Сувд зүүхийн гайхамшиг буюу таны мэдэхгүй эгэл нууцууд

Би эгэл жирийн л нэгэн гэрийн эзэгтэй. Зарим найз шигээ үнэтэй монетон зүүлт, алтан ээмэг сонирхож нөхрөө шалсан удаа байхгүй. Мэдээж, эмэгтэй хүн энд тэнд гоёл зүүж, бусдын нүдийг хужирлах сайхан ч зохисон чимэг эзэндээ ээлтэй гэдэгт итгэдэг.
Cаяхнаас нөхөр маань гоёл зүүлт авах уу гэж намайг шалах болов оо. Элдэв үнэтэй юманд хорхойсдоггүй угийн зангаараа “Өө, юу ч яахав” гээд л орхилоо. Гэтэл маргааш нь манай хүн тансаг хилэн хайрцагтай юм өгдөг байгаа. Нээгээд үзтэл сувдан зүүлт. Сарнайн зөөлөн ягаан өнгөтэй, харахад л тайвшрал авчрах тэр бэлэг амьдралд минь тийм нэгэн өөрчлөлт авчирна гэж би төсөөлөө ч үгүй явлаа.
Мэдээж, эмэгтэй хүн энд тэнд гоёл зүүж, бусдын нүдийг хужирлах сайхан ч зохисон чимэг эзэндээ ээлтэй гэдэгт итгэдэг.
Тэр зүүлтийг анх зүүсэн мөчөө би мартдаггүй юм. Анх хүзүүндээ зүүтэл хүзүү, мөрөөр сэрүү татаад л, нэг их юм нуруунаас аваад хаячихсан юм шиг санагдаж билээ. Ганц зүүлт зүүгээд л сэтгэл санаа тайвширч, зүрхэн дэх ачаа хөнгөрсөн гэвэл уншсан хүний инээд хүрэх байх л даа. Гэхдээ л хамаг биеэр цахилгаан гүйх шиг санагдсан юм шүү.
Та хэзээ хамгийн сүүлд хэн нэгний төлөө чин сэтгэлээсээ баярлаж, чин сэтгэлээсээ тайтгарлын нулимс унагасан бэ? Бид чинь амьдралын шуурганд туугдаж, нэгнийхээ илүү, дутууд шунасаар сэтгэлээ хиртүүлж, он жилүүдээ богиносгож буйгаа анзаардаггүй юм байна. Тэгвэл сувдны надад өгсөн хиргүй тунгалаг энерги миний мартагдсан гайхамшигт өдрүүдийг эргэн сануулсан гэж итгэдэг юм.
Хорвоо ертөнц дээрх юм бүхэн амьтай гэдэгт бас би итгэдэг. Хумхын тоосноос авахуулаад нүсэр том хад чулуу хүртэл өөрийн сүнслэг биеийг агуулж байдаг гэдэг. Тэгвэл сувдны тэр сүнслэг чанар чухам юу агуулдаг болоод орчлонгийн гэрэл гэгээ, амьдралыг тэтгэгч ариун цагаан бүхний илэрхийлэл болсоор ирснийг уг нь би бага залуу наснаасаа мэдсэн хүний нэг.
Хорвоо ертөнц дээрх юм бүхэн амьтай гэдэгт бас би итгэдэг. Хумхын тоосноос авахуулаад нүсэр том хад чулуу хүртэл өөрийн сүнслэг биеийг агуулж байдаг гэдэг.
Эмээгийн минь үлдээсэн сувдан даруулга хуучин чемоданы ёроолд байдаг ч би өнөөг хүртэл учрыг нь тайлж зүүж зүрхлээгүйдээ харамсч л сууна. “Эмэгтэй хүн сувд зүүх маш сайн. Эмэгтэй хүнийг хамаг муу муухайгаас хамгаалж, хувь заяаны сайн сайхантай учруулдаг юм гэнэ лээ. Миний охин сэтгэл санаа жаахан гундаад, ажил үйлс удаашраад ирвэл эмээгийнхээ сувдан даруулгыг зүүж байгаарай. Ажил үйлс бүтээд, анд нөхөд наашлаад л ирнэ” гэж гэнэн хүүхэд насанд минь захиж үлдээснийг саяхнаас л санаж байх юм. Нээрээ л эмээгийн минь хэлсэн үгний үнэний үрийг ханийн минь бэлэг сэтгэлд ургуулсан юм байлгүй гэж билэгшээж сууна.
Зарим тайллаас харвал сувдан зүүлт эзэндээ аз хийморь бэлэглэж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлж, чин сэтгэлийн ариун цагаан бүхнээр шагнах увдистай хэмээжээ. Энэ үнэхээр үнэн байж мэдэхийг сүүлийн өдрүүдэд өрнөсөн олон үйл явдал сэтгэлд минь шивнэх боллоо. Айхтар атаархуу яваагүй ч бусдын төлөө хиргүй тунгалаг нүдээр ширтэж байсан удаа минь цөөн л биз. Харин сүүлийн өдрүүдэд хүн хүнээ хайрлахын учир, аз жаргал, хань ижлээ хүндлэхийн үнэ цэнийг сэтгэлийн гүнээс ухаарах боллоо.
Тийм л болохоор аз жаргалыг мэдрэхийг хүссэн өдрүүддээ, энерги нэг л доошлоод, сэтгэлийн “хогийн сав” дүүрэх гээд ирвэл сувдан зүүлтээ зүүж байх юм шүү гэж өөртөө итгэлтэй нь аргагүй хэлээд сууж байна. Хүн аливаа зүйлийг хэрэглэж байхдаа тухайн зүйлдээ чин сэтгэлээсээ сүсэглэж чадвал сүнслэг чанарын хүчээр сэтгэлийн ариусал, биеийн эдгэрлийг олох нь дамжиггүй. Тийм болохоор сувдны сэтгэлийг ариусгагч, баяр хөөр, амжилт бүтээл, аз жаргал, гэгээн хайр дурлал бэлэглэгч чанарт нь дахин дахин сүсэглэж явна даа.
Дээхэн цагт бүсгүй хүний ариун нандин чанар сүү шиг цэвэр, ус шиг тунгалаг байсны нэг нууц нь сувдан даруулганд байсан юм болов уу гэж би боддог.
Бүсгүй минь, та сувд үнэтэй шүү дээ, хаанаас тэрийг чинь олж авч зүүх юм бэ гэж хэлэх гэж байна уу. Тэгвэл танд л гэж хэлэхэд, нөхөр маань 159 мянгаас 98 мянган төгрөг болж хямдарсан сувдны гурван хос зүүлтийг надад авчирсан юм шүү.
Хямдарсан хугацаанд нь амжаад авахад тун боломжийн сайхан гоёл бас сэтгэлийн гэрэл гэгээ, аз жаргалын үүдийг нээж, амжилтыг хажууд авчрах сүнслэг чанар нь өнөөгийн цөвүүн цагт алтнаас илүү эзэндээ ээлтэй биш гэж үү.
Аан тийм, та нартаа хамгийн чухал зүйлийг хэлэхээ мартах дөхлөө. Facebook-ийн хуудсанд энэхүү сувдыг худалдаалж байна лээ. 159 мянган төгрөгийн үнэтэй энэ зүүлтийг 98 мянга буюу онцгой үнээр авахын тулд та https://www.facebook.com/%D0%96%D0%B8%D0%BD%D1%85%D1%8D%D0%BD%D1%8D-%D0%A1%D1%83%D0%B2%D0%B4-Jinhene-Suvd-699657720151668/ энэ хуудсанд Like дарж мөн Share хийхэд л хангалттай. Бас зүүлтийг хүргэлтээр ч авах боломжтой гэсэн. Утас нь 89680468.
Дээхэн цагт бүсгүй хүний ариун нандин чанар сүү шиг цэвэр, ус шиг тунгалаг байсны нэг нууц нь сувдан даруулганд байсан юм болов уу гэж би боддог. Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг тэгш сайхнаар үлдээж, сэтгэлийн тэнхээгээр тасрахгүй шагнаж чадсан ч юм билүү?
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.