2017 оны тренд өнгөтэй танилц
2017.01.11
|
37,398

2017 оны тренд өнгө дэлгэрч цэцэглэхийн бэлгэдэл “Ногоон”
“Pantone color institute” хүрээлэнгээс 2017 оны онцлох өнгийг ногоон гэжээ. Өнгөрсөн онд зөөлөн, тогтуун өнгөнүүд загварын ертөнцөд зонхилсон. Тэгвэл энэ жил ургамалын ногоон өнгө хүч түрэн орж ирэх нь. Ногоон өнгө нь хөгжил дэвшил, идэр залуугийн билэг тэмдэг, дэлгэрч цэцэглэхийг бэлгэдсэн тайван өнгө юм.
Худалдан авагчийн хандлага, янз бүрийн хандалтад үндэслэн тус хүрээлэн жил бүр түгээмэл хэрэглэгдэх онцлох өнгийг нэрлэдэг. Тэдний гаргасан энэхүү мэдээлэлд загвар зохион бүтээгчид, интерьер дизайнерууд анхаарал хандуулж бүтээлээ урладаг байна.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.