Хатансүйх импэкс”ХХК Дэлхийн стандартыг хэрэгжүүлсэн компани боллоо

“Эрүүл хүнс, эрүүл амьдрал” уриатай Үндэсний үйлдвэрлэгч “Хатансүйх импэкс” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тасралтгүй өргөтгөн шинэчилж орчин үеийн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж ирсэнээр Монголын мах, махан бүтээгдэхүүний зах зээлд өөрийн байр сууриа баттай эзэлсэн төдийгүй экологийн цэвэр монгол малын махаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргаж байна. 2016 оноос үйлдвэрлэлийн бүхий л үе шатандаа HACCP буюу “Аюулын дүн шинжилгээ эгзэгтэй цэгийг хянах тогтолцоо”-г нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлсэн. HACCP-г орчин үеийн хүнсний аюулгүй байдлын баталгаа буюу эрүүл ахуйн хяналтын хамгийн оновчтой арга мөн гэж олон улсын төвшинд хүлээн зөвшөөрч байгаа. Харин HACCP тогтолцоогоо олон улсын эрх бүхий компаниар аудит хийлгэж баталгаажуулснаар дэлхийн хэмжээний стандартыг мөрдөн ажиллаж гадаад, дотоодын зах зээлд бүтээгдхүүнээ шууд нийлүүлэх бололцоог нээдэг.
Энэ сарын 23-26-ны өдрүүрдэд “Хатансүйх импэкс” ХХК-д олон улсын TŰV Rheinland баталгаажуулалтын компанийн баг хүрэлцэн ирж зөвлөн туслах болон аудитын үйлчилгээг үзүүлсэн юм. TŰV Rheinland нь ХБНГУ-д төвтэй 140 жилийн түүх туршлага 20000 орчим ажилтантай, бүх салбарын Бүтээгдэхүүн ба Тогтолцоо, процессийн баталгаажуулалт, Материалийн сорилт шинжилгээ, баталгаажуулалт, Зөвлөх үйлчилгээ, Шийдэл боловсруулалт, Техникийн зөвлөгөө ба хамтын ажиллагаа гэх мэт хүрээнд ажилладаг дэлхийд хэргүүлэгч глобал байгууллага юм. Энэхүү дэлхийд нэр хүнд бүхий компаний мэргэжлийн багаар баталгаажуулалт хийлгэх нь тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийд данстай боллоо гэж ойлгож болохуйц батлагаа юм. Дэлхийг монгол малын мах махан бүтээгдэхүүнээр дайлах зорилгодоо хүрч дотоодын хэрэглэгчиддээ болон Олон улын зах зээлд хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан, эко, органик мах махан бүтээгдхүүн нийлүүлэх боломжтой боллоо.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.