Нөхөр маань уурлаж, өө хайгаад, нэг л тавгүй, би яах ёстой вэ?

2,748
Бүүр сүүлдээ ажлаа тараад гэртээ яаж харих уу, бас юу гэж хэлж хэрүүл хийх бол гэж бодохоор үнэхээр аймар санагддаг болчихлоо.

Сайн байнауу Монголжингоогийн эрхэм уншигч бүсгүйчүүд минь. Би 26 настай жирийн л нэг эмэгтэй хүн.

Хөөрхөн охин, бас ханьтайгаа амьдардаг. Сүүлийн 2 сарын хугацаанд гэр бүлийн маань амьдрал нэг л өөр хөндий болчихлоо.

Нөхөр маань уурлаад байдаггүй хүн л дээ. Харин сүүлийн үед уурлаад л, өө хайгаад л, хэрүүл хийгээд л, охиндоо цаг зав ч гаргахүй нэг л өөр болоод байхаар нь гайхаад барахгүй байна. Би яг яах ёстой, юу хийхээ мэдэхгүй хэцүү байна.

Бүүр сүүлдээ ажлаа тараад гэртээ яаж харих уу, бас юу гэж хэлж хэрүүл хийх бол гэж бодохоор үнэхээр аймар санагддаг болчихлоо.

Би өөртөө бурууг өгөөд дуугүй байдаг байснаа надаас шалтгаалаад байгаа зүйл байхгүй юм шиг ээ. Би яг яах ёстой юм болоо? Аз жаргалтай, инээд хөөртэй сайхан л байсан. Яаж буцааж халуун дулаан уур амьсгалыг бий болгохоо мэдэхгүй л байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#