Хамгийн сайхан өглөөний цайг ”Caffe bene”-гээс...

2017.02.01
|
4,768
Кофены ялдамхан үнэр, сэтгэл сэрээсэн донжтой сайхан амтгүйгээр өглөөг төсөөлж чаддаггүй олон хүмүүсийн нэг нь би.

Кофены ялдамхан үнэр, сэтгэл сэрээсэн донжтой сайхан амтгүйгээр өглөөг төсөөлж чаддаггүй олон хүмүүсийн нэг нь би. Өглөө бүр яг цагтаа босдог  болохоор ажилдаа эртлэн очиж, санасан бодсоноо тэмдэглэж аваад төлөвлөгөөгөө гүйцээж байж санаа амардаг нэг ёсны “хэнхэг” зуршилтай. Ингэсний л хүчинд хямралын энэ он жилүүдэд хариуцсан ажил, барьж авсан салбартаа бүдэрчихэлгүй, үеийн бүсгүйчүүдээсээ дутахааргүй өнгө зүстэй, өрх гэртээ нэр нүүртэй яваа юм болов уу гэж битүүхэндээ боддог юм. 

 

“Өглөөний цайг алгасвал өдрийнхөө хагасыг алдана. Иймд амжилт, аз жаргалынхаа төлөө цайгаа заавал уух хэрэгтэй” гэдгийг нэгэн алдартай бизнесмэний ярилцлагаас уншсанаас хойш өглөө бүрийг кофены час хийсэн амтаар угтдаг болсон түүх минь эхэлсэн дээ. 

 

“Өглөөний цайг алгасвал өдрийнхөө хагасыг алдана. Иймд амжилт, аз жаргалынхаа төлөө цайгаа заавал уух хэрэгтэй”

 

Өглөөд түрүүлж сэтгэж, тэр өдрийн одыг шүүрэхийн тулд надад хамгийн сайхан кофе, хамгийн сайхан зууш байхад л хангалттай. Сүүлийн хоёр жил би яг тогтсон цагтаа, тогтсон газартаа өглөөний цайгаа ууж сураад байна. 

 


 
Би өглөө яг 08.00 цагт манай гэрийн хажууханд байдаг, өөрөөр хэлбэл, хорооллын “Sansar center”-ийн нэгдүгээр давхар дахь “Caffe bene”-д очдог юм. Хэзээний танил болсон найзууд маань амтат кофе, зөгийн балтай талх бэлдээд тавьчихна. Экспрессо надад арай чангадаад байдаг учраас ууж чаддаггүй. Тэгэхээр миний хувьд американог илүүтэй таашаадаг. Тэндхийн бүх хүн маш элэгсэг, яг л гэртээ, эсвэл дотны найзуудтайгаа уулзаж байгаа юм шиг халуун дулаан сэтгэлтэй, найрсаг сайхан үйлчилгээтэй болохоор өглөөний эрч хүчээ авах цэнэг минь болдог юм.

 

Энэхүү өглөөний цайны хамгийн гоё нь юу гээч. Үүнд нэгийн үнээр хоёрыг гэсэн хууль үйлчилдэг. Энэхүү Morning Set 12.00 цаг хүртэл хүчинтэй юм билээ. Маш өег, зөгийн балтай амтат талх, дээд зэрэглэлийн Americano кофетэй Morning Set ердөө л 9900 төгрөг.

 

Бас өөр сонголт ч бий. Үүнд энгийн болон хушгатай бельги вафле, Americano эсвэл Caffe Latte-гээс сонголтоо хийж болно. Энэ хоёр гайхалтай амттаны үнэ 6900 төгрөгт л багтана. Ийм сайхан амттан идээ, ундаагаар өглөөг эхэлчихсэн байхад тэр өдрийн амжилтын охийг сэтгэл дотроо дүүргээд л гарна шүү дээ. 

Тиймээс тав тух, элэгсэг дотно үйлчилгээтэй, хорооллын “Sansar center”-ийн “Caffe bene”-ийн Өглөөний Set-ийг заавал аваарай гэж танд аминчлан захья. Та тэндээс амьдралыг өөрөөр харна. Бухимдал, стрессээ мартаад хүсэл мөрөөдөл, амжилт, аз жаргалынхаа тухай бодох уужимхан цаг хугацаа тэнд л бүрддэгийг та мэдрэх болно. 

Юунд ч санаа зоволгүй хамгийн сайхан бүхнийг төлөвлөөд, түүндээ хүрэх зам харгуйгаа нээхэд тань дээд зэрэглэлийн амтат кофе хамгийн сайн туслагч нь байж чадна. Мэдээж үүн дээр нэмээд Улаанбаатарт зөвхөн “Caffe bene”-д л байдаг тансаг амттануудыг мартаж болохгүй. 

 

Бингсу бол зөвхөн “Caffe bene”-д л амталж болох төгс амттан.

 

Бингсу бол зөвхөн “Caffe bene”-д л амталж болох төгс амттан. Зайрмаг, хүйтэн амттанд дурлагсад, найз нөхдөөрөө тойрч суугаад идэхэд гайхалтай зохицно. Шоколадтай, тараг-жимстэй, гүзээлзгэнэтэй, кофетай гээд олон төрөлтэй.

 

Та амсаад л үз, тэгээд салахаа болино доо. Гадаа хүйтэн гээд хойш тавилгүй, гэртээ аваачаад гэр бүлээрээ тойрч суугаад идэхэд хэчнээн сайхан гээч. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хөгжилтэй эерэг бүхнийг танайд бэлэглэнэ. 

 

Бас жирэмсэн эхчүүд, хөхүүл ээжүүдэд зориулсан маш сайхан шинэхэн амттан тэнд байдаг. Учир нь ураг хэвлийд байхад, эсвэл хүүхдээ хөхүүлж байхад эмэгтэй хүн кофеноос татгалзахаас аргагүй болдог шүү дээ. Тэгвэл Caramel болон Chocolate dessert latte-г сонгоорой. Кофены агууламжгүй зөөлөн амттан. Caramel dessert latte нь cream cheese болон сүүн кремтэй бол Chocolate dessert latte нь шоколадтай. Энэ хоёр амттанг хоёуланг нь халуун болон хүйтнээр хэрэглэх боломжтой. Янзтай байгаа биз. 

 

Бас жирэмсэн эхчүүд, хөхүүл ээжүүдэд зориулсан маш сайхан шинэхэн амттан тэнд байдаг.

 

Аан тийм, хамгийн гол зүйлээ бичихээ мартах нь. Юу гэхээр, тэндхийн бүх амттан, уух зүйлсийн илчлэгийн хэмжээг дэлгэрэнгүй биччихсэн байдаг юм билээ. Та жингээ барьж байгаа бол санаа зоволгүйгээр хүссэн амттанаа илчлэгтэй нь зохицуулаад сонгох нь хамгийн ухаалаг хэрэглээ биш гэж үү. Жишээ нь, би жингээ аажмаар хасч байгаа учраас идсэн амттаныхаа илчлэгт тааруулан тухайн өдрийнхөө хоол, ундыг сонгодог. Энэ сонголт маань гоолигжиход амттай сайхан боломж өгдөг шиг санагддаг. 

Ийм болохоор л бүсгүйчүүд бидний хамгийн сайн найз, хамгийн сайн зөвлөгч, бас хамгийн сайхан амттаныг бэлэглэгч “Caffe bene” улам бүр хайр татаад байдаг юм даа...

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар