Бүсгүй таны амьдралыг хялбаршуулах нүүр будалтын 6 арга

Нийтлэлч: Юна
2017.01.19
|
17,576
Нүүрээ ч будах цаг завгүй эсвэл анхлан будаж сурч буй бүсгүйчүүддээ зориулан хялбар будах аргуудыг та бүхэндээ толилуулж байна.

1.Нүүрэндээ гэрэл сүүдэр тавих аргаа олохгүй байна уу?

Зүгээр л нүүрэн дээрээ 3-н тоо зурчих. Амархан байгаа биз?

2.Нүдээ хүрээлж будахад 2 минут л шаардлагатай.

Нэг удаагийн халбага нүдэн дээрээ тавиад, түүнийгээ хүрээлж будаарай.

3. 3 өнгөний хослол будгаа бүрэн ашиглахын тулд:

  • Будагны тань голд орших дундаж өнгөөр суурь тав.
  • Хамгийн хүнд өнгөө хажуу тийш харсан V хэлбэрээр будна. Хажуулдсан V үсгийнхээ нэг талыг нүдний дээгүүр, нөгөө талыг доогуур нь зурж уусгаарай.
  • Гэгээлэг өнгийн будгаа нүднийхээ голд, хөмсөгний доод хэсэгт, V үсгийнхээ эсрэг талд буюу нүдний урд хэсэгт тус тус ашиглана.

Бүх хэсэг сайн ууссан эсэхийг шалгаад, дуртай нүд хүрээлэгч болон сормуусны будгаараа нүүр будалтаа дуусгаарай.

4.Хөмсгөө хэт хурц өнгөтэй биш болгохын тулд дараах аргыг ашиглаарай.

Мэдээжийн хэрэг цаг ч бага орох болно.

  • Хөмсөгний дээр болоод урд орших зэрлэгээ зулгаана.
  • Гол хэсэгт яасан ч хүрч болохгүй.
  • Хөмсөгнийхөө доод хэсгийн 2 захыг нэг үеээр дээшлүүлж зулгаана. 2 захынхаа дундах хэсгийг хэвээр үлдээнэ.

5.Уруулаа төгс хэлбэр болоод өнгөтэй болгохын тулд танд Х үсэг л хэрэгтэй.

Уруулынхаа дээд хэсэгт Х үсэг зурж хүрээлэхэд л болно.

6.Өө дарагч түрхээд, уусгахын өмнө 5 минут азнаарай.

Доорх зурагт шууд түрхсэн болоод түрхээд 5 минут хүлээсний дараах ялгааг харуулжээ.

Туршаад үзээрэй амархан байгаа биз бүсгүйчүүдээ!!!

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар