Яг л чиний харамсдаг шиг бид хоёр арай эрт учирсан бол...

2017.01.24
|
3,965
Чи түүнтэй учраагүй бол, чиний гэсэн энэ бүхэн байгаагүй бол, яг л чиний харамсдаг шиг бид хоёр арай эрт учирсан бол...

Миний амьдралд учирсан баяр баясал, харуусал гуниг, бас хамгийн эрхэм бүхэн минь. Амьдралд минь дэндүү хожимдож ирсэн хайр минь. Миний амьдралд хожимдсон биш би чамд хожимдож очсон ухаарал ч юмуу даа...

Хамгийн ихээр чамайг хайрлаж, бүхнийг чиний л төлөө хийж, бас чамтай л байвал би жаргалтай байна гэж төсөөлөн амьдралдаа үлдээхийг хүссэн хүн минь чи. Юу ч байсан уучлаад, юуг ч байсан өнгөрөөгөөд, ямар ч аргаар хамгаагүй чамтай л хамт байвал жаргана гэж бодсон тэнэглэл минь...

Би өнөөдрөөр чамайг хайрлахаа зогсоож байна. Би шантарч байна. Шууд л өргөс авсан юм шиг чи алга болчихдог бол юутай сайхан. Гэтэл би чамайг бодож, шаналж, зовох нь байсаар л байна.

Өмнө нь би чамтай хамт байхдаа цаг хугацаа яг одоо, ингээл зогсочихоосой гэж дандаа боддог байсан бол харин одоо цаг хугацаа хурдан өнгөрч чамайг хурдан мартуулаасай гэж хүсэж байна.

Амьдралын эрээн бараанд хөл алдахгүйн тулд би чамаас холдож байна, бас явж байна. Уйлмаар, уурламаар, бүр бүхнийг орхиод эндээс явмаар байгаа ч би чадахгүй байна. Сохроор дурлаж, сохроор хайрлах биш эрүүлээр сэтгэхийг хүсэж байна.

Хамгийн зөв алхам хийж байгаагаа мэдэж байгаа хэрнээ хамгийн ихээр шаналаад байх юм. Магадгүй хэдэн жилийн өмнө чамтай таарсан бол, эсвэл бүр огт чамтай тааралдаагүй бол, чи түүнтэй учраагүй бол, чиний гэсэн энэ бүхэн байгаагүй бол, тэр өдөр би чамтай яриагүй бол, чиний утсыг тэр үед аваагүй бол, тэр л үед чамайг орхисон шиг орхиж чадсан бол, чиний энэ бүх алдаа байгаагүй бол, яг л чиний харамсадаг шиг бид хоёр арай эрт учирсан бол...


Аз жаргал хүсье хамгаас эрхэм чамдаа

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#