• Эмчээ
    зөвлөөч
  • Охидоо
    зөвлөөч
  • My
    beauty
  • Хайр
    секс
  • Жирэмсний
    7 хоногууд
  • Зурхай
    horoscope
  • Улаанбаатар

Эрүүл саруул байгаад нь баярлаж эр нөхрөө хайрлаж яваарай

2017.01.11
|
404
Одоо л ухаарч байна уу гэлтэй эрүүл саруул, харж халамжилж байхад нь юунд ч ханадаггүй эмэгтэй хүний давруу зан, залуу насны ааш омог хоёроосоо ичих шиг болж байна.

 

Сайн байна уу. Монголжингоогийн уншигч бүсгүйчүүдийнхээ энэ өдрийн амгаланг эрье. Би дөнгөж л гэр бүлээ зохиох гэж байгаа залуу эмэгтэй. Нөхөр болох залуутайгаа 2 жилийн өмнө танилцсан. Бид хамт амьдраад сар болоогүй байхдаа машин авлаа.

Миний ч хайрын минь ч буруугаас болж бид сүүлийн үед их муудалцдаг болсон. Би нөхөртөө их гомдож яасан ч бүтэхгүй юм байна гэж өөртөө бодон салахыг хүсдэг байлаа. Гэхдээ энэ бодол түр зуурынх л байдаг байлаа.

 

Уншигч та ч бас хайртын минь төлөө, бидний аз жаргалын төлөө бурханд зальбирч өгөөч.

 

Гэтэл саяхан нөхөр маань машинтайгаа осолдож нугасны гэмтэл авсан. Энэ нь маш хүнд гэмтэл учраас хөл дээрээ бостол 6 сараас 2 жил хэрэгтэй эсвэл насаараа суумгай болно гэсэн. Нөхөр минь эмнэлэгт, би гэртээ.

Одоо л ухаарч байна уу гэлтэй эрүүл саруул, харж халамжилж байхад нь юунд ханадаггүй эмэгтэй хүний давруу зан залуу насны ааш омог хоёроосоо ичих шиг болж байна. Шөнө ч ганцаараа унтаж чадахгүй, гал түлээд ч гэр бүлээцэхгүй.

 

Аз жаргал гэдэг цагаа тулахаар их үнэтэй бас хяслантай юм.

 

Урьд нь нөхрөө уучаад үүр шөнөөр орж ирэхэд нь хүлээж ядсан ууртай амьтан л байдаг байлаа. Харин одоо бол согтуу ч болов нүдэнд минь эрүүл энх харагдаж байгаасай гэж ямар их хүсэж байна аа.

Миний хань одоо дөнгөж 28тай. Бурхан бидний хайрыг адислаж түүнийг минь дахин хөл дээр нь босгоно гэж би итгэж байна. Уншигч та ч бас хайртын минь төлөө, бидний аз жаргалын төлөө бурханд зальбирч өгөөч.

Эрүүл саруул байгаад нь баярлаж эр нөхрөө хайрлаж байгаарай залуу эмэгтэйчүүд минь. Аз жаргал гэдэг цагаа тулахаар их үнэтэй бас хяслантай юм.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#