Жирэмсэн эхчүүдийн заавал мэдэх ёстой 11 зүйл

Нийтлэлч: Юна
2017.01.11
|
7,027
Жирэмсний тест тань эерэг гарч та шинэ амьдрал шинэхэн нялх үрээ аль хэдийн хүлээгээл эхэлчихсэн үү?
Жирэмсэн болсон л бол та дараах зүйлсийг заавал мэдэх хэрэгтэй болно!

1. Та хурхирч эхлэх бөгөөд энэ бол энгийн үзэгдэл.  Жирэмсэн болоход хамрын мембран хавдаж үүнээс үүдэн хурхирч эхэлдэг.  Өмнө нь хурхирч байгаагүй ч хурхирах тохиолдол гардаг болохоор бүү санаа зовоорой! 

2. Өмнө нь өмсөх дуртай байсан хайртай дотуур хувцаснуудаа түр далд хийгээрэй. Учир нь хөхөнд сүү үүсч хөх тань томроход саад хийж болохгүй шүү дээ!

3. Давхар биетэй болсноор ихэнх ээж нарт энгийн сонсогдох хирнээ аймшигтай аюул авч ирэх шингэний дутагдалд өртөх магадлал ихэсдэг. Тиймээс өдөрт уудаг шингэнийхээ хэмжээг 2 дахин нэмэгдүүлээрэй мөн орой бүр хөлөө халуун усанд дүрж заншаарай. 

4. Та өөрийгөө халуун сав мэтээр төсөөлж эхлэх болно. Жирэмсний гормон биеийн тань бодисын солилцоонд орсноор өмнө хөлөрч байгаагүйгээрээ хөлөрч мэдэх юм. Энэ мөн л энгийн зүйл учраас битгий ичиж санаа зовоорой!

5. Хэвлий орчмын арьс загатнаж эхэлнэ. Арьс маань сунаж байгаа учраас загатнах нь хэвийн үзэгдэл. Гэхдээ бусад газраар тэвчихийн аргагүй загатнаж байвал яаралтай эмчид хандаарай. 

6. Төрөхийн өмнөх үзлэгтээ тогтсон өдөр бүрийг алгасалгүй заавал очоорой. Магадгүй очих бүртээ та шинэ зөвлөгөө мэдээ мэдээлэл авч төрөхийн хүндрэлээс хамгаалах боломжтой юм шүү!

7. Төрөхийн өмнө үсээ тайруулахыг зөвлөж байна. Үсчин орох цаг зав болон энергитэй байгаа дээрээ өөрт таалагдсан тайрмал үсээ олоод засуулаарай.  Халзан болговол бүр сайн. Ингэснээр үс уналтаас сэргийлж шинээр эрүүл үс ургахад тань дөхөм болно

8. Ажлаа хийхэд тань таны хүүхэд саад болохгүй. Найзуудынхаа давсалж ярьсан тээршаах зүйлсийг  мартаарай. Мэдээж ажлаасаа чөлөө авч амралтыг илүүд үзэж болно энэ бол таны л сонголт. 

9. 32 долоо хоногтой болсноосоо хойш орой бүр олмонд/буйлс/-ын тосоор хэвлийгээ тосолж иллэг хийж заншвал язралт бага явагдах болно шүү хонгорхон минь! 

10. Жирэмсэн боллоо гээд хөдлөхөө боль гэсэн үг биш! Өмнө нь хийдэг байсан шигээ үргэлжлүүлэн дасгал хөдөлгөөн хийхийг эрдэмтэд зөвлөдөг. Харин аюултай огцом хөдөлгөөнөөс мэдээж зайлсхийгээрэй!

11. Санаа зовнил айдас багатай ээжүүд сайхан амарч чаддаг төрөхийн хүндрэл ч багатай байдаг шүү! DON'T WORRY BE HAPPY

Хонгорхон бүсгүйчүүддээ аз жаргал хорвоогийн гэрэлтэй бүхнийг хүсэн ерөөе амжилт !!!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.