Төгс гал тогооны тавилга сонгоход тань туслах 7 чухал зүйл

2017.01.26
|
17,024
Гал тогоо бол эзэгтэй таны хувьд гэр орны тань зүрх нь юм. Айл гэрийн хоол цайг дээжлэн бэлтгэдэг энэ өрөөгөө хэн бүхэн хамгийн сайхан, хамгийн тухтай, бас хамгийн гоёмсог байгаасай гэж хүсдэг. 

Гал тогоо бол эзэгтэй таны хувьд гэр орны тань зүрх нь юм. Айл гэрийн хоол цайг дээжлэн бэлтгэдэг энэ өрөөгөө хэн бүхэн хамгийн сайхан, хамгийн тухтай, бас хамгийн гоёмсог байгаасай гэж хүсдэг. 
Гэвч заримдаа бид интернэт дэх гял цал, тансаг чамин зургийг гэрийнхээ гал тогоотой жишиж, шүүрс алдсаар суудаг гэмтэй улс.

 

Тэгвэл хэзээ хойно ингэж амаа барьж суухын оронд анхнаасаа л загвар хийц нь хуучрахгүй, бас хэзээд таныг урам зоригоор тэтгэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх чанартай мөрөөдлийн гал тогоогоо сонгоход тань туслах хамгийн чухал зөвлөгөөг хүргэж байна. 


Гал тогооны showroom-ээр зочилж “нүд тайл”


Мэргэжлийн байгууллагууд өөрийн showroom-ыг нээж хэрэглэгчдийн хэрэглээний соёл, боловсролыг дээшлүүлэх, бас компанийн маркетинг хийж байгааг та анзаардаг л биз дээ. Тэгвэл ийм showroom-ээр аль болох олон удаа зочилж, судалж байж тавилгаа сонгоорой.

Яагаад гэвэл мэргэжлийн газрууд нь тавилгын хана, обой, шалтай нь төгс зохицох орчныг бүрдүүлж байж сая showroom-ээ нээдэг юм шүү дээ. Тэндээс та адаглаад л обой, тавилга хоёрын зохицол, шалны өнгө гээд олон зүйлийг мэдэж авч чадна. 

 

Хүсэл тань бодит байдалтай нийцэх учиртай 


Та мэдээж гал тогоондоо байгаад л баймаар тийм л мэдрэмжийг шинэ тавилгаасаа хүсэх нь мэдээж. Тэгвэл таны сонгосон загвар гал тогооны тань өрөөний том, жижиг, ханын цаасны өнгө, гэрлийн бүрхүүл, цонх, тусгаарлагч багана гээд маш олон зүйлтэй нийцэх ёстой. Бас хамгийн чухал нь таны сонголт хэлбэр, хийцээсээ үл хамааран маш сайн зай хэмнэсэн, бас таны хэрэгцээг бүрэн хангасан байх ёстой. Ингэж чадвал та гал тогоондоо бөгс эргэх зайгүй гэж бухимдаж суухгүй, харин ч хүссэн хоол, амттанаа сэтгэл тэнүүн хийж, чөлөөтэй эргэлдэнэ шүү дээ. 

 

Илүү ч үгүй, дутуу ч үгүй яг л таарах ёстой 


Гал тогоо сонгох хамгийн чухал зүйлийг хуваалцъя. Мэргэжлийн байгууллагын мэргэжлийн дизайнерыг гэртээ авчирч, хана, булангаасаа хэмжилт хийлгэж, гэрийн орчинтойгоо төгс нийцэх тавилгаа сонговол маш сайн. Ингэснээр тухайн мэргэжилтэн танд хаана ямар тавилга тавьбал зохимжтой, бас талбайг үр ашигтай ашиглах олон талын зөвлөгөөг өгч чадна. 

 

Шал бүрхсэн суурьтай, тогтвор сайтай тавилга аваарай 


Хэрэв та удаан эдэлгээтэй, чанартай тавилга хайж байгаа бол шал бүрхсэн, мөн тогтвор сайтай тавилга авах нь чухал. Шал бүрхсэн суурьтай тавилга нь зайг маш сайн хэмнэж, бат бөх байдаг. Хамгийн гол нь сантиметр бүхэн үр ашигтай байна гэсэн үг. Харин тогтвор сайтай буюу дороо хөлгүй, хүрээгээр суурь хийсэн тавилга бол хөдөлгөөнгүйгээс гадна дээр нь элдэв хүнд зүйл тавихад тийм ч хурдан эвдэрч хэмхрэхгүй.  


Зөв компани сонго, мэргэжлийн зөвлөгөө ав


Гал тогооны тавилга сонгоно гэдэг чинь зочны өрөөний буйдан, угаалгын өрөөний толь сонгохоос өөр зүйл гэдгийг бүү мартаарай. Яагаад гэвэл эзэгтэй таны амьдралын талаас илүү хувь нь гал тогоонд өнгөрдөг юм шүү дээ. Сэтгэлд хүрсэн, чанартай сайхан тавилга, гял цал шүүгээ сав, зочин, гийчнийг “уяад” байхгүй хүчтэй хурдтай цахилгаан зуухтай бол түүн шиг жаргал юу байхав. 


Гал тогооны өрөөний чинь тавилга болгон хоорондоо зохицож, өнцөг булан бүр төгс байдлыг илэрхийлэх ёстой. Ийм нарийн ширийн зүйлийг зүгээр захын таарсан лангуунаас хэмжээ дамжаа авалгүй шууд сонгочихно гэдэг дэндүү хайран байгаа биз. 

 


Тийм л учраас чанар гэдэг маань зөвхөн материал биш төгс нийцэл гэдгийг бүү март. Аль болох хувь хүнээс биш харин тогтсон туршлагатай, мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгдөг, эргээд буух эзэн, буцах хаягтай компани сонгох нь чухал. Ийм ч учраас сүүлийн үед хүмүүс мэргэжлийн интерьер дизайнерыг гэртээ урьж тавилгыхаа өнгө, хийц, загварыг ярилцаж байж сонгодог болжээ. Яг ийм үйлчилгээ, үйлдвэрлэлээр мэргэшсэн байгууллага нь “Уранцайз” компани хэмээн олон хүн туршлагаасаа хуваалцах болжээ.

 

 

Учир нь тэднийх хэрэглэгчдээ тавилгаа сонгоход нь мэргэжлийн дизайнераар зөвлөгөө өгч, гэр оронд нь хэмжилт хийж, зай хэмнэлт, чанар чансаа, өнгө будаг нь төгс хосолсон тавилгыг санал болгодог юм байна. Энэ бол завгүй эзэгтэй танд хамгийн удаан эдэлгээтэй, хамгийн төгс зохицол бүхий тавилгаа сонгоход тань ус агаар мэт чухал хэрэгцээ мөнөөсөө мөн.  


Түүгээр ч зогсохгүй хүн бүрийн мөрөөдөл болсон цэвэр модон тавилгыг хамгийн хямд үнээр хэрэглэгчдэдээ нийлүүлэх бодлого барьдаг юм байна. Цэвэр модон тавилга нь эрүүл амьдралын үндэс болсон хоол цайгаа бэлдэх хамгийн зөв хэрэглээ юм. 

 


Үүнээс гадна “Уранцайз”-ынхан таны сонгосон тавилганд чанарын баталгаа өгч, худалдан авалтын дараа ч таны хүссэн засвар, шинэчлэлийг хурдан шуурхай хийж өгдөг нь дэлхийн стандартыг Монголдоо нэвтрүүлж буй чухал жишээ болоод байна. 

 

Таны гал тогоо хэнд зориулагдсан билээ?


Гал тогоо бол зөвхөн томчуудад зориулагдсан талбай биш юм шүү. Тэнд хүүхдүүд гүйлдэж, өдөржин хөргөгч онголзуулж, шүүгээ сав уудалж, дуртай амттан, хоол хүнсээ цуглуулж байдаг нэг ёсны хамгийн чухал өрөөнүүдийнх нь нэг.

 

 

Тиймээс залуу хосууд маань зөвхөн өөрсдөдөө зориулаад тавилга авах биш ирээдүйд төрөх бяцхан иргэддээ гал тогооныхоо зохицлыг мөн төгс нийцүүлээрэй. Өнцөг буланд нь хүүхэд толгойгоо цохичихооргүй, хаалга, шүүгээний нүднүүд огцом ирмэгтэй биш байх, нугас нь хүүхдийн хуруу гар хавчихааргүй зөөлөн онгойж, удаан хаагддаг байх зэрэг нь маш чухал зүйлс юм шүү. 

 

Тавилга үйлдвэрлэгчид худалдан авалтын дараа ч танд анхаарал хандуулах ёстой 

 

 

Мэдээж, таны худалдан авах тавилганы чанар, хийц нь таны хэтэвчтэй салшгүй холбоотой л доо. Гэхдээ заримдаа хэчнээн их мөнгө зарснаас үл хамааран тухайн тавилга чанаргүй, эзнийхээ хэрэгцээг хангахгүй байх нь олонтаа тохиолддог. Тэгвэл үүний шалтгаан юу гээч. Мэргэжлийн байгууллагад хандахаас залхуурдаг, шуудхан гараад л захын лангуунаас түрүүлж харсан тавилгаа сонгодгоос болдог юм шүү дээ. 
Иймд та мэргэжлийн тавилгын дизайнертай ярилцаж тавилгаа сонго. Дахин зөвлөхөд “Уран цайз” компанид хандаад үзвэл таны хүссэн цагт мэргэжлийн дизайнерийн зөвлөгөөг цаг алдалгүй шуурхай өгч, гэрийн тань орчинд төгс зохицох шийдлийг танд санал болгож чадна гэдгийг олон хэрэглэгчийн жишээ харуулж байна. Таны худалдан авалтын дараа ч таны гал тогоонд шаардлагатай засвар, үйлчилгээг таны хүссэн цагт тэд хурдан шуурхай хүргэнэ гэдэгт бүү эргэлзээрэй. 
Дашрамд дурдахад сайхан үзэмжтэй, төгс хэрэглээг бий болгосон гал тогоонд ямар ч эмэгтэй хүн хамгийн амттай хоол ундыг бэлтгэх сэтгэл нь цаанаасаа ундраад байдаг юм шиг санагддаг. Тиймээс гэрийн эзэн та өдөр бүр амттай сайхан хоол зооглож, хань ижлээ аз жаргалтай байлгая гэвэл хамгийн сайхан гал тогоог нэн тэргүүнд бүтээж өгөөрэй. 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар