Зүүд амьдрал уу? Амьдрал зүүд юм болов уу?

П.Батхуяг гуай нэгэн эссэндээ би зүүдэндээ амьдраад байна уу? эсвэл амьдралдаа зүүдэлдэг юм болов уу? гэсэн хачирхалтай таамаг дэвшүүлсэн байсан нь надад маш их таалагдаж зүүд нойрны талаар улам гүнзгий мэдэхийг хүсэхэд хүргэж байсан юм. Их сонин байгаа биз? Саяхан унтах үед мэдрэлийн эс буюу нейронууд улам идэвхижиж тоо нь сэрүүн байх үеэс олширдог гэж сонсоод би их гайхсан шүү. Бид унтна гэдэг бие эрхтнээ л амраадаг гэсэн ерөнхий гэх үү битүү ойлголт гэх үү ийм төрлийн зүйлсээ хааяадаа задалж илүү гүнзгий сэтгэж баймаар ч юм шиг. Ингээд хэлэхээр магадгүй унтах үед бие амардаггүй юм байна гэж та бодов уу? Үгүй дээ ердөө унтах болон сэрүүн явахын аль нь бодит амьдрал вэ гэдгийг сүүлийн үед би их эргэлзэх болсонд ийн хэлсэн юм. Бидний амьдралд яг ийм зүйл болж байсан шүү дээ гэж бодогдох цаг маш олон тохиолддог. Их сонин нь яг л болж эсвэл зүүдэлж байсан шүү тийм биз? Надад бол бүр байнга тохиолддог. Ийм үед заримыг нь би зүүдэндээ харж байснаа ч санадаг.
Сэрээд хэсэгхэн хором бид зүүдээ боддог шүү дээ юун танихгүй хүмүүс бас би юу хийгээд байна вэ? гэж. Ирээдүйд таних танилуудаа зүүдэндээ эртнээс таниад л ихгэхээр би зөнч гэсэн үг үү? З.Фрейд зүүд бол хүүхэд насны ой санамжтай холбоотой байдаг гэсэн байдаг. Харин миний хувьд зүүд миний ирээдүйн зөгнөлч.
Ээжүүд муу зүүд зүүдэллэлээ ёрын зүүд зүүдэллээ битгий хий битгий яв гэж хэлэхэд бид өөрийн дураар хээв нэг хийчхээд амаа барих үе бид бүгдэд тохиолдож л байсан. Яахав магадгүй эхийн зүүд зөнтэй эх үр хүйн холбоотой гэж манай эртний мундгууд нууцыг бүдэг тайлсан байх л даа. Яг өнөөдрийн надад зүүд бол хамгийн эрх чөлөөтэй газар би зүүдэндээ дургүй хүндээ дургүйгээ хэлж хийж үзмээр зүйлсээ хийж үзэж өөрийгөө байгаагаар нь илэрхийлж гаргаж чаддаг. Яг амьдрал дээр захиралдаа хэлж чадахгүй үгсээ нойрсохынхоо өмнө бодоод унтахлээр хачирхалтай нь аргагүй зүүдэндээ хэлээд туучихдаг. Ингээд бодохоор зүүд бодолтой минь холбоотой юм болов уу? Миний бие эрхтэн дотор байгаа юм чинь мэдээж нэгэн зүйлээр холбоотой л байх. Тэгвэл бид зүүдээ удирдаж чадахнээ?
Миний нэг танил нисгэгч болохыг үргэлж хүсдэг. Тиймдээ ч юм уу дандаа юмнаас унаж аль эсвэл тэнгэрт нисэж байна гэж зүүдэлдэг гэж надад ярьдаг юм. Бас бодол уу аль эсвэл?
Хүмүүс бид энэ хорвоод өөрийн гэсэн бяцхан орон зайг үүсгэж аливаа зүйлийг мэдэхийг туйлын ихээр хүсэгч тиймдээ ч магадгүй бид олон олон нээлтийг хийдэг. Үүнээс улбаалаад бидний хэзээний танил харь гаригийн ахан дүүс бидэнтэй мөр зэрэгцэж амьдарч буйтай яг ижлээр бид зүүд гэж нэрийдээд буй нэг тийм этгээд бас амттай өөр нэгэн ертөнцийн бүтээл юм болов уу? Өдөр тутмын нэг өдрийг л өнгөрөөж байвал болох биш бодол сэтгэлээ удирдаад сурчихввал яг над шиг ирээдүйн өөрийгөө харж үнэхээр үүндээ итгэвэл зүүдэлснээ бодит болгож чадах. Сонин... Эсвэл би гоё гэж хэлэх нь зүйтэй юм болов уу?
БОДОЛ СЭТГЭЛ-ийг л чин үнэнээр ойлгож хөдөлгөөд сурчихвал тархины 20% ч яаядаа амархан юм даа. Зүүд минь өнөө шөнө юуг надад ойлгуулах бол? Магадгүй миний бодлын хүч зүүд 2 маань их дотно найз байхдаа. Инээдтэй юм... Эсвэл би гоё гэж хэлэх нь зүйтэй юм болов уу?
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.