Дэр чинь эрүүл мэндийг тань “эвдэж” байгаа юм биш биз

Нийтлэлч: Нандин
2017.01.10
|
2,514
Дэр хэт өндөр хүзүү хөших, эвгүй дарагдах, амьсгалын замын өвчин тусах шалтгаан болдог байна.

Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Унтаж амархад дэр хамгийн чухал.  Буруу дэрлэснээс үүдэн нуруу нугаламын эмгэг үүсдэг байна.

Дэр хэт өндөр байвал хүзүү хөших, эвгүй дарагдах, мөн амьсгалын замын өвчин тусна гэнэ. Хурхирах нь өндөр дэртэй холбоотой аж. Хэт нам дэрнээс болж  тархины цусан хангамж муудаж, толгой өвдөх, толгой эргэх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг байна. Мэдээж огт дэргүй унтах нь ч таны нуруунд сөрөг нөлөөтэй.

Туршилтаар 6-9 см-ийн дэр дэрлэсэн хүн тухтай, бөх унтаж байсан аж. Өөрөөр хэлбэл 6-9 см-ийн дэр таны эрүүл мэндэд хамгийн тохиромжтой сонголт юм.

Дээшээ харж унтахад толгой, хүзүү, бие эгц нэг түвшинд байрлах хэрэгтэй. Толгойн өндөр цээжнээс дээш байрлах нь муу. Хэрвээ хажуугаараа хэвтэх бол хоёр хөлний  хооронд дэр хавчуулж, өвдөгөө бага зэрэг нугалан толгой хүзүү биеийг мөн адил нэг түвшинд байлгах хэрэгтэй юм.

Харин доошоо харж унтах тийм ч тохиромжтой бус. Учир нь доошоо харж унтахад хүзүү аль нэг талруугаа эргэсэн байдаг тул нуруу нугалмын үеэнд муугаар нөлөөлнө.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#