлсэн. Хамгийн анх анхан шатанд нь явахад надад маш ихээр таалагдсан учир гүнзгийрүүлэн сурсан.  Намайг “Азийн модель”-д явж байхад манай агентлаг “Андра модель”  болон салсан. Тэр үед Андра модельд жил гарангийн хугацаатай яваад тодорхой шалтгааны улмаас агентлагаасаа гарсан. Тэгээд 2 жилийн өмнөөс эхлэн “Гоёл наадам”-д оролцож эхэлсэн.

Хэдий хүртэл загварын тайзан дээр алхна гэж боддог вэ? Цаашдаа загвар өмсөгчөөр ажиллах уу? Өөрийн мэргэжлээрээ ажиллах уу?

Өөрийн мэргэжил болон загвар 2-оо хослуулна гэж боддог.  Загварын тайз намайг голох хүртэл тайзан дээр алхна гэж бодож байгаа.

Чиний талаарх багахан мэдээллийг цахим ертөнцөд ил байгаа бүхнийг охид бүсгүйчүүд маань мэдэх нэг нь мэдэж байгаа мэдэхгүй нэг нь дээрх хэдэн асуултаас  мэдэж авсан байх. Тэр бүр хүн болгоны мэдээд байдаггүй Номинцацрал гэж хүний дотоод ертөнцөөр аялъя гэж бодлоо.

Миний мэдэхээр хэд хэдэн кинонд тоглосон, хэд хэдэн клипэнд тоглосон, загвар өмсдөг, дуулж байсан бичлэгийг нь харж байсан юм байна. Хүмүүсийн мэдэхгүй өөр чаддаг зүйл юу байна? Өөр ямар авъяастай вэ?

Багадаа нугаралтаар хичээллэдэг байсан.  Томроод ирэхээр нугаралт миний сонголт биш юм шиг санагдаад дуу дуулдаг болсон.  Би тийм ч сайн дуулж чаддаггүй. Гэхдээ дуулах дуртай. Дунд ангид ороод бүжиг бүжиглэдэг болсон. Хамтлаг тарснаас болоод бүжиглэхээ больсон. Дараа нь шанз тоглодог байсан.  Томроод загвар өмсдөг болсон. Мөн хэсэг хугацаанд хөтлөгч хийсэн.

 2014 онд “Сүүлчийн шөнө” киноны Саянцэцэг охины дүрд тоглосон. Саяхан “Диваажингийн нулимс” гэх кинонд туслах дүрд тоглосон. Гэхдээ энэ кино нь одоохондоо нээлтээ хийгээгүй байгаа. Энэ бүхэн маань маш том туршлага болж үлдсэн.

Ер нь юм болгоныг туршиж үзэхийг, хийж үзэхийг хичээдэг бас хүсдэг.

Цахим ертөнцөд тавьсан зургуудыг чинь үзэхэд ямар ч үед гоё сайхнаараа байж чаддаг юм шиг санагдсан. Яаж ийм сайхнаараа байгаад байна аа?

Гоёороо байхыг их хичээдэг. Учир нь чи өнөөдөр яараад бохир үстэй гэрээсээ гарлаа гэж бодоход чамтай таарсан хүмүүс энэ эмэгтэй яарч гарч дээ гэж хэзээ ч бодохгүй. “Ямар арчаагүй эмэгтэй вэ? “  гэж ярина. Тиймээс аль болох сайхан байхыг  хичээдэг.  "Хувцсаар нь угтаж ухаанаар нь үд" гэдэг үг байдаг шүү дээ.

Хэрхэн жингээ барьдаг вэ? Арьсаа яаж арчилдаг вэ?

Жингээ барих гэж элдэв янзын зүйл хэрэглэж, хийдэггүй. Манай ээж их сайхан биетэй. Ээжийнхээ биеийг дуурайсан байх.

Арьсаа орой болгон цэвэрлэдэг тэрнээс биш элдэв янзын зүйл хэрэглэхийг хүсдэггүй. Одоохондоо залуу байгаа юм чинь арьсаа өөрөөр нь байлгахыг хүсдэг. 30 дөхөөд ирэхээрээ л илүү их анхаарал тавина гэж бодож байгаа.

Би  ус их уудаг. Энэ нь арьс болон жин барихад нөлөөлдөг байх.

Дэлгүүр хэсэх дуртай юу? Хувцсаа хэрхэн сонгодог вэ? Яаж ингэж өөртөө тохируулж чадаж байна?

Хүнд сайн зөвлөгч хэрэгтэй байдаг. Миний хувьд миний хамгийн шилдэг зөвлөгч бол миний ээж. Манай ээж өөрөө их мэдрэмжтэй эмэгтэй. Надтай дандаа хамт дэлгүүр хэсдэг. "Чамд энэ хувцас гоё харагдана, энэ зохихгүй" гээд л маш гайхалтай зөвлөгч байж чаддаг. Намайг багаас минь л хувцаслаж ирсэн .

Ганцаараа дэлгүүр хэсэхээр надад зөвлөх хүн байхгүй учир тэр хувцас бусдад ямар харагдаж байгааг мэддэггүй. Тийм болохоор ээжтэйгээ, хаяа найзуудтайгаа дэлгүүр хэсдэг.

Сайн эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлдэг юм бол оо? Эмэгтэй хүн ямар байвал зүйтэй гэж боддог вэ?

Өөрийн ажил амьдралаа маш сайн зохицуулж чаддаг хүнийг хэлдэг байх гэж боддог. Ажил болон амьдралаа алийг нь ч орхигдуулалгүй хослуулж чаддаг байх хэрэгтэй.

Мөн ухаантай, өөрийн гэсэн үзэл бодолтой, байвал зүгээр юм болов уу. "Эмэгтэй хүн хөөрөг хоёрын толгой сайн бол бөгсөө аваад явна " гэдэг үг байдаг юм байна лээ.

Ямар залууд илүү их татагддаг вэ? Ирээдүйн нөхөр чинь ямар байгаасай гэж хүсч байна?

Ихэнх охидын хүсдэг шиг царайлаг, өндөр, ийм тийм гэж боддогүй юм өө. Нүдэнд дулаахан энгийн залуучууд таалагддаг.

Найз залуутай юу? Нүдэнд дулаахан энгийн нэгэн залуугаа олж чадсан уу?

Одоохондоо тэр залуугаа олж чадаагүй л байна.  

Чиний  бодлоор хосуудын харилцаа ямар шалтгаанаас болж ганц бие үерүү ордог юм бол?

Өмнөх хэдэн жилд миний мэдсэн, мэдэрсэн багахан туршлагаас үзэхэд хамгийн чухал нь тэвчээр байдаг юм байна лээ. 20 гаруй жил маш өөр орчинд өссөн 2 хүн бие биетэйгээ яг адилхан байна гэж байхгүй. Үүнээс болж их зөрчил үүсдэг юм шиг санагдсан. Заавал өөртэйгөө адилхан болгох гэж хүчлэхийн оронд бие биедээ дасах хэрэгтэй.

Би би гэж боддог байснаа болин бид гэж боддог болох хэрэгтэй.

Мөн уучилж бас буулт хийж чаддаг байх ёстой юм шиг санагдсан. Заавал эрэгтэй  хүн буулт хийх ёстой гэж бодох биш эмэгтэй хүн ч гэсэн буулт хийж чаддаг байх хэрэгтэй. Тэр залуу чинь чинийх болсон, та 2-н харилцаа үнэхээр гайхалтай явж байгаа бол бардам зангаа хаях нь зүйтэй шүү. 

Хэлэх дуртай үг чинь юу вэ?

“Хязгааргүй өндөрт цойлж гарсан шувуунд  хязгааргүй алсыг харах боломж олддог” гэдэг үгэнд их дуртай.

Дөнгөж амьдралд хөл тавих гэж байгаа,  мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд  их эргэлзээтэй үе дээрээ байдаг. Тэдэнд оюутан болсон 3 жилийн туршлагаасаа хуваалцвал...

Өөрийн хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй. Гэхдээ түүнийгээ маш сайн бодож шийдэх хэрэгтэй. Хүн өөрийн дуртай зүйлдээ бүх сэтгэлээ зориулж чаддаг. Тийм болохоор өөрийн сэтгэл зүрхээ сонсоод юу чаддаг, юу хийхийг хүсдэг гэдгээ мэдээд хүссэн мэргэжлээ сонгоорой.

Надтай болон уншигч охидтой минь  үнэтэй цагаасаа хуваалцан ярилцсанд үнэхээр их баярлалаа. 2017 онд амжилт, хайр, хорвоогийн гэрэлтэй бүхнийг хүсэн ерөөе.

Ярилцлагадаа урьсанд баярлалаа. Чамд ч гэсэн хамгийн сайн сайхныг хүсье.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#