Өглөө бүр хийж занших 9 зуршил

Нийтлэлч: Алунгуа
2017.01.26
|
13,491
Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай....

Заримдаа та "Би юуны төлөө хэрхэн амьдраад байна вэ?" гэсэн бодолд автаж байсан л байх. Тэгвэл та энэхүү төөрөгдлөөсөө гарахын тулд өөрийгөө олох хэрэгтэй. Грекийн алдарт нэгэн сэтгэгч "Хамгийн амархан зүйл бол хэн нэгэнд зөвлөгөө өгөх, харин хамгийн хэцүү зүйл бол өөрийгөө олох" хэмээн хэлсэн байдаг. Үүнтэй адил та өөрийгөө олж чадвал хүнд хэцүү даваа бүрийг хамгийн амарханаар даван гарч чадах болно. Ингэхийн тулд таньд доорх зуршлууд туслана гэдэгт итгэлтэй байна. Өдөр бүрийг бидэнд ирсэн бэлэг мэт бодон, эрч хүчтэй эхлүүлцгээе бүсгүйчүүд ээ! 

1. Бясалгал

Бясалгал, энэ нь та бидний сэтгэл санаа, бие бялдарыг өдрийн бүх ажил хөдөлмөр, үйл явцад бэлдэж өгдөг. Та өөрт тохирсон бясалгах арга барилтай болоорой. Хамгийн энгийн дасгал бол хэсэг хугацаанд нүдээ анин, гүн амьсгаа авч амьсгалах. Та амар амгалан мэдрэмжийг олж чадсанаар таны өдөр гайхалтай сайхан эхлэх болно.

2. Өөртөө талархах

Энэ үг нь таны амьдралын турш өдөр бүр өөртөө хэлж сурах цор ганц үг юм. Та амьдралд, аав ээждээ, ханьдаа, дотны хэн нэгэндээ мөн талархаж өдрийг эхлүүлээрэй. Энэ БАЯРЛАЛАА хэмээх үгийг та харамгүй хэлж занших хэрэгтэй юм шүү. Энэ зуршил танд маш чухал чадварыг бий болгох ба өдрийн турш өөртөө итгэлтэй ажиллахад туслана. 

3. Юу хийх тухайгаа бодож төлөвлөх

Бидний өөрийгөө олж чаддагүйн гол алдаа нь төлөвлөж сураагүйнх. Шаардлагатай, хамгийн яаралтай гэх зүйлдээ эхэлж цаг гарган, түүний дараа нь бусад ажлаа төлөвлөж амжуулж сурах хэрэгтэй. Бодсон зүйлсээ цаасан дээр тэмдэглэж заншаарай. Нэг зүйлийг нэмж хэлэхэд ухаалаг утасныхаа CALENDAR хэсэгтэй илүү тулж ажиллахыг зөвлье. 

4. Ус уух

Бидний бие өглөө сэрэхдээ шингэн алдалттай сэрдэг гэнэ. Тиймээс сэрсэн дариудаа марталгүй 2 аяга буцалгасан бүлээн ус ууж заншаарай. Энэ нь хоол боловруулах эрхтэн тогтолцоог бохирдлоос цэцвэрлэн өглөөний цай уухад бэлтгэж өгдөг. Энэ зуршил нь хамгийн чухал юм шүү. 5. суналт 

5. Сунгалтын дасгал

Энэ нь булчин болон тулгуур эрхтнийг сэрээхэд чухал үүрэгтэй. Бид өглөөд энгийн хялбархан сунгалтын дасгал хийснээр чилсэн биеээ сэргээж цусны эргэлтээ сайжруулан уян хатан болох боломжтой юм.

6. Хөгжим сонс

Хөгжмөөр өвчнийг эмчилж болохыг та мэдэх байх. Бид өглөөг хөгжим сонсч угтах нь сэтгэл санааг сэргээхээс гадна олон сөрөг бодлуудыг үргээж өгдгөөрөө давуу талтай юм. Өглөө автобусад ч юм уу радиогоор сонссон дуу тэр өдөртөө мартагдахгүй аманд аялагддагийг та андахгүй биз ээ. Өөрийн сонсох дуртай, урам зориг авдаг дуу хөгжмийг та урьдчилан бэлдээд өглөө бүр сонсож заншаарай. 

7. Эрүүл өглөөний цай

Ажлын цагаа тулган босчихоод аяга кофе, цайгаа хагас дуту уугаад гарахад таны өдрийн ажил тань амжилттай бүтэх нь юу л бол... Эртлэн босч өглөөний цайгаа аяга дүүрэн тухтай уугаад гарч бай гэж эмээ нар маань байнга захидагийг нь бодууштай санадаг юм. Өглөөний цайны ач тусыг та бүхэн сайн санаж явах хэрэгтэй. Ундаа уулгүй гарвал та үдийн цайгаа хүлээж ядан ажилдаа төвлөрч чадахгүй шүү дээ.

8. Инээмсэглэл

Өглөө та тольны өмнө зогсоод өөртөө инээмсэглэл бэлэглээрэй. Гунигтай байхад энэ нь таныг аз жаргалтай болгож чадахгүй ч сэтгэл санаанд тань эерэг нөлөөг үзүүлэх болно. Амжилттай хүмүүсийн өглөөний зуршилд инээмлэглэл заавал багтдаг гэнэ шүү. Дашрамд дурдахад ИНЭЭМСЭГЛЭЛ хүнийг хамгийн үзэсгэлэнтэй харагдуулдгийг битгий мартаарай. 

9. Цэвэрлэгээ

Бидний амьдрал завгүй, ачаалал дэндүү их юм шиг санагддаг үе таньд байдаг уу? Ялангуяа гэрийн эзэгтэй нарт ингэж санагдах үе цөөнгүй тохиолддог. Энэ байдлаас гарахын тулд танд аливаа ажлыг цаг цагт нь амжуулж сурахыг зөвлье. Орой унтахдаа гэрээ цэвэрлэх мөн өглөө гарахаасаа өмнө цэвэрлэх шаардлагатай зүйлсээ цэвэрлээд гарч байгаарай. Орой ажлаасаа ирэхэд тань тав тухтай мэдрэмж төрөх нь гарцаагүй юм. 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар