Аудитын шалгалтын дүн энэ сарын 27-нд гарна

НАССР /Hazard analysis and critical control point/ буюу “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо” нь олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгддөг.
Үндэсний үйлдвэрлэгч “Хатансүйх импэкс” ХХК нь 2016 оноос НАССР тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн. НАССР тогтолцоог хэрэгжүүлэх нь эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай, эрүүл хүнсийг үйлдвэрлэх боломж бүрдэх, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах давуу тал болдог.
Харин өнөөдрөөс Герман улсын Олон улсын баталгаажуулалтын TUV компани нь “Хатансүйх импекс” компаний НАССР хэрэгжүүлэлтэд нь аудитын шалгалт хийж эхэллээ.
Үйлдвэрлэл, бараа бүтээгдхүүний чанар, аюулгүй байдалд аудит хийж дэлхийн хэмжээний баталгаажуулалт олгодог TUV нь 120 жилийн түүхэн туршлагатай олон улсад нэр хүндтэй алдартай компани юм.
“Хатансүйх импекс” ХХК-д хийгдэж буй олон улсын аудитын шалгалтын дүн нь энэ сарын 27-нд гарах юм байна.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.