Эмэгтэй хүн гэдэг жирийн нэгэн залууг хайрлаж ханхүү болгодог юм шүү дээ

417
Одоо тэр минь өөрийн гэсэн гэр бүлтэй, өрхийн тэргүүн болж, Монголын минь сайхан гэр бүлийн тоог нэгээр нэмж байгаа.

Сайн байцгаана уу. Монголжингоо.мн сайтын эрхэм уншигч бүсгүйчүүддээ сэтгэлээ нээх гэж энэхүү захидлыг бичиж байна.

Би энэ захиаг яагаад бичих болсон бэ гэвэл чи ямар ч хүнд дурлаж хайрлаж болно. Гэвч чиний дурласан сайн хүн чинь өөр нэгнийг хайрлах эрхтэй энэ чинь хайрын хатуу хууль. Яг л гунхаж байгаа нэгэн нь намайг тоохгүй, гутлаа чирснийг нь би тоохгүй гэдэгтэй адил.

Гэхдээ хэн нэгэн чамайг гэж сэтгэлээ нээсэн хүнд боломж олгоод харьцаад үзээрэй. Магадгүй чиний хайж яваа тэр хархүү/гүнж чинь байж мэдэх юм шүү дээ. Би өөрт мэдэрсэн болохоор алдааг минь өөр хүмүүс давтахгүй сонголтондоо үнэнч байгаасай гэж хүсч байна.

Тэгвэл Монголын минь сайхан гэр бүл олон байна шүү дээ. Одоо та нартаа өөрт тохиолдсон явдлаа хүүрнэе . Намайг Г гэдэг. Би одоо МУБИС-ийн 4-р курсэд суралцдаг жирийн нэгэн оюутан хүн. Амьдралаа босгох гэж, мэргэжлийн боловсон хүчин болох гэж яваа суралцагч.

Тэр үед би 10 жилд сурдаг, тухайн үедээ 7-р ангид байсан юм. Ангийн маань нэг даруухан, нүдэнд дулаахан хөвгүүн (бага ангийн талын коридорт яг хаалганы наахна ширээ сандал байдаг байсан юм ) нээх хөөрхөн өөдөөс харж суучаад "Би чамд сайн, надтай үерхээч гэж хэлж билээ". Сэтгэлээсээ хэлсэн нь илт гэмээр нүүр нь улайж, нүд рүү минь эгцэлж ирээл нүүрэн дээр минь хэлсэн сэн. (Хүний зүүд зөн совинтой гэж ингэж сэтгэлээ илчлэхээс урьд хэдэн өдрийн өмнө нь түүнийг зүүдэндээ нэг уяанаас зүүгдчихсэн сүлжиж нисээл яг тарзан шиг л юманд авирч дамжиж байгаагаар нь зүүдэлж тэр зүүднээсээ цочиж сэрж байснаа санаж байна)

Тэр сэтгэлээ илчилж байсан хөвгүүнийг Э гэдэг. Тухайн үед миний хамгийн сайн найз маань түүнд сайн гэж хэлж байсан болохоор би түүний сэтгэлийг хүлээж аваагүй ээ. Э маань мөн ч их өгсөн захиагаа уруулдаг байж билээ.

Э маань намайг гайхруулшсан тэсвэр тэвчээртэй ангийн хүүхэд. (Одоо бодохоор тэр өгсөн захиаг нь хадгалж байсан бол дурсамжтай байх байсан байхдаа гэж боддог шүү). Гэлээ ч тэр захиагаа дахин, дахин өгнө шантрана гэж байхгүй. Бүтэн 3 жил надад сайн байсан гэсэн.

Түүний үйлдэл бүр үүнийг батлах шиг сэтгэлээ шүлгэн захидлаар, мөн харцаараа илэрхийлдгийг тэр надад мэдрүүлсэн хүн…

Ангид хичээлээ хийгээд сууж байхад хажууд ирж суучаал гараа дэрлэн хажуу талаас минь түүний тайван дөлгөөхөн харц намайг үхтэл ширтдэг байж билээ. Бас 8-р ангид байхад зургийн хичээл орж байлаа би 2-р салааны хамгийн хойно суучихсан хичээлээ л хийж байсан юм. Тэгсэн гэнэт хаалга руу харсан чинь өө сайхан гар хичээлээ хийхгүй хаалганы цаана намайг л харж байсан юм шиг байгаа юм. Гэнэт өөдөөс нь харсан чинь бандсан юм уу хаашаа юм, гэм хийсэн хүүхэд шиг доошоо харчихсан анги руу орж ирж билээ.

10-р ангид ордог жил Англи хэлний ангид багш даалгавар өгөөд гараад явбаа, тэгсэн хүүхдүүд л болсон хойно энэ завшааныг нь ашиглаал шуугилдаж гарна. Би хамгийн хойно оччихсон яг суудал руугаа явж байхад түүнтэй таарсан юм. Тэгсэн миний гарнаас татаж аваад энгэртээ хамгийн чангаараа тэвэрч, амьсгал авахын аргагүй түүнд ямар нэгэн тоогүй зүйл тохиолдсон юм шиг.

Тэврэлдэхээр хүний биеийн дархлаа сайжирдаг гэсэн ханиад хүрчихсэн байсан болохоор дархлаагаа сайжруулсан нь тэр байсан юм бол уу хэхэ .Түүнийг бодохоор одоогийн Baymax гээд цагаан том нэг үлгэрийн баатар байдаг даа тэр санаанд ордог юм.

Миний муухай аашийг мэддэг мөртлөө миний дэргэд байж надаас цэрвээгүй, бусдаас хамгаалж, халамжилж байсан хүн тэр минь байж. Гэнэн цайлган даруу төлөв хичээл зүтгэлтэй миний сул талыг мэддэг ч миний төлөө бат зогсдог яг л миний хайж байсан нөгөө тал шиг.

Муу залуустай учрах болгонд түүнийг ямар үнэ цэнэтэй хүүхэд дэргэд минь байсныг ойлгодог. Одоо тэр минь өөрийн гэсэн гэр бүлтэй, өрхийн тэргүүн болж, Монголын минь сайхан гэр бүлийн тоог нэгээр нэмж байгаа.

Түүндээ баяр хүргэе. Нэг өдөр Э маань би чамд яагаад сайн болсон юм болоо гэж надаас асуусан. Яг л тог цохих шиг санагдаж тэрүүхэн үедээ би юу ч хэлж чадаагүй. Одоо харин хариултыг нь олсоон. Бусдаас ялгарах зүйлгүй жирийн нэгэн ангийхаа охинд яагаад сайн болсон шалтгаан нь миний гэгээлэг талыг харахыг хичээж, бусдаас илүү онцолж хардаг байсан байх. Учир нь чи тэр үед надад сайн болсон болохоор муу талыг минь хүлээн зөвшөөрч, гэрэл гэгээтэй талыг минь харж чадаж байсанд юм болов уу? Залуус аа, зүгээр л нэг нэгнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаарай. Эмэгтэй хүн гэдэг жирийн нэгэн залууг хайрлаж тэр хүнээ ханхүү болгодог юм шүү дээ. Гэвч алдсан хойно нь харамсах биш. Хайр бүхнийг өөрчлөх хүчтэй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
#