Оддын нууц юу байв?

Нийтлэлч: Юна
2017.01.20
|
5,017
Холливуудын оддын нууц хадгалагдахаасаа өнгөрсөн цахим ертөнцөд хүн бүрийн мэддэггүй маш олон гайхшруулах зүйлс бас байх нь хачирхалтай. Тэгвэд энэ удаа бид та бүхэндээ урьд хожид сонсож байгаагүй зүйлсийг сонордуулахаар бэлтгэв

Даниел Радклифыг Харри Поттерыг амилуулсан гэнэн бяцхан хүүгээр бид төсөөлдөг. Бидний олонх нь түүнийг өсч томорсныг анзаараагүй явтал тэр нэгэн цочирдмоор мэдэгдэл хийжээ. Бяцхан шидтэн хүү архинд хэт дурладаг ба түүнээсээ болоод нэлээд хэдэн удаа гав гинж болсон гэнэ шүү.

Скарлит Жоансон бол дэлхийн хамгийн тачаангүй бүсгүйчүүдийн нэг. Боломж олдвол ямар ч эр хүн түүнтэй оройн хоол хамт идэж цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүснэ. Тэгвэл чадварлаг жүжигчин эмэгтэй маань эр хүнтэй машины хойд суудал дээр зугаацах дуртай гэнэ.

"Биелэгдэшгүй даалгавар" киноны Том Крүзийг танихгүй хүн үгүй. Бүхнийг чадагч эр маань 8 сард нэгэн хорт зуршилтайгаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр хэлэхдээ “Би 7 хоногийн 5 өдөрт нь хар тамхи хэрэглээд 44 жил болж байна. Надад Нью-Йоркд марихуана зардаг танил бий. Би хар тамхийг ороож татсанаас шилэн хоолойгоор сорохыг илүүд үздэг.” гэжээ.

Трансформерс киноны үзэсгэлэнт хатагтайд хүртэл муу зуршил байдаг. Жүжигчин Меган Фокс жорлонгийнхоо усаа татахаа байнга мартдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зөвхөн гэртээ ч биш найзындаа хүртэл мартдаг гэдгийг нь найз нь хэлээд амжжээ.

Кэтти Перри болоод Кристен Стеварттай үерхсэн гэх Роберт Паттингсоны юу охид эмэгтэйчүүдийн хайрыг татна вэ? Hэг зүйл лав ойлгомжтой, түүний үсэнд нь лав болоогүй. Царайлаг эр маань “ Үс минь цэвэрхэн үгүй надад огт хамаагүй. Тийм юм чинь угааж яах юм?” гэж хэлж байсан удаатай. Сайхан залуугийн нууц юу вэ?

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар