Жимсний хаан чацарганы тухай таны мэдэхгүй ач тусууд

Нийтлэлч: Юна
2017.01.26
|
34,981
Чацаргана жимсийг нухаж нунтаглалгүй дөнгөж боловсорсон мөчрөөс нь  14 хоног түүж идвэл элэгний архаг өвчин уушгины өвчлөлд ч маш өндөр хувь нэмэртэй гэж эмч нар зөвлөдөг. 

Чацаргана нь 4 дүгээр сарын сүүлч 5 дугаар сард цэцэглэж 8 дугаар сарын сүүлч 9 дүгээр сарын эхээр бүрэн боловсорч гүйцдэг. Манай орны Увс, Завхан, Ховд, Булган, Сэлэнгийн нутагт томоохон голын хөвөө даган ургадаг бутлаг ургамал юм. Ихэнх тослог ургамал зөвхөн үрэндээ тостой байдаг бол чацаргана жимснийхээ зөөлөн эдэд биологийн идэвхит бодис агуулдаг цөөн ургамлын нэг юм. Энэ ч утгаараа чацаргана жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс.

Чацарганы тосыг өдөрт 2-3 удаа хоолны халбагаар, хоол идэхээс 1 цаг орчмын өмнө уувал ходоодны шархыг бүрэн анагаана.

Хүмүүс бид ихэвчлэн өдөр тутамдаа ундааны оронд шүүс болгон ашиглан түүнд буй эрдэс бодисуудыг л биедээ ашиглах гэж хичээдэг.

Би анх гашуун нясуун амттай бүхэн л С витамин ихтэй гэж боддог байлаа. Харин чацаргана жимсэнд С, А, Е, К, В1, В2, В3, В4, В5, В6, В9, Д, гэх мэт маш олон  амин дэм эрдэс бодисууд хадгалагддагийг сүүлд мэдсэн юм.

Түүнчлэн монголчууд эрт дээр үеэс чацаргана жимсийг хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан аж. Монголын Эзэнт гүрний төдийгүй эртний Грекийн хаадын зоогт ашиглагдаж байсан учир чацарганыг “Хаан Жимс” хэмээн өргөмжилсөн байна. Чацарганы талаар зарим домгийг өгүүлвээс МЭӨ XII зууны үед эртний грекүүд томоохон тулааны дараа нэгэн ойн төгөлд морьдоо тавьж идээшлүүлжээ. Ингэхэд морьд нь илт сэргэж, хүч тамир, өнгө зүс орж эхэлсэн гэдэг. Үүнээс үүдэн уг ойг “Чацарганы төгөл” гэж нэрийдсэн бөгөөд жимсийг нь Hippophae rhamnoides буюу “Хүч тамир оруулагч” гэж нэрлэх болсон гэдэг. Түүнчлэн чацаргана жимсийг нухаж нунтаглалгүй дөнгөж боловсорсон мөчрөөс нь  14 хоног түүж идвэл элэгний архаг өвчин уушгины өвчлөлд ч маш өндөр хувь нэмэртэй гэж эмч нар зөвлөдөг. 

Сүүлийн үед өвлийн тачигнасан ид хүйтрэлээс болоод хүний бие эрхтэний эрч суларч тамир тэнхээ барагдан дарахлаа муудсанаас үүдэн ханиад томуу элбэгшиж байгаа энэ үед чацарганы шүүс, бэлдмэлийг хэрэглэж заншвал эрүүл мэнддээ оруулж буй том хувь нэмэр болно.

Саяхан би ханиад хүрчхээд сайн гэсэн бүх л эмийг уусан боловч нэг л ахиц гарахгүй байсаар л байсан. Зөгийн балын татлага хийж янз бүрийн утлага, аарцтай шөл гэх мэтийг хэрэглэсэн боловч мэдэгдэхүйц өөрчлөлт мөн л өгсөнгүй. Ингээд би өмнө уншсан чацарганы ид шидийг санан түүний эрэлд гарсан юм даа. Хотод ажиллаж амьдардаг надад тэр бүр “амьд” жимснээс идэх боломж төдийлөн гарахгүй учраас өтгөрүүлсэн чацарганын шүүс аваад үзэхээр шийдэв. Орой бүр унтахын өмнө 1 аягыг халааж уусаар яг дөрөв хонолоо. Нөгөө олон эм ууж, утлага хийж, хэчнээн ч оролдсон дийлдэхээ байсан амь бөхтэй өнөөх ханиад хаашаа ч юм алга болчихов. Хоолой сэрвэгнэх нь намдаж, цэр ховхорч эхэлсэн юм даа.

Мартсанаас 0-3 настай балчрууд маань харин чацаргана хэрэглэбэл хурцдаж гэдэс эвгүйрэх гээд байдаг тал бий шүү. Тийм учраас маш бага хэмжээгээр сайтар шингэлж өгвөл зохистой.

Сонирхуулж хэлэхэд би EDEN ХХК-ийн өтгөрүүлсэн чацарганы шүүс хэрэглэж байгаа. Эднийх эх орны хөрсөнд боловсруулж гаргасан жимсээр жимсний чанамал өтгөрүүлсэн шүүс хийдэг гэж би сонсож байсан ч ийм ач тустай гэдгийг нь мэдээгүй явлаа. Олон төрлийн өтгөрүүлсэн шүүс авч үзэж байсан ч нэг бол хэтэрхий шингэн, зарим нь бүр чихэр нь ихэдчихсэн сироп шиг санагдаад нэг л санаанд таарахгүй байсан. Харин эднийхийг хэрэглэж үзээд орц найрлагыг нь ч хараад сэтгэлд минь таарсан бүтээгдэхүүн байгаад ихэд баярлаж байгаа шүү.

 

Эцэст нь гэж хэлэхэд бид амьдрахын төлөө л иддэг хэдий ч ажил амьдралд хүний эрүүл мэнд хамгийн чухал учраас өөртөө болон хайртай дотны гэр бүлийнхэндээ чанартай эрүүл дотоодод үйлдвэрлэгдсэн мөн тэгээд найдвартай бүтээгдэхүүн сонгож аль болох эко зүйлсийг хэрэглэж заншихыг хүсье! 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар