ЖИРЭМСЭН ҮЕДЭЭ ИДЭЖ БОЛОХГҮЙ ТАНЫ МЭДЭХГҮЙ ХООЛ ХҮНС

Нийтлэлч: Нандин
2017.01.10
|
40,973
Боловсорч гүйцээгүй ногооноороо байгаа улаан лооль идэх муу. Идсэний дараа ам гашуун оргиж, дотор муухайрах, бөөлжүүлж хордлоготой байгаа ээжүүдийн биеийг улам тавгүйтүүлнэ.

Кофе, хийжүүлсэн ундаа, чихэр шоколадыг жирэмсэн үедээ хэрэглэж болохгүйг бид мэднэ. Харин бидний анзаарахгүй явсан зарим хоол хүнс урагт муугаар нөлөөлөөд зогсохгүй зулбах аюултайг эмч нар сануулжээ.

Буурцаг шош: Жирэмсэн эмэгтэйд бүх төрлийн буурцаг, шош идэхийг хориглодог. Тухайлбал шош, сэвэг зарам, улаан бөөр шош, цагаан бөөр шош болон бусад буурцаг.

Улаан лооль: Боловсорч гүйцээгүй ногооноороо байгаа улаан лооль идэх муу. Идсэний дараа ам гашуун оргиж, дотор муухайрах, бөөлжүүлж хордлоготой байгаа ээжүүдийн биеийг улам тавгүйтүүлнэ.

Aloe: Зуун настын жүүс хэт их уувал хэвлийгээр өвдөх, бөөлжих, доошоо цус гарах, тэр байтугай зулбалт өгөх аюултай.

Наймаалж: Хэдийгээр наймалж амттай ч хүйтэн шинж чанартай учир жирэмсэн эмэгтэйчүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Арвай: Умайн агшилтыг дэмждэг болохоор идэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Үр зулбуулах ч аюултай.

Улаан чинжүү: Чинжүүнд хүний биед үр ашигтай шим тэжээл олон. Гэвч жирэмсэн үедээ идэх нь ходоод өвдөх, өтгөн хатах, цусны урсгалыг түргэтгэх, цаашлаад эхэс ховхрох аюултай учир идэхийг хориглодог байна.

Чинжүү, гоньд, шанцай: Эдгээр халуун ногоо нь ураг орчмын шингэн багасгах, хуурайшилт өгнө. 

Түүхий сүү: Шар буурцагны сүү, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн, хэрэглэхээс зайлсхий. Учир нь олон төрлийн бактер агуулсан байдаг. Бактерийн халдвар нь эхээс урагт дамжин нөлөөлдөг.

Түүхий болон шүүрхий мах: Жирэмсэн үед хүний биед аюултай шимэгчид үүсгэх эрсдэл бүхий хүнсүүдийг хориглодог. Эдгээрт бүх төрлийн түүхий болон хагас боловсруулсан мах багтдаг. Тиймээс стейк, шарсан элэг,элэгний нухаш зэргээс татгалз. Бусад төрлийн махтай адил түүхий болон шүүрхий төрөл бүрийн загас, далайн хоолноос татгалзахыг зөвлөдөг. Төрөл бүрийн хуягт дун, хясаа, суши, тос ихтэй туна загасны хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Мөн нүдэлж шарсан түүхий өндөг ч хамаатай. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#